antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 27, 2014 11 comments

Жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар хэнд хандаж ширүүн үг шидэж, сүрдүүлэв…

нийтлэсэн Admin

amgalanbaatarЖүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар өөрийн цахим хуудаснаа хэн нэгэнд хандаж ширүүн үг шиджээ. Түүний бичсэн зүйлийг бүрэн эхээр нь хүргэжбайна. “Зарим нэгэн загвар өмсөгч охид бүсгүйчүүл загатнасан хэл битгий нэмж гижигдээд байгаарай. Олгой хагаравч тогоондоо, толгой хагаравч тоорцогондоо гэгчийг санаж, олон жил бусад чинь чичлүүлэх үедээ өмнөөс чинь чичлүүлж, чимээгүй тэвчиж явсан байх. Тэснэ тэснэ гэхэд тэвчээрт хязгаар байдаг юм. Загварт орсон жаахан охиныг хямдхан хувцас өмссөн халтараар нь дууддаг чи хэн бэ? Тэр аав шигээ настай, үр хүүхэдтэй, ар гэртэй хүний өвөр дулаацуулж тэднийх нь нулимсны үнээр үнэтэй хувцас, машин тэрэг авахуулаагүй байж болно. Гэхдээ ирээдүйд эх болох, үерхсэн хөвгүүндээ хань болох алт мөнгөөр үнэлэгддэггүй үнэ цэнээ, аав шигээ, ах шигээ хүмүүсийн өвөр дамжиж хайр сэтгэлгүйгээр хамаг нандин бүхнээ чам шиг худалдаагүй байхшүү!!!

Манайх шиг ийм сайн яваагаа харуулах гэхдээ хэлбэрдэж хэдэн цаасаа бусдад таацуулж зарцуулдаг улс байдаг ч юмуудаа. Бусад оронд та нар мэтээс илүү загвар өмсөгчид нь малгайтай цамц өмсчихөөд маш энгийнээр гадуур явган алхаж, зүлгэн дээр хөлөө жийгээд сууж байхыг нь зөндөө л харж байсан. Ер нь тэгээд загвар өмсөгчийн үүрэг бол өөрт оногдсон дизайнерын бүтээлийг тайз дэлгэцнээ амилуулах болохоос өдөр тутам шаазан хүүхэлдэй шиг нүүрээ будаж,үнэтэй хувцасаар гангарах биш л байлтай. Хувцас загвар өндөр хөгжөөгүй, хүн ам цөөтэй жижиг зах зээлтэй оронд дан ганц жилдээ болдог хэдхэн шоу, цөөхөн компанийн зураг авалт, рекламны орлогоор амьдрана гэдэг ихэнх моделд боломжгүй. Гэлээ гээд орлого зарлагын зөрүүг олох арга нь чам шиг байх албагүйг ойлгох хэрэгтэй. Боловсролоо орхигдуулалгүй суралцаад мэргэжлээрээ ажил хийж байна, үнэхээр чадалтай моделууд нь олон улсад аль хэдийн гараад эхэлчихлээ.

Одоо янхан гэж дуудуулах, загвар өмсөгч гэж нэрлэгдэх ял гавъяа хоёрыг ялгаж хүртэх цаг нь болсон юм шиг байнаа. Нэг хэсгийнх нь буруу доргиосон эвэр нийтийнх нь нэрний ард балиар гуншин болж насан туршдаа наалдан доргилт өгч доромжлол болж явах нь шударга биш байх.
Өмнө нь ч, одоо ч ирээдүйд ч өнгө мөнгөнд хууртагдаж, өмнөх зорилгоо мартан алга болдог охидууд өчнөөн л байсан, байгаа, байсаар ч байх биз. Гэхдээ энэ бол чам мэтийн “цөөнх”. Энэ салбарт хэдэн жил байгаагийнх энд тэнд хүмүүстэй уулзахаар ёс юм шиг асуудаг асуулт, тавьдаг санал нь “загварын гоё охидуудтай уулзъя л даа, мөнгө төгрөг нь хамаагүй ээ..,” гээд нэр хүртэл цохохыг нь яана. Чам мэтийн хийсэн гайг бусдад нь нялзаахыг эсэргүүцэн чадлаараа өмгөөлж хамгаалсаар залхаж байна. Боловсрол мэдлэгтэй, биеэ зөв авч явдаг төдийгүй олон улсад Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа Батцэцэг, Сүүгий, Ану, Бадамгэрэл, Батцэцэг, Нора, Төгс, Туяамаа, Ариунзул, Балжидмаа, Зулаа, Энэрэл, Оюука, Бэлла..,(г.м) гээд цааш хөврөх өчнөөн олон охидын нэрийг чам шиг зөвөөрөө гавиагүй байж буруугаар тарьсан балаг, ойчсон шаварт чинь хамт хутгах хайран байна. Ёстой та нарыг нэртэй устай нь хэнтэй юугаар яасныг чинь нэрлээд өгч чадна. Хэрэв дахиж хэн нэг нь дарвалзвал хэлчихээд буруудвал хариуцлагыг нь хүлээхээ ч би өөрөө мэдье!!!

