antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 19, 2014 Comments are off

Шүүхийн шийдвэрийг биелүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн захирал Я.Батсуурийг хорино гэнэ

нийтлэсэн Admin

527-14163646581f2a3dfdfadfӨнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн захирал Я.Ватсуурийг АТГ-аас баривчилсан гэх мэдээлэл цацагдаж байсан. Ийн хэлэхийн учир нь түүнийг ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнгийн эхнэрийн “Говь Повер” ХХК-нд 4,6 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэх үндэслэлээр цагдан хорих болсон гэж зарим нэг хэвлэлүүд бичиж байсан.

Юутай ч өнөөг хүртэл Я.Батсуурийг цагдан хориогүй гэдгийг албаны хүн онцлон хэлж байна. Харин АТГ-аас уг хэрэгт мөрдөн шалгах хэд, хэдэн ажиллагаа хийсний дараа түүнийг хорих шаардлагатай гэж үзвэл шууд л цагдан хорих арга хэмжээ авахаар болоод байгаа гэнэ.

Ер нь яагаад түүнийг ийнхүү хорьж цагдах яриа гараад ирэв гэвэл өнгөрсөн тавдугаар сарын 14-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Эрдэнэс Тавантолгой”-г шалгах ажлын хэсэг томилогдон ажилдаа орсон билээ.

Энэхүү ажлын хэсэг өнгөрсөн зургаадугаар сарын 10,11-нд “Эрдэнэс Тавантолгой”-д шалгалт хийжээ. Тэрхүү шалгалтын дүн нийгэмд ихээхэн шуугиан тарьж уг хэргээс болж ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Шүүхэд өгөөд байгаа.

Тухайлбал, экс ерөнхий сайдын хүргэн гэгдэх Г.Дэнзэн эхнэр Уянгынхаа нэр дээрх нэг тэрбум төгрөгийн дүрмийн сантай гэгдэх “Говь Повер” хэмээх компанид 17 тэрбум төгрөгийн тендер авч өгч дуулиан тарьсан.

Өөрөөр хэлбэл, Г.Дэнзэн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ний ТУЗ-ийн дарга болсныхоо дараа албан тушаалаа ашиглан 17 тэрбумын тендерт хамтран амьдрагчийн нэр дээрх “Говь Повер” ХХК-ийг ялуулсныг МАН-ын зарим гишүүд илчилж орхисноор түүний 17 тэрбум төгрөгийн үнэтэй “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” тендерийг хүчингүй болгосон юм.

Ингээд Г.Дэнзэн, Уянга нар “Говь Повер” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгох шийдвэрийг зөвшөөрч чадахгүй хэмээн Чингэлтэй дүүргийн шүүхэд өнгөрсөн оны долоодугаар сарын 4-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

Тэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг ажил хийлгэлгүй тендерийн гэрээ цуцалсан учир хохирол учруулсан гэж 7 тэрбум 413 сая төгрөгийг нэхэмжилжээ. Мөн “Говь Повер” ХХК-ийн өмчлөлийн гаалийн хяналтын бүсийн талбай, тус талбай дээрх тоног төхөөрөмж, техник хэрэгсэл болон бусад бүх хөрөнгийг “Эрдэнэс Таван толгой” ХК-ийг шилжүүлэн авах ёстой гэсэн утга бүхий гомдлыг шүүхэд гаргажээ.

Ингээд Чингэлтэй дүүргийн шүүхээс өнгөрсөн оны аравдугаар сарын 16-ны өдөр “Говь Повер” ХХК-нд “Эрдэнэс таван толгой” ХК-иас 4 тэрбум 835 сая төгрөгийг олгуулах шийдвэр гаргаж байжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу “Говь Повер” компанид “Эрдэнэс-Тавантолгой” ХК 4 тэрбум 688.5 сая төгрөгийг тэдэнд гаргаж өгсөн байдаг байна.

Тухайн үед дээрх мөнгийг “Говь Повер” ХХК-нд үечлэлтэйгээр гаргаж өгч байхад “Эрдэнэс Тавантолгой” ХК- ямар нэг хэл ам хийлгүйгээр тэдэнд энэ их мөнгийг шууд л өгчихсөн нь олон хүний гайхширлыг төрүүлж, дээрх мөнгийг шилжүүлсэн гэх бүх хүмүүсийг шалгах хэрэгтэй гэж дээрээс нэг том дарга үүрэг өгч ийнхүү өдгөө дарга цэрэггүй шалгагдах болоод байгаа аж.

Харин “Эрдэнэс Тавантолгой”- ХК-ийн захирал Я.Батсуурь “Шүүхээс шийдвэр гарахдаа манай дансыг хааж байгаад төлбөрийг авсан байгаа. Энэ бол шүүхийн шийдвэр учраас бид ямар нэгэн байдлаар зөв буруу гэж хэлэх үндэслэл байхгүй” хэмээн хэлж байж.

Хэдийгээр шүүхийн шийдвэрийг дагасан гэх хариултыг Я.Батсуурь захирал өгч байгаа ч тэрбээр уснаас хуурай гарах магадлал юу л бол гэж учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Энэ нь асуудлыг өөр тийшээ эргүүлэх магадал тун өндөр байгаа учраас ийнхүү хэлсэн хэрэг юм.

Гэхдээ АТГ-ынхан энэхүү хэрэгт хэн, хэн ямар оролцоотой болохыг нь сайтар нягталсны үндсэн дээр зарим нэг нэр бүхий хүмүүсийг цагдан хорихоор төлөвлөж байгаа юм байна.

Юутай ч ард түмний 1072 ширхэг хувьцааг ч жинхэнэ эздээс нь нууж, эрх мэдэлтэй дарга нарын мөнгийг угаадаг компани бол “Эрдэнэс Тавантолгой” гэж хэлэх хүн захаас аваад л байгаа учир хууль хяналтынхан тус газартай холбоотой бүхий л үйл ажиллагааг анхааралдаа авч, нухацтай шалгаж эхэлжээ.

Харин Ерөнхий сайд асантай харш барилдлагтай гэх АТГ-ынхан яг энэ хэргээр дахин нэг даргыг хорихоор төлөвлөж байгаа нь үнэн гэнэ.

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car