antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2014 20 comments

Багааж нь онгорхой удаан явлаа хэмээн дуудлага өгснөөр таван залуугаас амийг нь аварлаа

нийтлэсэн Admin

bagaj656321239201411040906Хүний хэрэг бидэнд ямар хамаа байна вэ гэж хувиа бодох, тоохгүй орхих, анзааргагүй байх нь бусдыг аюулаас аврах боломжийг үгүй хийж байдаг юм байна. Жаахан хүү  уйлаад ганцаараа сууж байвал яасан  миний  дүү, аав, ээжийнх утас хэд вэ гээд залгаад холбоо бариад өгөхөд цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардахгүй.

Нэгжний хэдэн төгрөг л гүйнэ биз. Хүний хүүхэд надад падлийгүй гээд хаяад явснаас болж тэр хүү өвлийн шөнө хөлдөөд үхэхийг, элдэв муу зүйл тохиолдохыг байг гэхгүй.

Гудамжинд хэн нэгэн уначихсан байвал нэг архичин нь архи хэтрүүлж уугаад тасраад унаад өгөө биз гээд дэргэдүүр алхчихдаг. Гэтэл тэр хүн цусны даралт нь ихсээд ухаан алдсныг  үгүйсгэхгүй. Өөрөө өргөж босго гэж байгаа юм биш. Адаглаад 103, цагдаа дуудчихаж болно шүү дээ.

Саяхан нэг хэрэг гарчээ. Нэг залуу арав таван төгрөг олж ахуй амьдралдаа нэмэрлэх гээд ажлынхаа бус цагаар таксинд явдаг байжээ. Тэр нэгэн орой Ботаникийн цэцэрлэгийн орчимд  хүн буулгачихаад буцаж явахад нэгэн залуу зам дээр гар өргөөд зогсч байж. Харанхуй болсон байсан ч харваас цэвэрхэн, нүдэнд дулаахан залуу байна гээд зогсчээ.   Ургах наран хороолол орох гэж байгаа юм гээд дөнгөж хэлээд байтал дөрвөн залуу гэнэт гараад иржээ. Ахаа бид тавуулаа байгаа юм, Ургах наран хороолол оруулаад өг гэсэн байна.

Ингээд тэднийг хүргэж өгөх гээд  явж байхад нь   тэр залуус таксины жолоочийн хоолойг боож, жалга руу авч явжээ. Гэтэл таксины ард явсан машинтай нэгэн  ар талын багааж нь онгойгоод удаан явлаа, бас замаасаа орж гараад нэг бишээ гэж цагдаад дуудлага өгсөн байсан гэнэ. Тэр даруйд эргүүлийн цагдаа ирж таксины жолоочийн амийг аварчээ.

Харахад боловсон царайтай, соёлтой байрын таван залуу мөнгө, утасыг дээрэмдэж, амь насанд халдах дөхжээ. Гэвч цаг алдалгүй дуудлага өгснөөр тэрхүү таван залуу ч дорхноо баривчлагдаж, нялх үрсээ тэжээх гэж, амьдралын төлөө зүтгэж яваа цэл залуухан таксины жолоочийг нөгөө ертөнцөд одохоос өмнө аварч чадлаа. Ар гэрийнхэн нь хэн гэж хүн цагдаад дуудлага өгснийг мэдэхгүй ч ач, буяныг тань насан туршдаа санаж, сэтгэлдээ хүндэлж, сайн сайхныг ерөөж байна.

1 минут хүрэхгүй хугацаанд цагдаа руу  залгаад  цэл залуухан аавын амийг аварч чадлаа шүү дээ.Хүмүүсээ бид бие биеэ хайрлаж, би л болж байвал бусад хамаагүй, надад тохиолдоогүй бол болох нь тэр гэсэн сэтгэлгээгээ өөрчилж, нэг ч гэсэн удаа хүний төлөө  сэтгэлдээ “лаа” асааж байгаарай.

Эх сурвалж: www.times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • 2014/10/31 (November 04, 2014 10:21:32 am )

    iimerhuu setgel saitai hun olon baigaasai. odoo uyed ch hunii chanar ulam l dordood bhinma

  • irgen (November 04, 2014 10:28:52 am )

    HOGIIN HOGIIN ARCHAAAGUI ZALUUCHUUD BNA DAA SHOROND HIII.

