antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 6, 2014 2 comments

“Х-ТҮЦ” -ийн жүжигчин Аглуу “шагчид” -тай тэмцэж эхэллээ

нийтлэсэн Admin

jpg167413874201411051455“Х-ТҮЦ” продакшны МУГЖ Л.Баттулга буюу Аглуу тоглолтын тасалбар шаглагчидтай “тэмцэж” эхэллээ.

Хошин урлагийн хамтлаг продакшны тоглолтын билетийг шаглаад олон жил болж байгаа билээ. Харин шаглан зарагчидтай тэмцэхээр зохицуулах хууль байдаггүй учраас тэдний энэ бизнес үргэлжилсээр байдаг.

Өчигдөр “Х-ТҮЦ” продакшны “Ийм нэгэн явдал” инээдмийн энтертайнмэнт шоу тоглолт хоёр дахь өдрөө тоглосон. Тэгвэл тоглолтын өмнөхөн Аглуу “шагчид”-тай гар зөрүүлэхээс наагуур зүйл болжээ.

Тэрбээр “Энэ шагчидийг зогсоох хуультай болмоор байна.Цагдаад хэлэхээр өөрийн мөнгөөр худалдан авч борлуулж байгаа болохоор хууль бус биш. Өнөөдөр бүр нэг шагчинтай зодолдонгоо алдлаа. Даварцан гарууд шүү” гэж өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Үүнийг нь сонссон цахим найзууд нь шагчидтэй тэмцэх аргыг хэлж зөвлөв. Харин зарим нэг нь “та нар өөрсдөө тэр тасалбар шаглагчдаа зогсуулж заруулдаг биздээ” гэхэд жүжигчин Аглуу “Би хэдэн шагчидтай хамтарч ажиллаад баяжив гэж дээ. Тэгж буяндаа бузар оруулахгүй” хэмээв. Уншигч танд шагчидтай тэмцэх санаа, оноо байгаа бол  Жүжигчин Баттулга /Аглуу/ фэйсбүүк хуудсаар зочлоорой.

Д.Ана


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (November 06, 2014 11:20:32 am )

    тэмцэл нь энэ үү тэ

  • zoc (November 08, 2014 12:55:32 pm )

    ta nar uuruu zaruuldag blz de! mask iin magnai bol bainga chu de baujih boltugai kkk

antalya rent a car