antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 20, 2014 Comments are off

Ардчилагчид өөрсдөө л Засгийн газраа унагасаар иржээ

нийтлэсэн Admin

gol11202012 оны УИХ-ын сонгуулийн vр дvнгээр байгуулагдсан АН, МАХН-МVАН-ын “Шударга ёс” эвслийн хамтарсан, шинэчлэлийн буюу Ерєнхий сайд Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газар огцроод 15 хонож байна. Хоёр жил гурван сар vvрэг гvйцэтгэсэн Н.Алтанхуягийн Засгийн газрыг сєрєг хvчний шаардлагаар огцруулахад УИХ дахь АН-ын бvлгээс Р.Амаржаргал, Ж.Батзандандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхvv, Л.Эрдэнэчимэг нарын найман гишvvн дэмжлэг vзvvлж, нэг ёсондоо намынхаа эрх ашигтай тэрсэлдснээр 1990 оноос хойш зургаа дахь Засгийн газраа єєрсдийнхєє хvч, оролцоотойгоор “тvлхэн” унагаасан нь энэ юм. Єнєєдєр Ерєнхий сайд асан Н.Алтанхуяг зvрхний нулимсаа дотогшоо залгисаар огцорцгоосон ємнєх Ерєнхий сайдуудын “Монголын тєр зvтгэсэн хvндээ халгаатай” гэсэн гашуун vгийг амандаа чимээгvйхэн уншиж яваа нь тодорхой.

