Сүүлийн жилүүдэд манай улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа. Иргэдийн орон сууцанд амьдрах эрэлт хэрэгцээтэй болон орон сууцны зээл гарсантай холбоотойгоор сүүлийн үед орон сууцны барилга барих ажил хүчээ авч, энд тэндгүй барилгуудыг барих болсон. Гэвч иргэдийн эрх ашгийг зөрчиж чанарын доголдолтой барилга барьсаар байгаа компаниуд цөөнгүй юм. Энэ талаар холбогдох төрийн байгууллагуудад гомдол гаргадаг хэдий ч тодорхой үр дүнд хүрдэггүй нь нууц бишээ. Өндөр өндөр барилга, орон сууц ар араасаа сүндэрлэх болсон нь сайшаалтай бөгөөд гэр хорооллын айл өрхийн тоо багасах хандлага бий болж буй юм.
Гэхдээ шинэхэн барьсан барилга байгууламжын үнэ гэж тэнгэрт хадсан, харин чанарын хувьд тэрхүү өндөр үнэ дээ хүрэхгүй байгаа юм. Шинэ баригдсан орон сууцанд орсон иргэдээс ирэх гомдол ихэссээр буй бөгөөд ихэвчлэн квадрат метр дутсан ба хана, тааз нь нурах шахам, халаалт муу гэх зэрэг асуудлаар гомдол ар араасаа ирсээр буй. Тэгэхээр барилгынхан чанаргүй муу барилгаа санаанд оромгүй өндөр үнээр худалдаалж байгаа хэрэг. Аманд орсон үнэ хэлэх тэд өөрсдийн барьсан барилгынхаа чанарыг сайжруулсаны дараагаар үнэ ханшаа нэмэх нь ийн хэл ам дагуулахгүй бизээ. Энэ нь эдийн засгийн хувьд гарлагатай бөгөөд орон сууц худалдан авч буй иргэдийг луйвардсан хэрэг болоод байгаа юм.
Үүний нэг тод жишээ болох “Тэдмэнт констракшн” компаний барьсан Үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн чанх ард байрлах Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг “Нарлаг Өргөө хотхон” юм. Оршин суугчдаа хуурч залилсан тус компаний барилгад олон доголдол, иргэдэд нь аюул занал хийсэн асуудлууд тулгараад байгаа юм. “Тэдмэнт констракшн” компани өмнө нь “Американ дэнж” хорооллыг чанартай барьж ашиглалтад өгч байсан. Тиймээс иргэд тус барилга шиг “Нарлаг Өргөө хотхон”-ыг чанартай гэж бодож байсан ч бүх зүйл эсрэгээрээ эргэж захиалагчдын итгэл рүү ус цацсан харамсалтай явдал болоод байна. Тус барилга нь: Веранд гэдэг нэрийн доор тагтгүй орон сууц шахсан, Цэвэр усны төвийн шугаманд холбогдоогүй байсан, Бүх айлын цонх халтардаж, сийгэж байсан. Харин үүнийгээ засах гэж цонхнууд сольсон боловч метр квадрат нь дутсан, Шалаа тэгш цутгаж чадаагүйгээгээс болж, паркет нь хууларч эхэлсэн бөгөөд айлуудын шалыг дараа нь тэгшлэх ажил хийсэн байна. Дээр дурдсан Веранд гэх шилэн хаалтыг айл бүр хийлгээгүй бөгөөд түүний мөнгийг гүйцэд айлуудад өгөөгүй байгаа аж. Мөн хоёр лифтний нэг нь ажилгаагүй бөгөөд ажиллагаатай нөгөө нь гацдаг гэх мэт дурдаад дуусахгүй олон бэрхшээл бий юм. Анх “Нарлаг Өргөө хотхон”-ыг иргэдэд сурталчилахдаа утаагүй орчин, байрлал сайтай, тансаг дээд зэрэглэлийн орон сууц хэмээн “чихэн дээр нь цэцэг ургуулж” өндөр үнээр хүмүүсийг хуурч авчиржээ. Гэтэл бүрэн цутгамал биш, дээрх олон асуудлуудаас гадна, тус барилагын хажууд өндөр байшин нар хаахаар баригдаж байгаа юм. Мөн граш дахь зогсоолын машин хоорондын зай стандарт бус зэрэг дуусашгүй олон асуудал дунд оршин суугчид бүгд сэтгэд дундуур амьдарч байна.
