antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2014 2 comments

Ирэх оны төсөв батлагдлаа

нийтлэсэн Admin
chuulgaУИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хэлэлцэх асуудлын талаар Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулав.

Монгол Улсын 2015 оны төсөв өнгөрсөн хавар батлагдсан 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд батлагдахаар байгаа бөгөөд 2015 оны төсвийн зарлага 100 тэрбум төгрөгөөр буурч чадаж байгаа аж.

Танилцуулгын дараа Монгол Улсын 2015 төсвийн тухай хуулийн төслөөр зүйл, заалт тус бүрээр санал хураав.

Монгол Улсын төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,693,487.3сая төгрөгөөр батлах саналыг дэмжигдэв.

Монгол Улсын төсвөөс 2015 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 5,603,277.6 сая төгрөгөөр батлахыг гишүүдийн олонхи дэмжигдэв.

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2015 онд хөрөнгө оруулалт зардлын хэмжээг 655,615.3 сая төгрөгөөр батлахыг гишүүдийн олонхи дэмжлээ.

2015 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 34,315.8 сая төгрөгөөр батлахыг гишүүдийн олонхи дэмжигдэв.

Ийнхүү Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 57 гишүүнээс 52 нь зөвшөөрснөөр төсөв батлагдав.й


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • mongol.tsus (November 14, 2014 4:07:28 pm )

    odo daragin asudluda xurdan tsegtslex xrgte urshulin xuulia gargaj shorond bga olon zalust itgel ug td gme xangalttai uxaarch bga

  • Хөх монгол (November 14, 2014 5:50:49 pm )

    чи бас юу нь өршөөлийн хууль яриад эхлэвээ гүйцэтгэх засгаа хурдан эзэнтэй болгох тухай л шахах хэрэгтэй тэгэхгүй бол баталж буй хэдэн төгрөг чинь балайнуудын гараар ороод дуусна шүү!

antalya rent a car