antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 19, 2014 2 comments

Дуучин О.Баянмөнх тусгаар тогтнолоо магтан дуулна

нийтлэсэн Admin

batmonhtogloltНийтийн дууны ертөнцөд нэгэн үеийн шижигнэсэн дуучид гарч ирсэнийг ард түмэн мэднэ.  Тэдгээр дуучдаас  баргил хоолойгоороо ялгарч анх Монгол бөхчүүдийн Монгол наадмынхаа сүр хүчийг уухайлан дуулж байсан нь дуучин МУСТА Отгойн Баянмөнх билээ. Тэр цагаас хойш  “Омогшил”,  “Би дуулна”, “Бид мартаагүй” зэрэг бие даасан тоглолтуудаа Монгол бөхийн өргөөнд  нижгэр сайхан тоглож Монгол түмнийхээ сонорыг мялаагаад байгаа.  Тэгвэл ээлжит тоглолтоо үзэгч, сонсогчиддоо өргөн барих гэж байна.

Тэрээр энэ сарын 25-нд Монгол бөхийн өргөөнд 19.00 цагаас “Тусгаар тогтнол” хэмээх зургаа дахь бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү тоглолтдоо эзэн Чингис хааны үеэс олон зуун жилийн турш гайхамшигт түүхэн замналыг туулж, Тусгаар тогтнолоо олсоныг магтсан дууны уран бүтээлүүдээс бүрдүүлэх нь. Өөрөөр хэлбэл, хүчирхэг урлагийн баг хамт олонтойгоор энэхүү тоглолтоо театарчилсан шоу хэлбэрээр үзэгчдэд хүргэх юм байна.

Тоглолтонд дуучин С.Амраа,  Т.Дэлгэрмөрөн, Б.Болдбаатар, “Uvertura” хамтлаг, Улаан сарнай бүжгийн хамтлаг, ХЦДБ чуулга урилгаар оролцоно.

Харилцах утас: 89181881, 97111122, 1950 үнэгүй хүргэж өгнө.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 19, 2014 12:19:09 pm )

    amjilt xusie

  • zochin (November 20, 2014 3:40:34 pm )

    amjilt husii yamar goe buguud tom sedweer toglolt hiij bga yum bn daa suuliin ued sadar samuunii duunuud ih garlaa unheer zalhaj uur hurch blaa uur sedev bhgui yum bh gej haramsaj blaa tusgaar togtnol duug fm eer sonsood setgel ih hudulluu mongolooroo uneheer ih baharhaj bn

antalya rent a car