Энэхүү өндөр үнэтэй орон сууц нь худалдан авсаны дараа чанараа таниулж байна. Чанаргүй муу орон сууцыг маш өндөр үнэтэй авсан иргэд буцаах ч хэцүү, засварлуулах ч хэцүү болж өөрсдийн хөрөнгө мөнгөө дахин түүнд зарцуулах болоод байна.
Оршин суугчдын хамгийн ихээр бухимдуулаад байгаа зүйл нь бүх айл верэнд гэсэн шилэн тагттай юм байна гэж ойлгосон явдал аж. Гэвч өнөөх шилэн тагт нь дотроо буюу гал тогоонд нь шилэн хаалт хийсэн байж. Мэдээж өрөөнийхөө зайг багасгаж шилэн хаалт хийх тэнэг хүн хаана байх вэ. Энэхүү оршин суугчдаа хамгийн том залилсан верандыг бүх айл буулгасан аж. Одоогоор бүх айлд верандынх нь мөнгийг буцааж байгаа ч Веранд бол том залилан юм.
Өнөөх “Веранд” хэмээх шилэн тагт нь гаднаа биш дотроо баригджээ.
“Тэдмэнт констракшн” компаний барьсан “Нарлаг Өргөө хотхон”-ны “факт”-ууд:
Тэдмэнт ХХК-аас албан ёсоор верандны мөнгийг 12 дугаар сард өгөхөөр мэдэгдсэн байгаа. Иймд 12 дугаар сарын 22-ны өдөрт багтаан верандны үлдэгдэл мөнгийг буцаан төлөхгүй бол 12 дугаар сарын 25-ны өдөр бид хамтран хуулийн дагуу шийдвэрлэх байгууллагуудад албан ёсоор гомдол, нэхэмжлэлээ гаргах болохоо мэдэгдэж байна.
2. Халаалт, халуун ус
Халаалтын хувьд энэ амралтын өдөр цуглах оршин суугчид 4 байрны узельд орж төвөөс ирж буй халаалтын температур заалтыг шалгах саналтай байна.
3. Төвийн шугамд холбогдох
Тэдмэнт ХХК-аас амласан ёсоор энэ долоо хоногт багтан төвийн шугамд холбогдох тул уулзах өдрөө хэрвээ холбогдоогүй бол усны шинжилгээний бичгийг хамтдаа шаардаж үзэцгээе.
4. Байрны мөнгөтэй холбоотой тодруулах зүйлс
Уулзахдаа дэлгэрэнгүй ярилцах.
5. Гадна талбайн тохижилтыг нэмж засварлах
Тэдмэнт ХХК-аас ирэх хавар гадна талбайг засварлахаар албан ёсоор мэдэгдсэн тул юу юуг засах, хэзээ засах тухай бичгээр гарын үсгээр баталгаажуулсан тайлбар мэдэгдэл авах саналтай байна.
6. Гражны асуудал
Манайх гражгүй учир яг ямар асуудлууд байгааг сайн мэдэхгүй байна. Иймд граж худалдан авсан, санал гомдолтой байгаа оршин суугчид саналаа уулзахдаа нэгтгэж ярилцъя.
7. Угаалгын өрөөний агааржуулалт
Агааржуулалтыг хэзээ засаж дуусах, удаашрахад нөлөөлж байгаа хүндрэлтэй асуудлууд нь юу байгаа тухай мөн хариуг нь албан ёсоор авъя.
8. Цонх
Тэдмэнт цонхны дулаан алдалтыг арилгах шийдлээр өнгөрсөн 7 хоногт хуралдсан гэсэн. Энэ талаар мэдээлэл авах, ажлыг яаравчлуулах талаар ярилцъя. Жаахан хүүхэдтэй олон айл байгаа учраас энэ асуудал удвал маш хүндрэлтэй байгаа байх.




10. Гадна талбайн энэ нэг хачин халтар өнгөлгөө арай л бишээ. Бараг зүгээр цементээрээ байсан бол илүү өнгөлөг харагдах байсан байх. Хийж байгаа хүмүүс нь тэнэг улс байдаг юм уу? Халтайгаад байхад нь л дээрээс нь нэмж өнгөлөөд байх юм.
11. Манай 722 дугаар байрны 1 лифт анх ашиглалтанд орсоноосоо хойш ажиллаагүй. Мөнгөө тэгсэн мөртлөө бүрэн аваад байх юм.
12 Верандны мөнгө өгнө гээд одоо 7 дахь сардаа залгаж байна. Энэ бол оршин суугчид л тайван байгаа болохоос залилангийн хэрэг шүү. Олон айлын хэдэн арван сая төгрөгийг авчихаад үл тоомсорлож байгаа хэрэг.
