Азийн Волейболын холбооны элсний гар бөмбөгийн бүсийн цомын тэмцээн өнөөдөр Тайваны Каошунь хотноо эхэлнэ. Энэ сарын 9-нийг дуустал үргэлжлэх тус цомын тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй баг оролцох юм.
Тодруулбал эрэгтэй багийн бүрэлдэхүүнд М.Цэрэнбаатар, Э.Сайханбаатар, А.Мөхбаяр, М.Мягмарсүрэн, харин эмэгтэй багийн бүрэлдэхүүнд С.Пүрэвжаргал, Г.Энхнаран, Д.Үнэнтуяа, А.Намуун нар хурд хүч, авхаалж самбаагаа сорино.
Тэд дасгалжуулагч А.Баясгалангийн удирдлага дор тоглох юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.