antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 5, 2014 Comments are off

УИХ-ын гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа

нийтлэсэн Admin

aa63d2eed1332b423ccf85a1eef25a56bigУлсын Их хурал дахь Монгол ардын намын бүлэг, Удирдах зөвлөлөөс санаачлан ард иргэдийн санал сэтгэгдэлийг сонсч, ахуй амьдралтай танилцах, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал бодит байдал дээр иргэдэд хэрхэн нөлөөлж буй талаар биечлэн танилцаж үйл ажиллагаандаа тусгах  зорилгоор “Иргэдийн цаг” аяныг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Тэд өнгөрсөн хугацаанд Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт ажиллаж иргэдийн үгийг сонсч, амьдрал ахуйтай нь танилцсан бол өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Тэгвэл өчигдөр МАН-ын гишүүд гурван багт хуваагдан иргэдтэй уулзав.

 Д.Сумъяабазар, М.Энхболд, Ж.Батсуурь, сандуй нар Баянхошуунд ажилав

М.Энхболдоор ахлуулсан Д.Сумъяабазар, Ж.Батсуурь,  Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нар Баянхошуу бүст ажиллаж “Тумбааш” худалдааны төв, “Өгөөж” хүнсний зах, 127 дугаар цэцэрлэг, 3 дугаар амбулатори зэрэг газруудад ажиллалаа. Энэ үеэр иргэдийн зүгээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр, цалин тэтгэвэр хүрэлцэхгүй байгааг хэлж байв. Өндөр настан Д.Санжид “Монгол төр цалин хүрэлцэхгүй гэсэн үгийг “улиг болсон үг” гэсэн шиг чихнийхээ хажуугаар өнгөрүүлээд байна. Хүмүүс хэцүү байгаа, хүрэлцэхгүй болоод л дахин дахин, таарсан бүхэн нь нуршаад байгаа юм шүү дээ. Үүнийг харин төр засаг тоохгүй байх нь буруу” хэмээлээ. Харин худалдаа үйлчилгээ эрхлэгчлийн зүгээс бараа бүтээгдэхүүний борлуулалт муу байгааг хэлж байлаа.

Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Б.баатарцогт нар Саппоро, Хархорин захаар иргэдтэй уулзав

Дараагийн баг болох УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, нийслэлийн МАН-ын дэд дарга Л.Халтар, хэрэг эрхлэх газрын дарга Б.Баатарзориг нарын баг дүүргийн “Саппоро” худалдааны төв орчмын худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон ард иргэдтэй хийсэн уулзалтаар ажлаа эхлүүлсэн. Саппорогийн орчмоос эхэлсэн тэдний ажил Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав дахь эрүүл мэндийн нэгдэл дээр үргэлжилсэн юм. Энэ үеэр эмч сувилагчдын зүгээс  Сонгинохайрхан дүүрэг хүн ам олонтой учраас ажлын ачаалал их, өрөө тасалгааны хүрэлцээ муу, зориулалтын бус байртай зэрэг асуудлыг хөндөж хэлж байв. Харин УИХ-ын Н.Номтойбаярын зүгээс эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсний хүрэлцээ ямар байгааг асуусан. Энэ асуултад Эрүү мэндийн нэгдлийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Сайнтөгс “Шинээр ажилд орч буй залуу эмч ажилтнуудын цалин татвараа төлөөд гар дээрээ 400 мянган төгрөг авдаг. Ер нь дүүргийн хүн ам ихтэй учир ажлын ачаалал маш их байдаг хэрнээ хөдөө орон нутагтай адилхан цалин авдаг” гэлээ.

Үүний дараа тэд “Хархорин” худалдааны төвийн замын эсрэг талд гар дээрээ худалдаа наймаа эрхлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонссон юм. Тэдний зүгээс гар дээрээс наймаа эрхлэгчдэд зохион байгуулалттайгаар лангуу барьж өгч болох эсэхийг тодрууллаа. Үүний дараа тэд “Сутайн буянт” техникийн захад ажиллаж худалдаа эрхлэгчдийн саналыг сонсов. Худалдаа эрхлэгчдийн зүгээс Монгол улс хуучин бараа “цуглуулдаг” орон болоод байгааг хэлсэн. Учир нь Монгол улс амтомашины шинэ сэлбэгт ноогдуулах татвар өндөр байдгаас хуучин дугуй, сэлбэг оруулж ирдэг гэнэ. Тиймээс сэлбэг импортлогчид хуучин дугуй, сэлбэг оруулж ирдэг гэнэ. Нөгөөтэйгүүр худалдан авагчдын зүгээс шинэ сэлбэг худалдан авах чадвар муу байгаатай холбоотой гэлээ.

УИХ-ийн гишүүн Ц.Дашдорж, Б.Амарсанаа, Д.Энхтөр Толгойтод иргэдтэй уулзав.

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Амарсанаа, Удирдах зөвлөлийн Нийгмийн хөгжлийн бодлогын газрын дарга С.Чинзориг, Нийслэлийн МАН-ын дэд дарга Д.Энхтөр, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар нарын баг “Гүнгэрваа” худалдааны төв, Толгойтын “Шөнийн зах”, ханын материалын орчитын тойргт ажиллав. Тус газруудад иргэд, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс мөн л бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байгааг хэлж, цалин, тэтгэврийн хүрэлцээ муу байгааг хэлж байлаа. Ийнхүү МАН-ын “Иргэдийн цаг” аян Сонгинохайрхан дүүрэгт амжилттай өндөрлөлөө.

 

Б.БАТ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car