TV Cocktail-ийн дөрөв дэхь шинэ уран бүтээл “Омарын Эрэлд” адал явдалт уран сайхны кино нээлт Тэнгис кино театрт боллоо.
Энэхүү киноны ерөнхий найруулагчаар “Бодлын хулгайч”,” Ларьдма”, “Үргээлэг” зэрэг үзэгчдээс өндөр үнэлгээ авсан киноны найруулагч Ж.Сэнгэдорж ажилсан бөгөөд кино зохиолыг “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Б.Энхбаяр бичин, продюсерээр С.Жавхлан, Э.Цолмонбаяр, зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажиллажээ. Киноны зураг авалтын 40 хувийг БНСУ-д авсан бөгөөд тус улсад авсан зураг авалт нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийгдсэнээрээ онцлог бүтээл болжээ.
“Омарын Эрэлд” УСК шинэ уран бүтээлийн нээлтийн үеэр “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр ССАЖ-ын сайдын тушаалаар МУ-ын “Соёлын Тэргүүний Ажилтан” хэмээх цол тэмдэгээр энгэрээ мялаалаа. Ямартай ч чадварлаг жүжигчиндээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (November 07, 2014 10:06:21 am )
Энэ нэг паалантай төмрийг зарим нь буцааж өгөөд л байх шиг. Ямар учиртай төмөр вэ?
-
zochin (November 07, 2014 10:17:28 am )
Ямар юмны онцлог байдаг юм. Хэн ч байсан зөвшөөрөл авах л ёостой ш дээ.Бүдүүлэг хуулиа барьдаггүй монгол чууд тэрийгээ хүний газар очиж байж мэдээ юу
-
зочин (November 07, 2014 10:29:47 am )
өө болно энэ навсгар бээжин хавд бол том хүндлэл
-
Zochin (November 07, 2014 6:39:50 pm )
Yu hiisen gj sta ogdog bnaa nasaaraa hodolmorolchood engeree tsooloh bitgii hel orgomjlolchgui hum bhad jujigchen gehese iluu balbgansan bandid ogoh ym daldagnuur doli zohison humuusl deeshe yawdag tsag yumda
-
irgen (November 08, 2014 11:01:28 am )
ichmeer ym ed naraas iluu sain huuchnii jujigcjid avaagui bhd ed yu ve
-
zochin (November 08, 2014 4:30:02 pm )
mundag abyaslag uneheer chadaltai mongoliin urlagiin negen yeiin toloolol bolson zaluu
-
zochin (November 08, 2014 4:30:28 pm )
halh j gsn yahab abyastai shuu kkk
7 Comments