Саяхан болж өнгөрсөн оны шилдэг дүр төрх шалгаруулах “New Face 2012” уралдаанд олон залуу загвар өмсөгч
оролцож, маш их өрсөлдөөнтэй болж өнгөрсөн. Тус тэмцээний “Шилдэг загвар өмсөгч”-ийн шагналын эзнээр “Эра модель төв”-ийн загвар өмсөгч Ч.Уранчимэг тодорсон юм. Тэрбээр хэдийгээр нас бага ч бусдаас содон, чадварлаг оролцогчдын нэг байсныг үзэгчид онцолж байв. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-“New Face 2012” уралдаанд амжилттай оролцсонд баяр хүргэе. Энэ тэмцээнд анх удаа оролцож байна уу эсвэл… Хамгийн хүчтэй өрсөлдөгч чинь хэн байв?
-Баярлалаа. Оны шилдэг дүр төрх шалгаруулах “New Face 2012” уралдаан 11 дэх жилдээ зохиогдож байгаа. Энэ удаагийн тэмцээнд Монголын болон ОХУ-ын Буриад улсын нийт 100 гаруй загвар өмсөгч оролцсон, маш өрсөлдөөнтэй болж өнгөрсөн. Энэ уралдаанд би анх удаагаа оролцож
“Шилдэг загвар өмсөгч”-ийн шагналыг авсандаа баяртай байгаа. Өрсөлдөгчдийн хувьд тэмцээнд оролцсон бүх оролцогч маш хүчтэй байсан. Нийт 100 гаруй загвар өмсөгч
оролцсоноос төгсгөлийн шатанд буюу финалын шатанд 22 оролцогч үлдсэн. Тэднээс содон дүр төрх, олны таашаал, Fashion фото гэх мэт таван төрлөөр шилдэг загвар өмсөгчийг шалгаруулсан.
-Шинэ залуу гэдэг утгаараа өөрийг чинь хүмүүс тэр бүр мэдэхгүй. Өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулбал. Ер нь хэдийнээс загварын салбар руу оров, хэн үүнд нөлөөлсөн бол?
-Намайг Чинбатын Уранчимэг гэдэг, одоо 16 настай. Би дунд сургуулиа 33 дугаар сургуульд дүүргэж энэ намар “Мандах бүртгэл” дээд сургуулийн оюутан болж компьютер,программ хангамжийн чиглэлээр суралцаж байна. Аав маань цагдаагийн байгууллагад, харин ээж маань үйлдвэрт ажилладаг. Би багаасаа загвар өмсөгчдийг хараад тэдэн шиг чадварлаг загвар өмсөгч заавал болно доо гэж боддог байсан хүсэл мөрөөдөл маань намайг загвар өмсөгч болоход нөлөөлсөн юм болов уу. Би 14 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн. Өмнө нь Хүүхдийн ордоноос зохион байгуулдаг “Хүслэн” нэртэй загварын тэмцээн болон сургуулийнхаа тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан. Харин энэ удаагийн уралдаан бол миний “Эра модель төв”-д орсноос хойших анхных байлаа. Би “Эра модель төв” болон Эрдэнэтуяа багш маань байгаагүй бол энэ амжилтыг үзүүлэхгүй байх байсан. Тиймээс энэ төвийнхөн болон багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Энэ номинацийн шагналыг авна гэдэгтэй итгэлтэй байсан уу. Шагналаа авч байх тэр агшинд юу бодогдож байв. Хамгийн анхны сайхан үгийг хэнээс
сонсов?
-Би аль нэг шагналыг заавал авна гэдэгтэй огтхон ч эргэлзээгүй, итгэлтэй байсан. Шагналаа авах тэр мөчид мэдээж сэтгэл их хөдөлж байсан, бас их баярласан хурдхан аав ээждээ очихсон гэж бодсон. Би Энжи эгч гэж дотносон дууддаг загвар өмсөгч бий. Энжи эгч маань надад маш их урам өгсөн. Шагналаа аваад гараад ирэхэд “Би чамайг чадна гэж хэлсэн шүү дээ” гэж хэлэхэд их баярлаж байсан, тэр үг надад маш их эрч хүч, өөртэй улам бүр итгэх итгэлийг хайрласан.
-Загвар өмсөгчдийн талаар таагүй ойлголт хүмүүсийн дунд байдаг. Хөнгөн явдалтай, хөрөнгө мөнгөтэй хүн дагадаг ч гэдэг юм уу. Загварын ертөнцөд анх хөл тавьж байгаа хүний хувьд энэ талаар ямар бодолтой явдаг бол. Эцэг эх чинь загвар өмсөгч болоход яаж хүлээж авав?
-Тиймэрхүү муу сайн мэдээлэл сонин хэвлэлээр гардгийг мэднэ. Гэхдээ хүмүүсийн ярьдаг, боддог шиг би загвар өмсөгчид тийм биш гэж бодож байна. Надад тийм зүйл огт ажиглагдаж байгаагүй. Харин аав ээжийн минь хувьд тэд анх дургүйцэж хүлээж авсан. Гэхдээ хэсэг хугацааны дараа гэрийнхэн маань ойлгож дэмждэг болсон. Би “Эра модель төв”-д ороод хагас жил болох гэж байна. Энд орсноор биеэ авч явах байдал гээд л олон зүйл өөрчлөгдсөн. Маш олон сайн зүйлийг олж авсан. Загвар өмсөгчид олны нүдэнд ил байдаг болохоор хүмүүс янз бүрээр хардаж ярьдаг байх л даа.

