antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 13, 2014 10 comments

Генсекийн суудлаа орхиж байсан З.Энхболд намын дарга болж чадах уу?

нийтлэсэн Admin

Засаг төр солигдох энэ мөчид дараагийн Ерөнхий сайдыг тойрсон элдэв маргаан, шуугиан намжаагүй байтал УИХ-ын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудсаар “Би АН-ын даргад нэрээ дэвшүүлнэ” гэж мэдэгдсэн нь олныг цочирдуулав. Саяхан тэрбээр “Та дараачийн Ерөнхий сайд болох уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Үгүй ээ, би Ерөнхий сайд болохгүй” гэж хариулж байснаас үзэхэд, түүний сэтгэлийн гүнд жил хагасын настай, хэл амтай Ерөнхий сайдын ажлаас илүү жижигхэн биед нь ахадсан АН-ын дарга болох том хүслээ биелүүлэх нь хавьгүй дээр гэж ойлгогдохоор байна.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой

Ийнхүү ирэх 12 дугаар сарын 08-нд болох АН-ын ээлжит бус Их хурлаар тус намын гишүүд шинэхэн даргаа сонгох нь нэгэнт тодорхой болжээ. Ерөнхий сайдын суудлаас огцорсон Н.Алтанхуяг даргын хувьд мэдээж хэрэг хугацаа нь дуусаад удаж буй тул дахин намын даргад нэр дэвшихгүй нь тодорхой ажээ. Харин З.Энхболд шиг “Би намын дарга болмоор байна” гэдгээ ил тод, олон нийтэд шулуун шударга гэгч нь мэдэгдсэн хүн түүнээс өөр байхгүй ч Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Х.Баттулга нар мөн зүгээр суухгүй бололтой. Мэдээж хэрэг тэдний нэрийг ч гэсэн намын даргад дэвшүүлж л таарна. Чингэхлээр энэхүү намын даргын төлөөх “дайн” “Шонхор” фракц, МоАХ болон Нийслэлийн АН, “Алтан гадас” фракцийн хооронд ширүүхэн өрнөх нь тодорхой байна.

Тэгвэл АН-ын даргад өөрийгөө нэр дэвшүүлсэн УИХ-ын дарга З.Энхболд гэж хэн бэ? Түүнийг бид хэр зэрэг мэдэх билээ? Хамгийн сүүлийн жишээ гэхэд Өвөрхангай аймгийн АН-ын дарга асан Т.Хасбаатарыг тус аймгаас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарын эсрэг тавьж УИХ-ын сонгуульд намынхаа хоёр нөхрийг унагах операцийг удирдсан гэх яриа сонгуулийн дараахан өвсөнд ассан түймэр шиг тархаж байсныг уншигч та лав санаж байгаа байх. Түүх сөхвөл, тэртээ 1999 онд Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтад ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчид ГОК-ийн хувьчлалтай холбоотой зохиомол захианы хэргийг тохож түүнийг суудлаас нь унагаж байсан билээ. Энэхүү хэргийг тухайн үед ТӨХ-ны дарга байсан З.Энхболд гардан удирдсан ч гэх яриа бий.

