antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2014 Comments are off

Хөлийн судас өргөсөх өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

нийтлэсэн Admin

hulnii_sudas_nariisahХүний биед үүрэггүй эрхтэн гэж байдаггүй ч ихэнхдээ зүрх, бөөр, элэг, ходоод гэж дугаарлах нь бий. Гэтэл бидний хөл ямар их үүрэг гүйцэтгэж амьдралын туршид ямар их ачаалалтай ажилладгийг тэр бүр мэддэггүй.
Хүн хөлөө хайрлая гэвэл хөлийнхөө судсыг өргөсөхөөс сэргийлэх хэрэгтэй.
Хөлийн судас юунаас болж өргөсдөг вэ?
Зүрх судасны мэс заслын эмч нарт ирж үзүүлж байгаа болон урьдчилан сэргийлэх үзлэгээр үйлчлүүлэгчдээс харахад манай оронд хөлний хөх судас өргөсөх өвчин элбэг тохиолддог. Ялангуяа эмэгтэй хүмүүст их байдаг нь илт байна.
Энэ өвчний үүсэх шалтгаан нь хөдөлгөөн багатай байх, олон дахин төрөх, зогсоо буюу суугаа ажил удаан хугацаагаар хийх, хүнд юм өргөх, хөлийн гүн судас бөглөрсний улмаас өнгөц судас нь өргөсөх, мөн удам дамжих мэтийн шалтгаануудаас үүсдэг.
Илрэх шинж тэмдэг
Хөл чинэрэх, халуун оргих, явахад өвдөх, судас олон жил өргөссөнөөс болж шилбэ хавагнах шинж илэрнэ. Өвчтөнд өөрт нь хөлний судас өргөссөн байгаа нь харагддаг.
Хөлний судас өргөсөж байгаа үед ямар арга хэмжээ авах вэ?
Судас өргөсч эхэлж байгаа үед хөлний ачааллыг багасгах, эмчилгээний оймс, зөөлөн бинт мөн тосон түрхлэг болон эмийн эмчилгээг эмчийн зааврын дагуу хийлгэх шаардлагатай. Нэгэнт өргөссөн тохиолдолд мэс заслын эмчилгээ хийлгэнэ.
Хөлийн судас өргөсөхөөс хэрхэн сэргийлэх вэ?
– Ажил, амралт, хөдөлгөөнөө зохицуулах
– Суудлын ажилтай хүн 1-2 цаг тутамд хөлөө хөдөлгөх, дээш нь өргөж байх
– Зогсоо ажилтай бол үе, үе сууж босох мэтийн хөдөлгөөн хийх
– Чинэрч өвдвөл хааяа хүйтэн жин тавьж, хөлөө дээш нь өргөж хэвтээгээрээ дугуй унаж байгаа мэт хөдөлгөөн хийх
– Амарч байгаа үедээ хөлөө биеийн түвшнээс өндөр байрлалд байлгах нь хөлийн судасны ачааллыг багасгадаг
– Усанд сэлэх, хөлийг усаар шүрших, дугуй унаж байх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car