Шинэ Засгийн газар дуншиж байна. Ч.Сайханбилэг гэдэг залуу 28 дахь Ерөнхий сайд болох нь бараг л тодорхой боллоо. Тэрээр амралтын өдөрүүдэд хүмүүстэй уузлах, утсаар ярих асуудлыг тасралтгүй хийсэн гэж эх сурвалж мэдээлэв. Шалтгаан нь МАН болон, “Шударга ёс” бүлгийнхнээр дэмжүүлэх гэж. Бас нам дотроо гомдолтой үлдсэн МҮДН, МоАХ-ын гишүүдтэй ч учраа ололцох жижиг ажлууд байжээ. Өнөөдөр намын бүлгүүд түүний асуудлыг хэлэлцэнэ. Маргааш байнгын хороо, чуулганаар хэлэлцэгдээд томилогдоно. Богинохон юм шиг хэрнээ бартаатай зам. Хэрэв хүмүүсийн яриад байгаа шиг МАН-ынхан Ч.Сайханбилэгийг дэмжихгүй ээ гэвэл тэр 28 дахь Ерөнхий сайд гэж бичигдэхгүй ч байж мэднэ. Учир нь МАН-ын атгасан гар шиг 26 санал дээр гомдолтой байгаа МҮДН, МоАХ-ынхон нэмэгдвэл байдал бишдэнэ. Тэгээд ч өөрийнх нь намын ихэнх гишүүд өмнө Р.Амаржаргалыг дэмжсэн. Өөрөө дундаас нь давхиад ороод ирсэн. Ингэж тооцвол Ч.Сайханбилэг айдастай байх нь аргагүй. Бүх юм МАН-аас хамаарах болчихоод байна.
Үйл явдал ингэж өрнөж байхад Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцоруулсан нь зөв буруу гэсэн маргаан нийгэмд өрнөсөөр л байна. Гэхдээ олон хүний амьдрал доройтож, олдог хэдийгээ олж чадахаа байсан учир бүх бурууг Н.Алтанхуягт тохлоо. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөг хүртэл Шинэчлэлийн Засгийн газрыг огцоруулсан талаар байр сууриа илэрхийлэлгүй ирсэн. Тэрээр UBS телевизээр залуустаа уулзах далимандаа “МАН маш сайн тооцож байж Засгийн газрыг огцоруулсан. Уг нь Монголд ашиггүй бол Ардын намд ашиггүй л байхгүй юу даа. Одоо намууд Ерөнхий сайдаа батлахдаа дахиж огцоруулахгүй гээд гарын үсэг зурчих хэрэгтэй” хэмээн учирлав.
Эндээс дүгнэж үзвэл МАН-ын хоршсон тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч ихээхэн өндөрөөр үнэлжээ. МАН-ын бүлгийн гишүүд тооцоо судалгаа сайн хийж, хэзээ Ерөнхий сайдыг огцоруулах бараг л мэдэж байж. Тэд санасандаа хүрсэн. Олон Засгийн газар огцрох Монголд ашиггүй л дээ. Гэхдээ огцоруулахаас өөр аргагүй муу ажиллаж байгаа нөхдүүдийг аль болох хурдан огцоруулах нь монголд л хэрэгтэй. Н.Алтанхуягийн Засгийн газрыг ярьж байснаараа өмнө огцоруулсан бол эдийн засаг ингэж хүндрэхгүй ч байсан байж мэднэ. Тиймээс Ерөнхийлөгчийн санал болгоод байгаа “дараагийн Засгийн газраа огцоруулахгүй” гэсэн тангарагт МАН-ынхан гарын үсгээ зурахгүй л болов уу? Ирэх хоёр жилийн хугацаанд юу ч болоо билээ? Н.Алтанхуягаас муу ажиллаад ирвэл ард түмний шахалтаар Ч.Сайханбилэгийг Засгийн газрыг огцоруулах асуудлыг өргөн барьж л таараа. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосон дараагийн Засгийн газрыг огцоруулахгүй гэдэгт улс төрийн намууд гарын үсэг зурж тогтвортой байдлыг хадгал гэдэг санаачилга үр дүн муутай болно гэж судлаачид дүгнэж эхэлжээ.
Холбоотой мэдээ
-
Иргэн (November 17, 2014 1:48:03 pm )
Чадахгүй бол огцруулах л хэгэтэй шүү дээ. Улс орны эрх ашгийг дээдэлдэг намаа гэдэггүй хүмүүс үнэхээр гараад ирвэл мэдээж огцруулах тухай яриа байхгүй байж таарна. Одоо бол ахиад л халаасны хүмүүсээр засгийн газар бүрдэх болчихоод байхад юуны гэрээ мэрээ вэ.Ерөнхийлөгч минь.
-
ariig tani daana aa (November 17, 2014 2:58:36 pm )
Husej husenjilj bur hor ,huivaldaan 2–ig garamgai nairuulj baigaad hussen atgalaach uuruulsen achaag daahgui bol unaagaa solij l taarna daa. Songuuliin shougaaraa “Ard tumenteigee hamt “gedeg eronhiilogch maani odoo haana yavna ve??? Ard tumenteigee yu?! AN-iin huivaldagchtaihaa hamt baina uu???
-
зайлуул (November 17, 2014 7:14:23 pm )
САЙХАН БИЛЭГ уулаасаа таарахгүй, Зүгээр тогломны хүүхэолэй шүү дээ. Хайран МОНГОЛ минь ингэж ЯАЙРАН болох гэж… ХАРАМСАЖ байна. ЯАХ вэ??
Одоо АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧ минь л УХАНАА ЗАРАХ ЦАГ болж дээ.. -
Bat (November 17, 2014 8:30:28 pm )
Saihanbilegiig es gej bodson chini neg l bishee.
-
iirgen (November 17, 2014 9:09:31 pm )
AN-iin buleg Amarjargaliig 100%demjichiheed odoo boloh deer 29-iin 19 ni demjdeg ni soliorol uu! Ene bol Altanhuyag Erdenebat+Z.Enhbold nariin daanch bolchomgui oyonii homsdliin ilerhiilel
-
solongoo (November 18, 2014 4:09:17 am )
Ardchilsan eronhiilogch odoo l zov shiidver gargah baihdaa amarjargal .saihanbileg 2 in hen ni hen be gedegiig ene olon jil hamtarch neg namd bsan hun l medej zov shiidver gargah estoidoo. Ard tumen amarjargaliig barag 100 nii 100 demjindee . Daatstai hun shuudee eldev huviin sonirhol bagatai . Elbegee ahiin ulsiinhaa toloo gesen setgel odoo l haragdana daa
-
энхтөр (November 18, 2014 10:15:33 pm )
Төрийн тэргүүн ялангуяа гуравдагч орны баялгийн шуналтангууд ингэж их далдуур эх орны минь баялгийг өөрийн дарамтаар шулах сэтгэлээ ид явагдаж байхад урд засгийн газрын залгамж хүнийг өмөөрөөд хамгаалаад энэ бол буруу шүү.
7 Comments