antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 19, 2014 12 comments

Оросууд Олимпийн аварга Н.Түвшинбаярт өндөр цалин, тусгай хангамж амлаж байна

нийтлэсэн Admin

shudarga_mn_1416273003_150407_289677647839947_172993257_n-600x363Дөрвөн жилд нэг удаа болдог Олимпийн дараа тамирчид, дасгалжуулагчид буурь сэлгэж, их өмнгө амласан нутаг руу нүүдэг нь нууц биш. Монголын нэртэй тамирчид, дасгалжуулагч нар ч гэсэн хилийн дээс алхан гадаадад ажиллаж, зарим нь бүр тухайн улсынхаа иргэн болсон удаатай. Монгол Улсын Гавьяат тамирчин, Олимпийн хошой хүрэл медальт Д.Мөнхбаяр Германы иргэн болж, Арслан” клубын дасгалжуулагч Б.Бат­тулга урилгаар Тайванд улсын шигшээ багийн Зөвлөх дасгалжуулагчаар ажиллахаар хилийн дээс алхаж, олон тамирчид харь орны нэр дээр бэотгэл сургуулилт хийж байгаа. Тэгвэл саяхан монголчуудын бахархал болсон Олимпийн хойшой медальт, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаярт ОХУ-аас томоохон санал тавиад байна. ОХУ-ын “Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа “Локомотив” гэж томоохон клуб бий. Тус клубын төлөөлөгч Монголд ирж олимпийн алт, мөнгөн медальт Олимпийн аварга Н.Түвшинбаярыг маань өөрийн клубтээ дасгалжуулагчаар урьжээ. Орос ах нар Н.Түвшинбаярт сарын 1.5 сая рублийн цалин, тансаг хаус, тусгай хангамж амлаж,  дасгалжуулагчаар ажиллахыг урьсан гэнэ. Тэр ч байтугай хүүхдүүдийг нь тусгай сургуульд сургаж,  зардал мөнгийг нь өөрсдөө даах боломжтой гэдгээ ч мэдэгджээ.  Тэдний хувьд ядуу даржин Монголын тамирчдыг өөртөө элсүүлэх боломжтой гэж тооцоолсон бололтой. Гэвч Н.Түвшинбаяр аварга тэдэнд татгалзсан хариу өгөөд байна. Сарын 1,5 сая рубль гэдэг монгол мөнгөөр зургаан сая гаруй төгрөг. Ийм хэмжээний  мөнгөөр Монголын тамирчидыг тэд худалдаж авна гэж бодож байгаа бөгөөд Н.Түвшинбаяр аваргаас гадна хэд хэдэн дасгалжуулагч нартай уулзаж ярилсан гэнэ. Спортоор дэлхийд тэргүүлдэг ОХУ улс өнгөрсөн Лондонгийн Олимпод дөрвдүгээр байр эзэлсэн бөгөөд нийт 82 медаль авсны 24 нь алт, 26 нь мөнгө, 32 нь хүрэл медалиуд байсан юм. Гэвч Бээжингийн Олимптай харьцуулахад медалийн чанар буурсан нь тэдний сэтгэлийг багагүй зовоож, ирэх Олимпод одооноос бэлтгэж, спорт клубууд нь гаднаас дасгалжуулагчид урих ажилд гараад байгаа аж.

Эх сурвалж: Shudarga.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (November 19, 2014 12:05:28 pm )

    Тувшинбаярт баярлалаа.Монгол залуусаа дасгалжуул.

  • иргэн (November 19, 2014 12:07:08 pm )

    1,5 сая рубль гэдэг 60 гаруй сая бишүү Зөв бодож бичээч ядахдаа

  • zochin (November 19, 2014 12:20:13 pm )

    Medee bichij bgaa bol tiim hemjeenii too bdoh chadwartai baiwal taarna.tiimee mdehgui bvh zviliig dandaa muu muuhai talaas ni bichij niigmiig aidast awtuulj bgaa setgvvlchid hooson tolgoindoo joohon ch gsn zviliig eregtsvvleesee bilee

  • MOngol (November 19, 2014 12:33:25 pm )

    1.5 say chin 60.000.000 garui setguulch yum aa medej bichij bai

  • зочин (November 19, 2014 12:50:46 pm )

    2016 онд хүрэл авчихаасай,том рекорд ОУОХ-ноос том шагнал авна шүү,зөвхөн хүрэл

  • Гэрэл (November 19, 2014 3:04:32 pm )

    Түвшинбаяр Аварга шиг ийм л хүмүүс Монгол улсад маань олон болох болтугай.Аварга та аргагүй л том сэтгэж,том шийдвэр гаргасан байна шүү,Танд баярлалаа.Төр засагт байгаа тэнэгүүд бүгд биш юм гэхэд тал нь тань шиг сэтгэдэг бол мөн ч сайхан болно доо.

  • kk (November 19, 2014 7:17:49 pm )

    manai avarga iim mundag shde sain bna

  • Anonymous (November 19, 2014 11:19:28 pm )

    ajillaj bolno sh dee, mongolooos busad ulsuud ali sain gesen dasgaljuulagch naryg gadnaas l urij ajilluuldag shuu dee, manaihan l zuvhun mongoldoo gej teneg setgedeg yum

  • Зочин (November 20, 2014 12:51:40 am )

    Баярлалаа. Түвшинбаяраа.

  • 1234 (November 20, 2014 11:43:58 am )

    баярлалаа Түвшинбаяр аа. ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээж, залуустаа үлгэр дуурайлал үзүүлж, сэтгэл амар амьдарч байхад мөнгө яахав дээ тээ?

  • ,__._,, (November 20, 2014 1:03:21 pm )

    энэ хар утаа болхи бүдүүлгийн туйл болсон замын хөдөлгөөн түнжирэл шороо тоосноос холдох л хэрэгтэй дээ

  • Anonymous (January 26, 2017 6:54:37 pm )

    Яагаад болохгуй гэж 25000 долларын цалин аваад женкогоос холд

antalya rent a car