Тэгвэл өнөөдөр намынхаа эв нэгдлийг бодож, ардчилалд хайртай, шударга хүний дүр эсгэсэн тэрбээр 2000-2001 онд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг жил хүрэхгүй хугацаанд хашиж байгаад “тархиа цэнэглэх” нэрээр АНУ-г зорьсон билээ. Хэрэвзээ тэрбээр намдаа хайртай нэгэн байсан бол 2004 оны УИХ-ын сонгуульд ялуулахын төлөө эртнээс ажиллах учиртай байлаа. Гэвч өнөөдөр хаяж одсон суудлаа санасан уу, яасан бүр намын дарга болохоор улайрч буй нь АН-ын шинэ залуу лидерүүдийн бухимдлыг төрүүлэх болжээ. Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эсрэг кноп дарсан тэрбээр цагтаа Р.Гончигдорж, Б.Баабар, С.Баярцогт нартай МСДН хэмээх АН-д ууссан намын найз нөхөд байснаа мартсан бололтой. Өдгөө тэрбээр аль хэдийнэ “Алтан гадас”-аас зайгаа барьж, С.Эрдэнэ сайдын тэргүүлдэг “Шонхор” фракцад харьяалагдах болсон нь хэнд ч нууц биш. Үүнээс гадна уг фракцаа бэхжүүлэх үүднээс “Женко” Х.Баттулгын “баруун гар” байсан Д.Ганбат гишүүн болон МҮАН-ын Д.Батцогт нарыг өөрийнхөө фракцад урвуулж чадсан нь намын дарга болоход тодорхой нэмэлт хүч шаардлагатай байснаас үүдэлтэй гэж ажиглагчид үзэж байна. Ийнхүү нэгэн цагт генсекийн суудлаа хөсөр хаясан тэрбээр АН-ын дарга боллоо гэхэд, арай ирэх УИХ-ын сонгуулиас өмнө ажлаа өгнө гэж мэдэгдэхийг үгүйсгэх аргагүй юм.

С.Баяр

Эх сурвалж www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Өөрөөр хараач ээ (November 13, 2014 6:06:48 pm )

    Ямар байсан нь чухал л байх. Гэхдээ яаж өөрчлөгдсөн нь түүнээсээ илүү чухал байх.

  • bnaa (November 13, 2014 7:55:39 pm )

    hamgiin gol ni buruutanguudad hariutslaga tootsoh heregtei

  • bnaa (November 13, 2014 8:00:54 pm )

    huulia meddeg huuli zohiodog ulsiin ih hurliin gishuud said nart huulai oorsdoo zorchvol huuliin hariutslagiig mash changa avah heregtei

  • Zoloo (November 13, 2014 9:26:02 pm )

    Ene nohor mongoliin tord baimgui archaagui er hun. Ardchilsan namiin ih hural deer arga hemjee abah heregtei.ardchilsan namiin abilgaliin zagalmai,mongoliin toriin omchiig samarsan odoo namaa samaraad zogsoj baina.enhboldoo namiin hural deer chamtai namiin jurmiin anduud chini ardchilsan nam hubiin kompani uu hubisgaliin kompanuu gedgiig yalgaj salgadag bolgonoo haraarai chi

  • Bold (November 13, 2014 9:29:57 pm )

    mongoliin tord baimgui hun dee.toriin omchiig samarsan odoo namaasamarchihaad zogsoj bainadaaa

  • zochinzochin (November 14, 2014 9:24:57 am )

    ene nuhur bol jinhene omhiirson sahaatai hor nairuulagchiin terguun shuu de ymar ch ued hor nairuulj irsen ybtsgui nuhur do

  • erka (November 14, 2014 9:33:32 am )

    Монголын нэг номерийн хор найруулагч хүн

  • Ганбаатар (November 14, 2014 1:02:35 pm )

    Дандаа л нэг дарга цэрэг болох тухай бичиж, олны дунд хагарал гаргаж байдгаа болих хэрэгтэй юм биш үү? Залхаж байна, үнэн худлаа нь мэдэгдэхгүй өөрийнхөө бодлыг бусдад тулгаад байх хэрэггүй л баймаар юм

  • Аминаа (November 14, 2014 2:30:16 pm )

    З.Энхболдыг ерөнхий сайд болоосой гэж боддог. Түүн шиг бүх юм нь баримттай, судалгаатай, хариуцлагатай хүн АН д байхгүй. Ер.сайд болсон бол хэдэн сайд нар нь даврахгүй, өдрийн 12 цаг ажиллана гэсэн үг.

  • иргэн (November 16, 2014 12:25:55 pm )

    Энхболд АН-н дарга болбол би л лав зуун хувь дэмжинэ.

antalya rent a car