antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 30, 2014 2 comments

Говь-Алтай аймагт “Их говийн тэмээний баяр, тэмээчдийн зөвлөгөөн болно

нийтлэсэн Admin

IMG_1429Говь-Алтай аймагт уламжлалт Их говийн тэмээний баяр, тэмээчдийн их наадам 2014 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд ес дэхь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Таван хошуу малын манлай эрдэнэ-тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, говийн малчид, тэмээчдийн туршлагыг солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, дотоод гадаадын зочид, жуулчдын сонирхлыг Говь-Алтай аймгийн тэмээнд суурилсан аялал жуулчлалд татах зорилготой энэхүү баяр Алтайн тэмээчдийн оролцож заншсан, хүсэн хүлээдэг арга хэмжээ болоод удаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Дашдорж анх 2005 онд санаачилж, уламжлал болгон ивээн тэтгэж ирсэн Их говийн тэмээний баярыг энэ жил Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам хамтран зохион байгуулах гэж байна. Энэ баярын үеэр аймгийн тэмээчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж, тэмээн сүргийн тоо толгойг өсгөх чиглэлд ҮХААЯ-наас авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийн талаар хэлэлцэж, тэмээчдийнхээ санал бодлыг сонсох юм.
Хүндэтгэлийн тэмээн жагсаалаар эхэлдэг Их говийн тэмээний баярын хүрээнд хурдан ат, торомны уралдаан, тэмээчдийн буухиа тэмцээнүүд явагдаж, сайхан тэмээтэй ганган хос болон үржлийн шилмэл ингэ буур шалгаруулдаг.
Үүний зэрэгцээ тэмээний шилдэг сүүн болон ноосон бүтээгдэхүүн, ганган хэрэглэл шалгаруулах үзэсгэлэн худалдаанаас гадна тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, ерөөл магтаалыг багтаасан урлагийн тэмцээн тэмээний баярын уламжлалт арга хэмжээнд багтдаг.
Уралдаан тэмцээн тус бүрийн шалгаруулалтаас гадна шилдэг зохион байгуулалттай оролцсон эхний 5 сумыг шалгаруулан шагнадаг. Мөн тэмээгээ жил дараалан тогтвортой өсгөж, ашиг шимийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэмээ маллагааны арвин баялаг туршлага хуримтлуулсан Шилдгийн шилдэг нэг тэмээчнийг хүндэт өргөмжлөл, 10 лангийн Мөнгөн буйл, шилдэг хоёр тэмээчнийг хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулдаг уламжлалтай.
Их говийн тэмээний баярын хүрээнд хөдөөгийн иргэд малчдадаа урлаг соёлын арга хэмжээг хүргэх ажлыг хамтатган хийж ирсэн. УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийн урилгаар “Их говийн тэмээний баярын хүндэтгэлийн тоглолтод МУСТА Болд, Чулуунчимэг нар оролцож “Их говийн эгшиглэн” уран бүтээлийн тоглолтоо хүргэнэ. Мөн энэхүү баярын үеэр УИХ-ын гишүүн Ц.Дашдорж Говь-Алтай аймгийн 18 сумын сургууль, цэцэрлэгүүдэд 10 төрлийн 30 багц бүтээгдэхүүнийг гардуулан өгөхөөр шийдвэрлээд байна.

“Их говийн тэмээний баяр-2014”, Говь-Алтайн тэмээчдийн IX их наадмын төрөл, шалгаруулалт
1. Хурдан атны 1-20 байр
2. Хурдан торомны уралдаан 1-20 байр
3. Шилмэл буур шалгаруулах тэмцээн 1-5 байр
4. Шилмэл ингэ шалгаруулах тэмцээн 1-5 байр
5. Сайхан тэмээтэй ганган хосын тэмцээн 1-3 байр
6. Тэмээчдийн буухиа тэмцээн 1-3 байр
7. Тэмээний шилдэг сүүн бүтээгдэхүүн 1-3 байр
8. Тэмээний шилдэг ноосон бүтээгдэхүүн 1-3 байр
9. Тэмээний шилдэг ганган хэрэглэл 1-3 байр
10. Тэмээ тэмээчин говь нутгийн тухай
Дууны тэмцээн 1-3 байр
Бүжиг, хөгжмийн бүтээлийн тэмцээн 1-3 байр
Ерөөл магтаалын тэмцээн 1-3 байр
11. Шилдэг зохион байгуулалттай сум 1-5 байр
12. Шилдгийн шилдэг 1 тэмээчинд хүндэт өргөмжлөл, 10 лангийн Мөнгөн буйл, мөнгөн шагнал
13. Шилдэг 2 тэмээчинд хүндэт өргөмжлөл, мөнгөн шагнал

IMG_0838

IMG_1201


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • MAKHNam (October 30, 2014 12:36:54 pm )

    shudarga shuudeggui uchir zarim khun orokhoo bolison…

  • Зочин (October 30, 2014 12:42:05 pm )

    Маш зүйтэй. Сайхна ажил байна. Агуу сайхна атан тэмээний баярт амжилт хүсье.Бас монгол түмэн тэмээгээррээ дэлхийд алдаршиж тэмээгээрээ дэлхийд тэргүүлэх болтугай.

antalya rent a car