13. Бид мөнгөө төлөөд шинэ байр худалдаж авч байгаа оршин суугчид. Тэгсэн энэ орцны хаалганууд гэж барилгын үедээ л халцарсан, эвдэрсэн, гажсан хаалганууд байгаа.
14. Орцны шат нь будагтай сүүлийн үеийн ганц байр бол Нарлаг Өргөө хотхон байх шүү. Хэлэхээр чи лифтээр явахгүй шатаар явах юм уу гээд байгаа. Тэдмэнт яахав 3 жилийн дараа арилаад өгнө. Бид энд 30 жил амьдарна шүү дээ. Тэр хугацаанд энэ шалыг будах мөнгийг оршин суугчид бид төлнө. Харсан хүн бүр л танай байрыг барьсан компани ямар өлөн юм бэ гэх юм. Их л мөнгө хэмнэж байгаа болтой юм.
15. Наадмын дараа л төвийн шугамд холбогдоно гэсэн. Одоо хүртэл холбогдоогүй байна. Одоо өвөл болсон холбогдохоосоо өнгөрсөн л дөө. Усны шинжилгээний бичиг ч бидэнд үзүүлээгүй. Бид ямар усыг ундандаа хэрэглэж байгаагаа ч мэдэхгүй байна. Энэ чинь бага насны хүүхдээс эхлээд хөгшин настай хүмүүс гээд эмзэг, эрүүл мэнд нь хохирч магадгүй олон хүн байгаа шүү дээ. Ямар хариуцлагагүй, ухамсаргүй барилгын Тэргүүлэгч компани гэхээрээ ийм байдаг байнаа.
16. Аваарын шат орцонд суурьлуулна гэсэн одоог хүртэл байхгүй. Лифт нь ажиллахгүй байранд гал гарлаа гэвэл 17 давхараас хүн буух гэж бас л нэлээн юм болноо доо. Тэрийг сэтгээд бодчих хүн байдаггүй юм уу эсвэл тийм арчаагүй сэтгэлгүй улс байдаг юм уу.
17. Оршин суугч нарын шал хөдлөөд, заримыг нь сольсон боловч ялгаагүй л хөдлөөд, зай гараад байна. Хэлж үзсэн боловч өвөл тэгдэг юм. Зун зүгээр болно гэдэг хариулт өгсөн. Хөдлөхгүй, зай гарахгүй шалтай байр олон л байх юм. Тэдмэнт гэхээрээ шинэлэг технологийн улирлаас хамаарч хөдөлдөг шалтай байдаг юм уу хаашаа юм.
18. Оршин суугч нарын агааржуулах хоолой ажиллахгүй, бохир үнэртдэг гээд л аль сарын өмнөөс л энэ группт яригдсан. Одоо хүртэл засагдаагүй л байна.
“НАРЛАГ ӨРГӨӨ” ХОТХОНЫ БАЙР АШИГЛАЛТЫН АЛБА-НД
2014.10.04 Санал, хүсэлт шаардлага хүргэх тухай
Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Танай компанийн бүтээн байгуулалт болох “Нарлаг өргөө” хотхоныг Улсын комисс хүлээж аваад хагас жилийн хугацаа өнгөрөөд байна. Байраа хүлээж аваад хоёр гаруй сарын хугацаа өнгөрч байна. Хотхоны 722-р байрын 84 тоотод оршин суух Ж.Буянтогтох миний бие өөрийн байр сууриа илэрхийлж дараах санал, хүс элт, шаардлагыг үүгээр хүргэж байна.
1. Цахилгаан шат буюу лифтны тухай
Хотхоны байруудад Солонгосын нэр хүнд бүхий “Сигма” брендийн лифт суурилуулсан болно. Ашиглалтын явцаас харахад лифтны угсралтыг чанаргүй хийсэн гэж үзэж байна. Бариул дутуу бэхэлсэн, хөдөлгөөнтэй, дуу чимээтэй, хананы эрэг шурга дутуу, лифт ашиглах зааварчилгаа үгүй мөн тамхи татахыг хориглосон наалт байхгүй, ойр ойр гэмтэл гардаг бөгөөд дотор нь гацах тохиолдолд ямар дугаарт залгахыг тусгайлан зааж өгөөгүй учир эрсдэл дагуулж байна.