-Цаашдаа загвар өмсөгчөөрөө дагнан явах уу ирээдүйн зорилгынхоо талаар?
-Загвараа өмссөөр байх болно. Эцсийг нь үзнэ дээ, хаана оргил байна тэнд хүрнэ гэж бодож байна. Гэхдээ дээд сургуулиа амжилттай дүүргэнэ, бодож санаж байгаа. Хийх ажил олон бий. Хүн хичнээн сайхан царай зүстэй, биетэй байлаа гээд ухаан муутай боловсролгүй байж болохгүй. Эрдэнэтуяа багш маань надад төгс эмэгтэй санагддаг.
-Шилдэг загвар өмсөгчийн шагналыг авчихлаа. Амьдралд тань ямар нэгэн өөрчлөлт гарав уу. Хичнээн найзууд ч гэсэн тэдний дунд хар цагаан атаархал явж байдаг?
-Их бага хэмжээгээр өөрчлөлт гарсан. Ядаж би хаана ч явсан биеэ зөв авч явахаас эхлээд улам их хариуцлагатай болж ирсэн л дээ. Найз нөхдийн атаархлын хувьд мэдээж тодорхой хэмжээгээр байна. Хамгийн сайн найз минь гээд л бодож явахад миний эсрэг муу зүйл хийх тохиолдол заримдаа гарч байсан. Гэхдээ хэзээд үнэн ялна гэдэгт би итгэдэг. Намайг түрүүлсэнд найзууд бас гэр бүлийнхэн маань маш их баярласан.
-Анхныхаа хайртай учирсан уу. Найз залуутай юу, хайр сэтгэл, ирээдүйн гэр бүлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Надад хайрладаг залуу бий. Бид үерхээд удаагүй байгаа. Би түүнийг сайн залуу гэж боддог, гэхдээ цаашид юу болохыг цаг хугацаа харуулна. Бид үерхэж нөхөрлөн бие биеэ таних хэрэгтэй. Хайр сэтгэл, ирээдүйн гэр бүлийн асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй шүү дээ. Одоогоор гэрлэж суух бодол алга. Би сургуулиа амжилттай төгсөх хэрэгтэй, дээр нь хийж бүтээхийг зорьсон зорилго надад байгаа учраас яарахгүй байгаа. Тэгээд ч би 16-хан настай шүү дээ, арай л болоогүй. Эрдэнэтуяа багшийн маань хэлсэн үг байдаг юм. “ Секс бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны эцсийн үе шат” гэж. Энэ надад үнэн үг шиг санагддаг юм.
-Олны танил чадварлаг загвар өмсөгчдийг баян бизнесмэнүүд зүгээр байлгадаггүй. Хэзээний л өөрийн болгочихсон байдаг, эсвэл охид өөрсдөө тэдний саналыг хүлээж аваад дотносох явдал олон бий. Энэ талаар чи юу гэж боддог вэ. Магадгүй чамд тийм санал ирвэл…?
-Сонин хэвлэлээс л тийм мэдээлэл сонсож байснаас миний эргэн тойронд бол тийм зүйл байхгүй ээ. Надад тийм санал ирсэн ч би хүлээж авахгүй. Тэгээд ч би эцэг эхийнхээ өврөөс гараагүй байна. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхийн эвэр доргино” гэдэг шиг л зүйл болов уу. Ганц нэг хүний асуудлыг нийтээрээ тийм юм шиг бодож болохгүй л байх.
-Загвар өмсөгчид сайхан бие гальбираа алдахгүйн тулд ихээхэн анхаарал тавьдаг. Чиний хувьд …?
-Надад хоолны дэглэм барих шаардлага байхгүй л дээ. Хамгийн гол нь зөв хооллолт л чухал. Би энэ зарчмаар л явдаг.
-Хэрвээ чамд кинонд тоглох эсвэл миссийн тэмцээнд оролцох санал ирвэл хэрхэн хүлээж авах бол?
-Мэдээж татгалзахгүй. Гэхдээ би эерэг талын дүрд тоглохыг хүсдэг. Мөн миссийн тэмцээнд ч яагаад орж болохгүй гэж. Өөртэй итгэлтэй байх нь чухал шүү дээ. Би оролцох л болно, хэрвээ тийм санал ирвэл шүү дээ.
-Магадгүй үе тэнгийнхэндээ хандаж хэлэх үг байгаа байх, мөн ирээдүйд загвар өмсөгч болохыг хүсэж байгаа охидод хандаж юу хэлэх вэ?
-Үе тэнгийн залуучууддаа хандаж хэлэхэд “Архи л бага ууж байгаарай” гэж хэлмээр байна. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэж үнэн үг. Харин загвар өмсөгч болохыг хүсэж байгаа охидод хэлэхэд Хүсэл мөрөөдлөө дага, заавал амжилтад хүрнэ” гэмээр байна. Эцэст нь “Ажа, ажа амжилт”. Энэ үгийг би байнга хэлдэг надад их хүч өгдөг юм.

Х.Нандин
Холбоотой мэдээ
Comments are closed.