Олноо солгой хэмээн алдаршсан дуучин МУГЖ Н.Төмөрхуяг залуу дуучин СТА Д.Балдан нар өнгөрөгч 5-р сард уран бүтээлийн хамтарсан тоглолт хийсэн билээ.
Дуучин Н.Төмөрхуягийн хувьд 20-оод жилийн дараа ард түмэнтэйгээ дуу хуураараа учран золгосон. Үүнийг санаачлан гардан зохион байгуулсан залуу дуучин Д.Балдангийн хувьд сайрхууштай залуучуудын дунд үлгэр жишээ болохуйц үйл явдал байсан. Тэдний тоглолтын үеэр УИХ-ын гишүүн Эдийн Засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын тэргүүлдэг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс МУГЖ Н.Төмөрхуягт 1 өрөө байр өгөхөөр амласаныг бид бүгд мэдэж байгаа билээ.
Тэрээр байрандаа өнгөрсөн наадмаар орох байсан ч өнөөдрийг болтол орж чадаагүй яваа гэх бөгөөд үнэхээр орсон эсэхийг сонсогч ард түмэн нь мэдэхийг хүсч байгаа. Ийнхүү бид энэ талаар МУГЖ Н.Төмөрхуяг гуайгаас өөрөөс нь тодруулахаар холбогдсон боловч утас нь холбогдох боломжгүй байлаа. Тиймээс бид үүнийг тодруулж уншигч, сонсогч түмэндээ мэдээлэх болно.
Холбоотой мэдээ
-
BB (November 07, 2014 11:23:30 am )
amlasanaa bieluuleech. sonin humuus ve
-
sain (November 08, 2014 12:30:23 pm )
ene hvn ih zolon setgeltei hvn shig sanagddin.bitgi gomdogoroi.bairig n ogorei
-
bi medne (November 08, 2014 2:32:29 pm )
11 sarin 6nd duutei ni uulzsan, yag heveeree huuchindaa l bgaa gj bna lee
-
Anonymous (November 09, 2014 9:25:17 pm )
Shan avyastai hunig hurah heregui shu amlsanda biylulech erhem gishune
4 Comments