antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 12, 2014 Comments are off

“Севол”-ын ахмадад 36 жилийн хорих ял ногдуулав

нийтлэсэн Admin
3dd45b0d03e8c4d7originalЭнэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Чэжү арлыг чиглэн явж байсан Севол хөлөг онгоц живж, аялал хийж явсан ахлах сургуулийн сурагч, багш нар болох 295 хүн амиа алдсан билээ.

Улмаар олон хүнийг үхэлд хүргэсэн гэх хэрэгт буруутгагдаад байсан тус хөлгийн ахмад нарын 15 хүний шүүх хурал өчигдөр болж өнгөрлөө. БНСУ-ын Гванжугийн шүүх эл хэргийг шүүн хэлэлцэж, хөлгийн ахмад 68 настай И Жюн Сокт чанга дэглэмтэй хорих ангид 36 жил  хорих ял оноожээ.

Өнгөрсөн сарын 27-ны өдөр болсон шүүх хурлаар хөлгийн ахмадад цаазаар авах ял оноох асуудал хөндөгдөж байсан ч, өчигдөр чанга дэглэмтэй ангид 36 жил хорих ял оноох эцсийн шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн, хөлгийн багийн хоёр гишүүнд 30 жилийн хорих ял, мөн нэг гишүүнд нь 20 жил, бусад найман хүнд 15 жилийн хорих ялыг тус тус ногдуулжээ.

Нөгөөтэйгүүр, БНСУ-д энэ оны дөрөвдүгээр сард живсэн аяллын Севол хөлгийн хохирогч болж, одоо болтол цогцос нь олдоогүй байгаа есөн сурагчийн эрлийн ажиллагааг мөн өчигдрөөс зогсоожээ. Одоогоор живсэн хөлгийг лацдаж, далайгаас татаж гаргах эсэхийг хохирогчдын ар гэрийнхэн болон мэргэжлийн хүмүүсийн бодлыг сонссоныхоо дараа шийдвэрлэх юм байна.

Тус улсын Далай, загасны аж ахуйн асуудал эрхэлсэн сайд Ли Жү Ён өчигдөр хэвлэлийн бага хурал зарласан бөгөөд энэ үеэр “Цаашдаа хүн олно гэж амлаж чадахгүй учраас эрлийн ажиллагааг зогсоосон” хэмээн мэдэгдэж хохирогчдын ар гэрийнхнээс уучлал хүсчээ.

Мөн тэрбээр живсэн хөлгийн зарим хэсэг нь эвдэрч, шумбагч нар далайд эрлийн ажиллагааг явуулахад бэрхшээлтэй байгаа учир ажиллагааг зогсоохоор болсоноо энэ үеэр учирласан байна. Үүнээс гадна, ор сураггүй алга болсонд тооцогдож буй есөн сурагчийн эцэг, эх нь ч гэсэн ажиллагааг зогсоох хүсэлт тавьсан гэнэ.


Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваахүү

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car