АН дотроо олон фракциудаас бүрдсэн. Тэдгээрээс УИХ-д суудалтай гишүүдийн тоо, “хүн хүчээрээ” томд ордог нь “Алтан гадас”, “Шонхор” фракци юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорсны дараа нам доторхи фракциудын нөлөөлөл идэвхжиж эхлэсэн. АН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан “Алтан гадас” фракцийн тэргүүн Н.Алтанхуяг, өөртэй нь гол өрсөлдөгч “Шонхор” фракцийн тэргүүн З.Энхболдтой “тохиролцоонд хүрч” ҮЗХ-ийн хурлаар түүнд намын даргын суудлаа найр тавин өгснөөр, “Алтан гадас” –ийн хүн, Шинэчлэлийн ЗГ-ийн ХЭГ-ийн даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зүтгүүлэх асуудалд тэд санал нэгдсэн. Тэгвэл Н.Алтанхуяг АН-ын даргын суудлаараа өгөн байж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зүтгүүлэхийн учир юу бэ? Үүнийг ажиглагчид хэд хэдэн өнцгөөс харж, тайлбарлаж байна. Тухайлбал:
– Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгосноор өөрийн бодлогоо засагт үргэлжлүүлэх
– Шинэчлэлийн Засгийн газрын “унагахад” гар бие оролцсон өөрийн намын УИХ-ын гишүүдэд шинээр байгуулагдах засгаас “бялуу” хүртээхгүй байх
– Н.Энхбаяртай байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллах
– Өөрийгөө болон өөрийн зөвлөх, хамаатан садан, ойр тойрны хүмүүсийг авлига, төрийн өмч хөрөнгө шамшигдуулсан “хэргийг хав дарах”, улмаар тэднийг хууль шүүхийн байгууллагын хаалга татуулахгүй байх
– Шинэчлэлийн Засгийн газрын зарим сайдуудыг сайдын суудалд нь үргэлжлүүлэн ажиллуулах
– “Алтангадас” франкийн нөлөө хүчийг АН, засаг төрд хэвээр хадгалан үлдэх гэх зэрэг зорилгын төлөө гэж үзэх хүмүүс цөөнгүй байна.
Ямартай ч Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэвшүүлэхээр УИХ-д суудалтай намын бүлгүүдэд хүргүүлэхэд АН, МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл” зөвшөөрсөн бол МАН-ын бүлэг татгалзаад байгаа юм. Гэхдээ Н.Алтанхуяг болон АН түүнийг Ерөнхий сайд болгохын төлөө илүү их хүчин чармалт гаргаж, дахин дахин зүтгүүлэх нь ойлгомжтой харагдаж байгаа юм.
Ц.Мөнх
Холбоотой мэдээ
-
очир (November 19, 2014 12:23:53 pm )
Цаад шалтгаан ойлгомжтой.Сайханбалаг ерөнхий сайд болох хүн биш
-
zochin (November 19, 2014 1:06:14 pm )
Ard tymenii erx ashig xaana yabnaa
-
зочин (November 19, 2014 3:57:28 pm )
юун нам, юун фракц вэ, ард түмэн тэгээд юу ч биш юм биз дэ. цагаандаа гарч ээ монгол төр. ард түмэн минь хэнийг сонгож хэнд итгэл хүлээлгэж байснаа бодох цаг болжээ,
-
Ачуу (November 19, 2014 5:23:19 pm )
Хулгайчуудын савраас гарахгүй юм бишүү?Алтанхуягыг зөв бичжээ.Яг үнэн.
-
Bat (November 19, 2014 6:25:36 pm )
l uibarchidiin zasgiin gazar shvv dee
-
Иргэн (November 19, 2014 8:07:20 pm )
Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/
-
Иргэн (November 19, 2014 8:08:17 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
-
Иргэн (November 19, 2014 8:08:50 pm )
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/ -
Иргэн (November 19, 2014 8:10:25 pm )
Эрх мэдэл хүнийг согтоодог. Архинд согтсон хүн эрүүлждэг бол эрх мэдэлд согтсон хүн сэргэх нь ховор. /Жеймс Бирис/
-
Иргэн (November 19, 2014 8:11:16 pm )
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
10 Comments