Монгол Улсын Прокурорын байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны зөвлөлгөөн 2014 оны арваннэгдүгээр сарын 17-ноос 20-ны өдрүүдэд болно.
Зөвлөлгөөнд аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор, орлогч прокурорын нийт 80 гаруй удирдах ажилтан оролцох бөгөөд зөвлөлгөөнөөр аймаг, нийслэл, тээвэр дүүргийн прокурорын газруудаас хийсэн ажлын талаарх мэдээлэл танилцуулгыг сонсч, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх юм.
Зөвлөлгөөний үеэр Улсын Ерөнхий Прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Улсын Ерөнхий Прокурорын туслах Тамгын газрын дарга Б.Үнэнбат, Улсын Ерөнхий Прокурорын туслах Е.Сагсай, Ц.Мөнхбат нарын зэрэг хүмүүс шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд прокурорын байгууллагаас анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгнө.
Мөн зөвлөлгөөнд оролцогчид Нийслэлийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцаж тусгай хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдах юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (November 17, 2014 10:52:50 am )
Та нарын зовлолгооний шийдвэрт гэмт хэрэгт бодлогоо барьж ханд гэдэг хандлагаа оорчилж боловол зовлолгооний утга учир оршино гэж бодож байна. Мон жааханч гэсэн зунлэг байж мэдлэг боловсролоо дээшлуулж гэмт хэрэг, бизнесс хоерыг салгаад сурчихвал сайн байна. Дорлигоогоосоо эхлээд харгис зангаа татвал дээрээ!
1 Comment