Єнєєдєр Монгол Улсын Ерєнхийлєгчєєр ажиллаж байгаа 1990 оны ардчилсан хувьсгалын нэгэн удирдагч Ц.Элбэгдорж 1998 оны дєрєвдvгээр сарын 23-наас 12 дугаар сарын 9, хоёр дахь удаагаа 2004 оны наймдугаар сарын 20-ноос 2006 оны нэгдvгээр сарын 13-ныг хvртэл хоёр ч удаа Ерєнхий сайдаар ажиллаж, эцэст нь єєрийнхєє хамтран зvтгэгчид буюу нам нэгтнvvдийнхээ найруулсан хуйвалдааны золиос болон огцорч байсан гашуун тvvх бий. Тэрээр Засгийн газраа дотроосоо хуйвалдаж унагаадаг єєрсдийнхєє булхай, луйврыг дэндvv сайн мэддэг учир єнгєрсєн баасан гарагт залуучуудтай уулзахдаа “Засгийн газар огцрох, Ерєнхий сайд огцроход би дургvй. Ер нь ч хэрэггvй байдаг юм. Огцорсных нь дараа хор нь дийлддэггvй юм” хэмээн зовлон vзсэн хvний хувьд vнэнийг хэлж байсан. Ардчилагчид єєрсдийн байгуулсан Засгийн газруудыг хэрхэн унагаж, монголын улстєрийг тогтворгvй болгож байсныг дараах баримтаас харж болно.
1996-2000 оны УИХ-д “Ардчилсан холбоо” эвсэл 49, МАХН 27 суудалтай байв. Ийм vед хvчийг тэнцвэржvvлэх ганц арга нь дотроос нь хагалан бутаргах явдал байж. Тухайн vед “Ардчилсан холбоо” эвслийг дотроос нь хагалан бутаргах гол ажлыг гардан хийсэн “настан” єнєєдєр ч УИХ-д сууж л байгаа. Бас єнєєдєр Засгийн газар огцрохыг vнэхээр таашаахгvй байгаа тєрийн тэргvvн ч тэр vед гар хумхиж суугаагvй л болов уу. Дараа 1998 оны дєрєвдvгээр сарын 22-нд тухайн vедээ тун амжилттай ажиллаж байсан М.Энхсайханы Засгийн газрыг мєн л тун эвгvй хуйвалдаанаар унагаасан. Тэр ажиллагааг хэн гардан гvйцэтгэснийг тэр vеийн vйл явдлыг vзсэн, харсан хvмvvс мартах яагаа ч vгvй байгаа тул заавал нэр цохох албагvй. М.Энхсайханыг тvлхэж унагангуутаа маргааш нь Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерєнхий сайд болж байв. Харин тєдий л удалгvй 1998 оны тавдугаар сарын 27-нд Засгийн газар 80 дугаар нууц тогтоол гаргаж, тєрийн ємчийн Сэргээн Босголтын банкийг татан буулгаж, хувийн ємчийн Голомт банктай нийлvvлсэн нь баригдаж УИХ-ын 26 гишvvний санаачлагаар огцруулах асуудлыг хэлэлцсэн. Энэ ажиллагааг уржигдархан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрvvлэгт оролцож, олон ноцтой баримт дэлгэсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр голлон удирдсан гэгддэг. Тvvнтэй хамжигч нь нєгєєх л “настан” байж. Энэ дуулианы шууд нєлєєгєєр 1998 оны долоодыгаар сарын 24-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорчээ. Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорсон ч дараагийн Ерєнхий сайдаа томилж чадалгvй бvхэл бvтэн таван сар 15 хоног vvрэг гvйцэтгэгчээр аргацаасан гашуун тvvх бий. 1998 оны наймдугаар сарын 11-нд Да.Ганболдын нэрийг Ерєнхий сайдад дэвшvvлсэн ч тэр vеийн Ерєнхийлєгч монголын тvvхэнд дахин давтагдахааргvй долоон удаа тvvнийг буцааж байв. Ардчилагчид 1998 оны наймдугаар сарын 29-нд Р.Амаржаргалыг Ерєнхий сайдад нэрийг нь дэвшvvлж Ерєнхийлєгчєєс зєвшєєрєл авсан боловч тvvнийгээ мєн л УИХ дээр унагаж орхисон. Энэ vйл явдлын дараахнаас єнєєдєр АН-д хамгийн хvчирхэг Алтангадас фракц дуншсаар жинхэнэ улстєрийн гол хор найруулагчид болон тодорсон тvvхтэй. Тухайн vед байдал vнэхээр эгзэгтэй болж 1998 оны есдvгээр сарын 28-нд єнєєдрийн Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Yvлийн нэрийг Ерєнхий сайдад эвслээс дэвшvvлсэн байдаг. Тvvнийг Ерєнхийлєгч Н.Багабанди “Сэргээн босголт”, “Голомт” банкны асуудлаас vvдэн татгалзаж байв. Энэ хооронд тєр засаг vнэхээр замбараагаа алдаж, эдийн засгийн гэмт бvлэглэлvvдийн тэмцэл нэн хурцадсанаас 1990 оны ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг амь насаа алдсан. Чухам тэр vеэс єнєєдрийн улстєр, бизнесийн хамтарсан бvлэглэлvvд тєрєн гарч, єнєєдєр тєр Засгийн дээр сандайлчихаад хааш нь ч хєдєлгєхгvй байгаа билээ. Байдал тун ноцтой vед 1998 оны 12 дугаар сарын 08-нд Ж.Наранцацралтын нэрийг Ерєнхий сайдад дэвшvvлсэн байдаг. Ж.Наранцацралтын тэргvvлсэн Засгийн газар vндсэндээ долоон сар vvрэг гvйцэтгээд 1999 оны долоодугаар сарын 22-нд ОХУ-ын Засгийн газрын нэгдvгээр орлогчид захидал бичсэн хэргээр буруутган огцруулсан. Тухайн vед ордны хуйвалдаанаар огцорч байгаагаа сайтар мэдэрсэн Ж.Наранцацралт “Манай сайн нєхєд социалдемократуудын ачаар огцорч байн” гэж хуйвалдааны ерєнхий зохион байгуулагч “настан”-г анх удаа нэр заан илчилсэн удаатай. Тун удалгvй єнєєдєр аз нь нэг л сайн шовойхгvй байгаа Р.Амаржаргалыг 1999 оны долоодугаар сарын 30-нд Ерєнхий сайдаар томилсон байдаг. Р.Амаржаргалын толгойлсон Засгийн газар яг нэг жил vvрэг гvйцэтгээд 2000 оны УИХ-ын сонгуулиар ардчилсан хvчин ёстой л “навсайтлаа” ялагдал хvлээсэн билээ. Харин 2004 оны УИХ-ын сонгуулийн vр дvнгээр “Эх орон Ардчилал эвсэл” Засгийн газраа байгуулж Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа 2004 оны наймдугаар сарын 20-нд Ерєнхий сайдаар томилогдсон ч хоёр жил бололгvй 2006 оны нэгдvгээр сарын 13-нд бас л ордны хуйвалдааны золиос болон огцорсон тvvvхтэй. Тэгвэл ардчилсан хvчнээс хамгийн удаан буюу хоёр жил, гурван сар vvрэг гvйцэтгэсэн Н.Алтанхуяг Ерєнхий сайдыг хэрхэн огцруулахыг бид 15-хан хоногийн ємнє харцгаасан.
Монголчууд “Тос дороосоо єтвєл аюултай” гэж зvгээр ч нэг хэлчихээгvй юм байна. Тос дотроосоо єтвєл хаяхаас єєр ямар ч аргагvй байдаг бол, улстєрийн хор найруулж єєрийнхєє намын Засгийн газрыг тєдийгєєс єдийг хvртэл унагаасаар л байгаа ардчилагчдыг яавал зохилтой вэ. Лалын ертєнцєд хулгайч нарын гарыг шуугаар нь тасалж байгаа бичлэг интернэтэд байж л байна лээ. Харин бид хvнлэг ардчилсан нийгэм байгуулах гэж урваж, шарваж, унагаж, огцруулж яваа ХХI зууны монголчууд учир урвагчдыг зодож нvдэж, гар хєлийг нь элдэвлэж болохгvй. Тэгэхээр засгаа дотроосоо унагадаг ардчилагчдыг яамаар ч юм бэ дээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car