antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 13, 2014 1 comment

Хүрэлхүүгийн “Эргэлзээ” шүлгийн шинэ хувилбар

нийтлэсэн Admin

hurleeХүрлээгийн “Эргэлзээ”-г үргэлжлүүлдэг юм уу? Угаасаа эргэлзээд болдоггүй ээ… Уншихдаа яг Хүрлээгийн дуу хоолойгоор сонсож байгаа мэт сэтгэж уншина шүү, тэгэхгүй бол инээдэмгүй болчихно. Хүрлээгийн ярьдагтай улам адил богох гэж “-чихсан” нөхцөлийг “-цан” болгосон шүү, уучлаарай…

…Би ер нь амьдралд их эргэлзээд байдаг болчиж. Би өөрийгөө ингээд л бодоход миний сэтгэл санаа өөдрөг ч юм шиг, стрессэнд орчихсон ч юм шиг.

Бүхэл бүтэн яамны стратегийн газрын даргын ярихыг сонслоо. Уран зохиолын хичээлийг хасцан ч юм шиг, харин ч бүр нэмцэн ч юм шиг

Улаанбаатар хотын угаараар амьсгалахаар  ихэсцэн ч юм шиг, мэдээгээр сонсохоор эрүүл мэндэд сайн болцон ч юм шиг

Тэгээд л цагаан сараар бөхөө харах юм. Өнөө хэд маань барилдаад байгаа ч юм шиг, зодолдоод байгаа ч юм шиг

Зодгоо тайлахаараа хууль тогтоох дээд байгууллагын маань гишүүд болохыг нь бодохоор уур ч хүрэх шиг, хайр ч хүрэх шиг.

Парламентийн маань нэг гишүүн хүнд хутгалуулцан ч юм шиг, өөрөө дүрцэн ч юм шиг.

Олимп эхлээд л сайхан байна. Оросууд нь тэгсэн үнэхээр манай ах ч юм шиг, биш ч юм шиг.

Манай тамирчдын хувцас адгийн муухай нь ч юм шиг, аль эсвэл бүр шилдгийн шилдэг нь ч юм шиг.

ТВ үзнэ ээ, тэр чигээрээ Монгол ч юм шиг, Солонгос ч юм шиг.

Сувгаа солингуут гадаад мэдээ, кино гараад ирнэ, орчуулаад байгаа ч юм шиг, оршуулаад байгаа ч юм шиг.

Малайз, Филиппинд хүүхдүүд сургахаар явууллаа л гэнэ, оюутан төгсгөөд ч байгаа юм шиг, ор хөнжлийн ажилтан бэлдээд ч байгаа юм шиг.

Гэртээ орж ирээд сонин гарчиглахлаар үнэн ч юм шиг, үлгэр ч юм шиг.

Тэр нэг алга болсон гэх хүү байна. Амьтанд баригдаад зарц болцон ч юм шиг, ажил сураад хүмүүжцэн ч юм шиг.

Өөдөөс ирж яваа залууг харахад эрэгтэй ч юм шиг, нарийхан өмдийг нь харахаар эмэгтэй ч юм шиг.

Энэ үнэтэй үнэтэй жиип унаад явж байгаа Монголчуудыг харахлаар Монгол орон мандан бадраад ч байгаа юм шиг, гэр хороолол руу өнгийхөд балран доройтоод ч байгаа юм шиг…     ийм л нэг их эргэлздэг этгээд болчихоод байна даа.

Myagmar Saruul erdene


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 13, 2014 9:06:28 pm )

    унен уг бна даа

antalya rent a car