3-4 хорооллын 9 давхар байруудад 1 /нэг/ лифтэнд 36 айл ноогдож байхад, манай шинэ байранд 88 айлд 2 лифт таарч хувааж үзэхэд 44 айлд 1 лифт ноогдож байна. Өөрөөр хэлбэл 8 айлаар илүү гэсэн үг. Ийм байхад орцны хоёр лифны 1 нь /урд талын/ маш ховор ажилласан. Ажиллаагүй гэж хэлэхэд болно. Мэдээж “Сигма” компанитай гэрээ хийхэд баталгаат хугацаа өгсөн байж таарна, ямар учраас нэг лифт ажиллуулаад байдаг вэ? Ашиглалтын явцад сайн муу нь харагдана. Энэ асуултад албан ёсоор хариу өгнө үү.
Ингээд лифттэй холбоотой дараах санал хүргэе:
1. Ашиглах зааварчилгаа
2. Тамхи татахыг хориглосон наалт
3. Лифт гацах үед холбогдох утасны дугаар зэргийг тус бүр байрлуулах
4. Дутуу чангалсан эрэг боолтыг гүйцэд хийх
5. Хаалганы замыг сайн цэвэрлэх
6. Хоёр лифтыг зэрэг ажиллуулах

Цахилгаан шатны нэг нь ажилгаагүй нөгөөх ажилдаг ч гацаа…

2.ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ
Харуул хамгаалалт байгаа боловч өнгөрөгч хугацаанд гаражид хулгайн асуудал гарч байсан. Энэ талаар өмнөх хурал дээр гомдол гарч байсан. Хамгаалалгчид одоо ажиллаж байгаа байр нь /724 байрыг доор маш жижиг өрөөнд хоёр ахуйн хэрэглээний жижиг монитор шагайж хэд хуваагдсан дэлгэцээр камерын хяналт явуулж байгаа нь хойд “Трю эл” хотхонтой харьцуулахад учир дутагдалтай.
Ирээдүйд “Нарлаг хотхон” нь үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбоотойгоор их хөдөлгөөний газар болно. Явган хүн, автомашин тавих зэрэг гээд хяналтыг өндөр түвшинд барих шаардлагатай болно. Хамгаалалтыг чанартай болгохын тулд зохих нөхцөл байх ёстой. Иймд дараах санал хүргэе:
1. 722 эсвэл 721 р барын орцны хаалганы дэргэд хамгаалалтын албаны өрөө шинээр барих
2. Хангалттай том өрөөтэй учир том дэлгэцийн ТВ хэд хэдийг байрлуулах боломжтой
3. Том ТВ-тэй тул хяналтын камерын тоог / гараж болон гадна талд/ нэмэгдүүлэх боломжтой.
4. Зэргэлдээ хотхоны /”Трю эл”, “Парк сайд” зэрэг хамгаалалтын албатай холбоотой ажиллах/шуурхай мэдээ солилцох, сэжигтэй этгээдийн хөдөлгөөний талаар дуулгах г.м./
3. ХЭРЭГЛЭЭНИЙ ХАЛУУН ХҮЙТЭН УСНЫ ТУХАЙ
Манай байруудын хэрэглээний хүйтэн ус төв шугамд холбогдсон уу? Үгүй бол Хэзээ холбогдох вэ? Төв шугамны ус биш байж ямар суурь үнэ нэхэмжлээд байна.? Бидний хэрэглэж байгааус хэр зэрэг баталгаатай вэ? Төв магистральтай адил ариутгал хийдэг уу? Гүний усны шинжилгээний бичиг холбогдох баримт байдаг бол хувилж самбар гаргаж нааж суугчдадаа мэдэгдэх шаардлагатай байна.
Халуун ус нэг хэсэг байгаад алга болсон манайх 17 давхард амьдардаг 9-р сард хэрэглээний халуун ус ирээгүйболно. 9-р сарын 23нд слесарь н. Сумьяаа шалгаж үзсэн халуун ус гараагүй . Халуун ус гарахыг хүлээж, хэчнээн м3 усаа барсаар горьдлого тасарна. Хэрэглээгүй усныхаа үнийг хий төлөхийг хэн ч хүсэхгүй биз дэ.
Дэрх асуултад мөн албан ёсоор хариу өгнө үү.
4. ОРЦНЫ ШАТНЫ БОЛОН ЦОНХНЫ КАРНИЗНЫ ТУХАЙ.
Байрны шат нь гурван давхар хүртэл гантиг чулуугаар хийгдсэн бөгөөд түүнээс дээш бетоноороо байгаа. Ул бетон учир хазгай хэлтгий далий мурий өнгө үзэмж муутай байна. Тосон будгаар 1000 удаа будсан ч тэгшхэн болохгүй нь тодорхой.
