Nov 5, 2014

10 дугаар сарын 23-ны шөнөөс эхлэн зарим иргэдийн гар утасны дугаарыг ашиглан тухайн гар утсыг эзэмшиж байгаа иргэн явуулж байгаа мэт санал асуусан, өдөөн турхирсан шинжтэй мессежүүдийг олон мянган иргэд рүү явуулж эхэлсэн байна. Мобиком, Юнител зэрэг гар утасны оператор компаниуд уг үйлдлийг зогсоох оролдлого хийсэн боловч зарим мессежүүд иргэдэд үргэлжлэн хүрсээр байна. Тэр дундаа УИХ-ын зарим гишүүдийн нэр, утасны дугаарыг ашиглан тэднээс ирүүлж байгаа мэтээр иргэд сонгогчид руу нь хандсан өдөөн хатгалга бүхий мессеж олноор хүрсэн нь ард иргэдийн гайхшлыг төрүүлээд зогсохгүй, уур бухимдлыг нь ч хүргэх хандлагатай байгаа. Тэгвэл энэхүү үйл явдалд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтыг буруутгаж мессежийг явуулсан байх гэж хардаж байсан. Тиймээс хуурамч мессэжтэй холбоотой асуудлаар ТЕГ-аас УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гар утасны мессэж гэх олон нийтийн сүлжээгээр түгээгдсэн мэдээллийн дагуу шалгалт хийж үзэхэд тухайн зураг дээрх цаг хугацааны агшинд түүний утаснаас ямар нэгэн мессэж явуулаагүй, хүлээн аваагүй болохыг тогтоосон байна.
Иймд уг мэдээлэл хуурамч бөгөөд интернэтийн олон нийтийн сүлжээнд анх байрлуулсан этгээд нь өөрийн нэр дээр бус хуурамч хаяг ашигласан байх магадлалтай тул үргэлжлүүлэн шалгаж байгаа гэж ТЕГ-аас мэдэгджээ.
Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал
LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
No Related Posts
Comments are closed.