antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2014 1 comment

Цагдаагийн зарим даргыг ажлаас нь чөлөөлөв

нийтлэсэн Admin

tsgЦЕГ-ын даргын зөвлөл хуралдаж, цагдаагийн зарим даргыг ажлаас нь халах, чөлөөлөх болон шилжүүлэн томилох шийдвэр гаргажээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Б.Цэргийнхүүг ЦЕГ-ын эрх бүхий албан тушаалтнууд авлигын эсрэг долоо, 33 дугаар зүйлийг зөрчсөн болохыг АТГ-аас тогтоосон учир ажлаас нь халсан байна. Мөн Баянгол дүүргийн ЦагдаагийнII хэлтсийн дарга, хурандаа Ш.Доржпалам, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Л.Нямжав, Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа И.Батчулуун нарыг ажлаас нь чөлөөлөхөөр болсон аж. Ийн Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатарыг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн даргаар ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Ганзоригийг томилжээ. Хурандаа Б.Цэргийнхүү, Ш.Доржпалам нарын оронд одоогоор хэн нэгнийг томилоогүй байгаа аж.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • irgen (November 07, 2014 12:43:22 pm )

    ene tsagdaa chine udirdah bolovson huchin shine zaluu bolovson huchingui ym uu ene Manlaibaatar gej nuhur chine Altaid 2 jil bolood abgai huuhdee haychihaad Dornod yvsan odoo tegeed Dornogovid uu Manlaibaatraas uur hun baidaggui ee ystoi emgenel baina daa

antalya rent a car