Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхны томилгоогоо хэл амтай эхлүүллээ. Тэрбээр өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдааныг яаралтай хуралдуулсан бөгөөд зарим агентлагийн дарга нарыг өөрчлөх шийдвэр гаргасан. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга С.Буяндалайг чөлөөлж, Б.Билэгтийг, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг чөлөөлж Б.Хурцыг, Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавыг чөлөөлж, Р.Чингисийг, Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнайг чөлөөлж Б.Ариунсанг тус тус томиллоо. Түүний эл дур мэдэн томилгоо хийсэн явдлыг эсэргүүцэх хүн цөөнгүй байна. Тэр ч бүү хэл Ч.Сайханбилэгийг хууль зөрчиж томилгоо хийлээ гэж огцруулах тухай ярьж эхэлсэн ч байх шиг. Ер нь массын нэлээдгүй хэсэг нь яагаад заавал Б.Хурц, Б.Билэгт гэж хардаж эхлэв. Үнэхээр АН-д эдгээрээс өөр боловсон хүчин байхгүй юм уу. Шулуухан хэлэхэд зурагдсан пянз шиг нөхөд хууль хяналтын байгууллагыг толгойлсоор удлаа. Одоо бүр хооронд нь сэлгэж ажиллуулдаг жишиг тогтов. Ямар сайндаа ТЕГ-ын дарга Б.Ариунсанг үүрэгт ажлаас нь чөлөөлчихөөд Татварын ерөнхий газрын даргаар томилчихлоо. Мөн ялгаагүй Б.Хурцыг эргүүлээд л ТЕГ-т аваачиж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яг л хэн нэг хүний заавраар ажиллаад байх шиг. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг иймэрхүү томилгоог хийж байсан удаатай. Экс сайд өнгөрсөн жил ТЕГ-ын дарга Б.Ариунсанг томилохдоо Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн байдаг. Ингэхдээ “Би нэг агентлагийн даргыг томилох эрхгүй юм уу“ хэмээн нэлээн уурлаж байв. Тэгэхээр Ч.Сайханбилэг уг шийдвэрийг ганцаараа яаран сандран хийгээгүй. Үүний цаана экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн бодлого явж байгаа гэдгийг энэхүү томилгоо баталж өглөө. Үүнийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ч хэлж байв. Ч.Сайханбилэг бол томруулсан Н.Алтанхуяг гэж чуулганы хуралдааны үеэр ширүүхэн хэлсэн санагдана. Цаашид Ч.Сайханбилэг агентлагуудын дарга нарыг хууль бусаар томилохгүй гэх баталгаа алга. Ийм байхад шинэ Засагт хамтрах гээд байгаа намууд яаж Ч.Сайханбилэгт итгэх билээ дээ.
Нөгөө талаар шинэ Засгийн газрыг байгуулах асуудал яригдаж, хамтрах эсэх тухай ярьж байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яаран сандран шөнө дөлөөр томилгоо хийж байгаа нь анхаарал татаж байна. Уг нь түүний хэлж байсан шиг иймэрхүү шийдвэрийг улс төрийн соёлын хувьд зөвшилцлийн хүрээнд томилох ёстой. Даанч шинэ сайдад тийм соёл алга. Яг л Н.Алтанхуяг шигээ ганцаараа зүтгэж эхэллээ. Тэгэхээр цаашид Ч.Сайханбилэг хамтарсан намуудаа хулхидахын илрэл гэж улстөрчид хэлж байна. Ерөөс өчигдрийн томилгоо намуудын хамтрах эсэхэд нөлөөлж магадгүй болчихоод байна. Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үнэн дүр төрх илчлэгдэж, улс төрийн зөвшилцөл гээчийг мөн л мэддэггүй нөхөр гэдгээ батлан харууллаа. Түүний энэ байдалд бусад улстөрийн намууд ч эргэлзэж эхэлж байгаа гэнэ.
Д.Анар
– See more at: http://www.unen.mn/content/42943.shtml?alias=politics#sthash.cNeEROV7.dpuf
Холбоотой мэдээ
-
зочин (November 27, 2014 12:28:38 pm )
МАН-ын УЗ, бага хурлын гишүүдээ ? Нямдорж гишүүнийхээ үгэнд итгэв үү.зөвшилцөх гээд байгаа засгийн тэргүүний чинь үнэн дүр илэрч эхэллээ шүү дээ.Сөхөг хүчнийхээ үүргийг сайн гүйцэтгээд 1,6 жил болчих нь ашигтай шүү дээ?
-
zochi (November 27, 2014 10:57:49 pm )
yag unen
-
-
зочин (November 27, 2014 12:28:38 pm )
МАН-ын УЗ, бага хурлын гишүүдээ ? Нямдорж гишүүнийхээ үгэнд итгэв үү.зөвшилцөх гээд байгаа засгийн тэргүүний чинь үнэн дүр илэрч эхэллээ шүү дээ.Сөхөг хүчнийхээ үүргийг сайн гүйцэтгээд 1,6 жил болчих нь ашигтай шүү дээ?
-
danzan (November 27, 2014 2:00:28 pm )
ugaasaa uls ornoo ard tumnee boddog baisan bol niit ard tumenchin songochihson baisan yernhii saidad r. amarjargal iig gargah bailaa shuudee daanch tegsengui ene ni yug haruualav gevel ardchilsan nam sahilagagui erh huuhed duraaraa aashildag shig dur turh haragdav iim himuus yaj uls ornaa avch yavah bilee hiirhii … man ed nartaa zuuraldaad hereggui bid ch tanar ch 1.6 sar teseed .huchtei suruh huchneeree baij baigaad 16 ond garaad biniigee talhaa zovohgui iddeg bolgoj uguuruu amjilt …minii uur hurch setgel gutarlaa , aliv nuguu shudraga yerenhiilegch haana baina ter sugar metiin deeremchin hulgaach naraa shorond hiihgui uridchilan medeeed tsetsiin hamgaaltand otuulaad .. . tsets gedeg chin hulgaach nariin horgodoh bair yumuu iimerhuu ulaim chaim yum bolood baihad zaluuchuud yaj shudraga baij chadah yum ve hun bur l shudraga baival turj uhne gesen muu bodol toi bolloo shuudee
-
zochin (November 27, 2014 3:04:39 pm )
Ene Ariunsan geech nuhur chin jinhen holio banyan huvsagch hundee. MANAN zasgiin ued AN zasag as garahdaa ued ene nuhur chin ter shunu ni benzinii uniig nemchiheed zugtaad ugsun hun dee. Tegeed meden budlaad suuj bsan sanagdaad bn daa.
5 Comments