Байрны бүх цонх болон дээврийн ирмэг КАРНИЗ байхгүй нь чанарт нөлөөлж байна. Анх байр ашиглалтад орох үед цонхны доод ирмэг бороо цасны улмаас хуурсан байсан. Түүнийг зун замаск татаж будаж сэргээсэн ч дахиад л хуурч байна.
Хүсэлт: Гантиган шат болон карниз хийхгүй гэсэн хариултыг өмнө нь авч байсан бол энэ удаа хариултыг албан бичгээр гаргаж өгнө үү.
5. ДЭЭВЭР ДЭЭР БАЙРЛУУЛСАН ЮНИТЕЛИЙН ЭКРАН АНТЕНЫ ТУХАЙ
Өмнө нь миний бие танай компанид 2014 оны 1-р сарын 30 нд бичгээр хүргэсэн санал дотор оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гар утас, интернэт компанийн экран бүхий антен тавиулахгүй байхыг хүсч байсан. Харамсалтай нь 9 –р сард ЮНИТЕЛ компаний антен 721-р байрны дээр суурилуулсан байна.
Антены долгион хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй талаар мэдээлэл хөгжсөн үед хүн бүхэн мэдэж байгаа биз. Антен байтугай гэрийн хэрэглээний Wi-Fi–ийг шөнө хэрэглэхгүй үедээ унтрааж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг.
Иймээс оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, оршин суугдын зөвшөөрөлгүй байрлуулсан гэрээг цуцалж антеныг буулгахыг шаардаж байна.
Дундын өмчийн талбай дээр аливаа нэг компанийн үйлчилгээг нэвтрүүлэх, гэрээ байгуулах эрх гагцхүү СӨХолбоо, түүний Удирдах ЗөвлөлийН БҮРЭН ЭРХийн асуудал гэдгийгТа бүхэнд дахин сануулж мөрдөгдөж буй хуулийн хүрээнд ажиллахыгхүсч байна.
Бүх байр даатгалтай тул зарим нэг даатгалын хүрээнд багтсан үйлчилгээг Даатгалын байгууллагаар төлүүлэх боломжийг судлажоршин суугчдад мэдэгдэх, үр ашиггүй давхардсан зардал гаргахгүй байх нь зүйтэй гэж үзэж байна.
Дээрхий санал, хүсэлт, шаардлагад ажил хэрэгчээр хандана гэдэгт итгэж байгаа бөгөөд 2014.10.11 өдрийн СӨХолбоо байгуулах хурал дээр албан ёсны хариуг авна.
Хүндэлсэн ; 722 байр 84 тоот Ж.Буянтогтох 9400 7720










Холбоотой мэдээ
-
Anonymous (November 24, 2014 1:45:02 pm )
Tiim shu uneheer setgel dunduur bna…
-
Anonymous (November 24, 2014 2:26:00 pm )
Orshin suugchid ni niileed shuuhdeh heregtei, zugeer neg saitad gomdloo bichlee geed naad asuudal chin shiidegdehgui, anhnaasaa iimerhuu argaar munguu hemnene geed bodchihson, shiidsen kompani yu l gej neg niitleliin daraa zasrav gej….
……. Huduunuus humuus ih shiljij ireheer huduuniihun yum goloh bish geed bodchiscon doo… -
enhee (November 24, 2014 3:10:08 pm )
оршин суугчдаа минии хувьд ч гэсэн зарим юманд сэтгэл дундуур байна гэгдээ бид энэ асуудлыг тогоон дотроо яркя
-
doogii (November 24, 2014 3:26:16 pm )
zov shuu olgoo hagravch uy gedeg bilee tedmentee yariltsay
-
barag l huurnendee...me (November 24, 2014 3:27:03 pm )
hytad ezentei gazar sh dee…hen medehgui bsii
hytad arag ehnii eeljind gaigui yum hiiged amitan hun tataad daraa ni unen tsaraigaa haruulnaa gej… -
ganaa (November 24, 2014 3:50:16 pm )
ene hyataduud arai heterhii yumaa odoo boloisoo
-
буяа СӨХ-н дарга (November 24, 2014 4:06:02 pm )
яг үнэндээ бол чи өөрөө буруутай. Яагаад гэвэл буяа чи буруу сонголт л хийчиж, төлсөн мөнгөндөө таарсан юмаа л авсан байна.
-
Anonymous (November 24, 2014 6:04:13 pm )
Ai kuurkii
-
Cacral (November 24, 2014 6:06:52 pm )
Манай орсон байр харин ч гайгуй Их давгуй хийж дээ гэжбодогддог юм янз бур л байгаа юм байна да
9 Comments