Мөн ам нээвэл уушиг нээ гэгчээр нэг зүйлийг энд тодруулах нь зүйтэй санагдчихлаа. Өнөөдөр нийгэмд загвар өмсөгчид л явалддаг, бүр “соёлтой янхан” гэсэн ойлголт байдаг. Гэвч энэ эмх замбараагүй, гэр бүлээс гадуурх харилцаа нийгмийн бүхий л хэсгийг хамарч байгаа гэдгийг төдийлөн олж хардаггүй. Магадгүй олны нүдэнд ил байгаа нь, олны нүдэнд ил байдаг хүмүүсийн сонголтонд өртөж тэдэнтэй явалдаад байгаа нь загварынхан байж болох юм. Түүнээс манай бүхий л салбарын залуус, дунд үеийнхэн бүр цаашилбал үр хүүхэд гэр бүлээсээ илүүчлэх хэдэн төгрөгтэй болсон ануухан ахмад үеийнхэнд ч хүртэл замбараагүй явдал байж л байдаг. Гэхдээ бүгд биш. Энэ үгээрээ загварынхны явдлыг өмөөрөх гэсэн юм биш яг үүн шиг хэсэг бүлэг охидууд л нийгэмд загварынхны ийм дүр зургийг бий болгоод байна гэдгийг хэлэх гэсэн юм.

Тэгвэл өмнө нь ч, одоо ч , ирээдүйд ч загварын тайзнаа алхах хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн орж ирсэн хүүхдүүд хүсээгүй мөртлөө хүчээр муу нэрийг зүүж, хүний өмнөөс үг дуугарах эрх нь ч хязгаарлагдан нийгэмд тогтсон энэ балиар ойлголтоос эмээхдээ нэг л олдох амьдралынхаа сонирхлоос няцсан тохиолдол гарч байсан, байгаа, байсаар ч байх биз. Харамсалтай байна хөөе!!!

Чамайг би нэрлэж болно, зарлаж чадна. Гэхдээ чам шиг өчүүхэн аргаар хээнцэр баян бөгөөд өрөвдөлтэй амьдрагч хэсэг бүлэг чинь нэгийг бодоосой гэсэндээ нэгийн зэрэг тэвчээд өнгөрч, бузар хэрүүлээ бусдад нялзаан нийтэд дэлгэж байна. Мөрөөрөө яваа жаахан хүүхдийг элдвээр доромжлохоор чинь өмөөрөх үг хэлсэнд өөдөөс мөнгө ярьж, эрх мэдэлтэй элдэв хүнээр айлгана гэлүү чи. Ардчилсан нийгэм шударга юм гэнэлээ. Алив хэлэлдээ юунаас нь эмээсэн юм. Ард чинь байгаа мөнгө эрх мэдлээс айна гэж санасан бол ёстой “МАЙШҮҮ”. Ямар замаар яаж явах чинь чиний эрх чөлөө. Ядаж бусдыгаа хөлдөө битгий чир. Чам шиг хэсэг бүлгийн лайг үүрсээр чамаас илүү ядарч, наснаасаа олон ичиж байгаа хүмүүс надаас авахуулаад энүүгээр л нэг байна.
Энэ ардчилсан нийгэм дэх амьдрал бидний сонголтынх, бидний эрхийнх. Гэхдээ бидний эрх бусдын эрхээр хязгаарлагдаж байдгийг л огт мартмааргүй байгаа юм.

Өгч чаддаг ч эргүүлээд бас авч чаддаг амьдрал ар гэрийг нь өнчрүүлэхэд ард нь үлдэгсдийн эмтэрсэн элэг, унасан нулимсны горыг, бас эмзэг эрхтнээрээ их оролдсоны чинь төлөөсийг энэ биеэс чинь биш юмаа гэхэд эх болоход чинь үр хүүхдээс чинь авахвийдээ. Нэмээд хэлэхэд нэрэндээ сэв хүргэж, савандаа мэс хүргэж, нэр төр хүртэн, нэмэх оноо цуглуулдаггүй юмаа хүүхдээ!!! Дахиад нэг бодоорой. Дараагийн удаа би шууд зарланашүү!!!”. Чухам энэхүү бичсэн зүйл хэнийг хэлж байгаа нь нууц үлдлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • ene ih notstoi asuudal (November 27, 2014 2:13:56 pm )

    uhaantai. zow bodoltoi zaluu bna. iim zaluus olon baigaasai.

  • Заяа (November 27, 2014 3:06:07 pm )

    Zuv

  • sain bna. (November 27, 2014 3:42:53 pm )

    selengeed

  • irgen (November 27, 2014 4:30:09 pm )

    selengee gej balai huuhenii tuhai bna shuu dee

  • erka (November 27, 2014 5:13:33 pm )

    Zob bichsen baina.Mongoor buh yumig unelj ail gerig uimuulj yabdag humuus uhaaraasai da.

  • tuya (November 27, 2014 6:32:06 pm )

    Tiim shu gants neg humuujil muutai yumnuudaas bolj niigemd sonin oilgolt yavaad baidag Harin ch suuliin ueiin zagvarin ohiduud mundag bolood baigaa ni anzaaragddag Henii ch umnu nuur ulaihaargui mongolin mini sor bolson ohidin ner ni tsever amjilt ni gyalalzah boltugai

  • zochin (November 27, 2014 9:24:38 pm )

    yadag ym be shudraga l zaluu bna hun bolgon adilgui huleg bolgon joroo baidaggui shu de zuv zuv

  • zochin (November 27, 2014 10:06:33 pm )

    дэмжиж бна ухаантай залуу бна.

  • burhan haldun (November 27, 2014 10:18:20 pm )

    subeedei gej buzar bulaigaa unuu hugshin chabgants boloroo n hamt umuurch ner hund gorilj baigaa yum bailgui dee.

  • irgen (November 28, 2014 9:38:38 am )

    ene ynhan zaluu ingej yrihgvieee balai yumnuud bogsooro amidardgaa nuugaad nuugad chadkvldee

  • dorjo (November 29, 2014 11:36:15 am )

    yostoi ym bodwol bodogdhoor helsen bna yostoi vnen

antalya rent a car