  • mongol (November 04, 2014 10:38:30 am )

    sain hun bn

  • зочин (November 04, 2014 10:53:04 am )

    сайхан сэтгэлт хүмүүсийн зам бас өлзийтэй байг ар гэрийнхэн тэр хүнийг заавал олох ёстой байх л даа

  • монгол (November 04, 2014 11:12:00 am )

    хүн болгон нэгэндээ чадах чинээгэрээ тус дэм болохоор болоо шүү дээ дуудлага өгсөн жолоочид баярлалаа

  • Зочин (November 04, 2014 11:45:04 am )

    Дуудлага өгсөн жолоочийг олж зарлах юмсан. Үнэхээрийн баярлаж байна. Цагдаагийнханд дугаар нь хадгалагдсан байгаа даа.

    • Me (November 04, 2014 2:11:05 pm )

      Ter hunii amiig avarsan zaluug olond zarlaj bolohgui bh o, uuruu ersdeld orno shuu dee.

  • Zochin (November 04, 2014 12:06:54 pm )

    Iim saixan eyreg zyil sain bichij baix xeregtei byr ner ustai n bol byr sain sain zaluu bn aa

  • сэтгэл (November 04, 2014 12:31:41 pm )

    болгоомжтой л явцгааж байхгүй бол хэцүү шүү, амархан аргаар мөнгө олж зугаа цэнгэл эдлэх гэсэн залуучууд олон л битгий болоосой, энэ сургуулиуд хүн хүнээ дээдлэх ёс зүйн хичээл сайн орж баймаар юм

  • Амараа (November 04, 2014 12:48:50 pm )

    Бид цөөхүүлээ шүү.Амиддаа бие биеэ хайрла.

  • Tuya (November 04, 2014 1:59:17 pm )

    Bayarlalaa sain hvv bna vilsni bvtej yabnadaa bayarlalaa sain caihniig hvse

  • Good (November 04, 2014 2:08:24 pm )

    Good iim baitsgaaya aa hymyysee

  • Mongol (November 04, 2014 2:54:38 pm )

    Unen Bol Saihan hereg olohod amarhan Utas baigaa.цагдаа тийм хурдан ирлээ гэжуу ?ямарч байсан тодруулаачээ таминь

  • Таня (November 04, 2014 3:02:18 pm )

    уур бухимдалтай нийгэмд иймэрхүү гэгээлэг сайхан зүйл сонсоход сайн үйлийг хийсэн тэр буянтан битгий хэл сонссон би мэтийн сэтгэл гэгээ татаж сайхан байна. сайн үйлс бүхэн дэлгэрэг

  • Anonymous (November 04, 2014 5:54:22 pm )

    gol ni tsagdaa irsen ni yamai daa, tegeed ongorhoi l bgaa biz. haa geed l helcheech dee l geh uls shuu dee manai tsagdaa nar

  • Ачу (November 04, 2014 6:31:09 pm )

    Тэр тусалсан хүнийг танихгүйч гэсэн үнэн голоосоо баярлалаа.Таны сайхан сэтгэл үргэлж дэлгэрч танай гэр бүл иэнээд баяслаар цаг ямагт дүүрэн байхын ерөөл өргөе.Сайн үйлс дэлгэрэх болтугай.

  • Azaa (November 04, 2014 7:40:50 pm )

    Saihan medee bn neg uda ch gesen gegeleg medee sonssondo bayrtai bn sain vils hiijee bayrtai bn hvn bolgon setgeltei baigasai

  • Зочин (November 05, 2014 9:08:53 am )

    Тэр дуудлага өгсөн залууд баярлалаа. Сайн сайхан бүхнийг хүсье

  • irgen (November 05, 2014 12:21:20 pm )

    xvn chanaraa gej. cain xyn taarchee

  • hun (November 05, 2014 3:54:15 pm )

    naad nohoin golognuudee shorond avaachij hay!.dor hayaj 6 jil!! muu lalaruudiig taaraldval shuusiig n shahahiinsan!!!!

antalya rent a car