УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан завсарлаад байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нам, эвслийн бүлгүүдэд Засгийн газарт хамтран ажиллах саналыг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт хүргүүлсэн. Үүнээс хойш өнгөрсөн лхагва гаригаас эхэлж УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг УИХ дахь нам, эвслийн бүлгүүдтэй зөвшилцөж эхэлсэн.
Тэгвэл өнөө орой 18.00 цагт Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хороо энэ асуудлаар хуралдахаар болжээ. Энэ амралтын өдрүүдэд МАН-ын Бага хурал болж Засгийн газартай хамтрах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан юм. Харин Бие даагч гишүүд МАН-ын оронд сөрөг хүчин болно гэдгээ мэдэгдээд байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.