УСУГ-ын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн лагийн худгийг цэвэрлэхээр орсон залуусын бие одоог хүртэл муу хэвээр байна.
Тодруулбал, хийн газанд хордсон Одбаяр одоог хүртэл ухаан ороогүй байна. Түүний хордолтын хэмжээг ч хүртэл тогтоож чадаагүй байна.
Харин хордсон хүмүүсийн нэг болох 23 настай Мөнхтэнгэр ухаан орсон ч биеийнх нь байдал тааруу хэвээр байгаад ар гэрийнхэн нь ихэд санаа зовж тус газрын удирдлагуудад гомдолтой байгаагаа хэлж байгаа аж.
Нөхцөл байдал ийм байхад тус газрын дарга С.Үнэн тайлбар хийлгүй доод албан тушаалтнуудаараа өөрсдийгөө зөвтгөсөн тайлбар хийлгэж буйд эгдүүцэх хүн олон байна. Цэл залуухан хоёр залуу ажлын байрандаа ноцтойгоор гэмтсэн учраас тэднийг үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэнэ гэсэн хүлээлт нийгэмд бий болсон.
Гэтэл тус газрын хэвлэл мэдээллийн ажилтан Т.Солонго өөрсдийгөө зөвтгөсөн мэдээллүүдийг олон нийтэд хүргэж байгаа нь бусдын амь насыг үл ойшоосон хэрэг юм.
Тухайлбал тэрбээр “Ус сувгийн удирдах газар бол инженерийн байгууламж. Цэвэр, бохир усанд ч тэр байнга техник технологитой харьцдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах зайлшгүй шаардлагатай байдаг.
Цэвэрлэх байгууламж өөрөө эмчтэй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженертэй. Өдөр бүр эмч нь тухайн ажилтны биеийн байдлыг хянаж үздэг. Зааварчилгаа хөтлөдөг.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер өдөр бүр тухайн ажилтныг ажилд гарахаас нь өмнө зааварчилгаатай танилцуулж гарын үсэг зуруулснаар ажлын өдөр эхэлдэг журамтай. Энэ журмаараа л ажил эхэлсэн.
Манай байгууллагад үе үе үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд машин аваар осол гарах, ямар нэг тоног төхөөрөмж гацах, түүнээс болж ажилчдын гар, хуруу бэртэх тохиолдол байдаг. Алба бүр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженертэй. Эдгээртэйгээ хамтран дөрөвдүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сар” болгон тэмдэглэдэг.
Хэдийгээр туршлагатай байгууллага хэдий ч ажилчдын анхаарал болгоомжгүй байдал, мөн дээрээс нь техник технологийн гэмтлээс болоод осол гэмтэл хааяа гарах тохиолдол бий” гэв.
Юутай ч албаны хүний хэлж буйгаар тухайн өдөр хийн газанд хордсон ажилчид бүгд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөгөө авч хамгаалалтын хувцас өмссөн бололтой. Товчхондоо бол энэ бүхэнд осолд орсон ажилчид өөрсдөө буруутан болох магадал өндөр байна гэж хэлж болохоор байгаа юм. Уг нь энэхүү осолд анх долоон хүн өртснөөс тавыг нь эмнэлэгт хэвтүүлсэн аж.
Хамгийн гол нь бодит байдал дээр ухаан алдан унасан залууг гаргаж ирэхээр тухайн өдөр жижүүрт гарч байсан дарга нь орсон ч мөн л хортой хийн газанд хордож ухаан алдсан байдаг.
Ингээд хоёр хүн ухаан алдсан учраас араас нь ямар ч хамгаалах хэрэгсэлгүй гар нүцгэн залуус орж өөрсдөө хордож Хордлогын яаралтай тусламжийн төвд хүргэгдсэн гэдгийг тус газрын албан хаагчид хэлж буй юм.
Тэгэхээр бодит байдлыг ажилчид л үнэнээр нь хэлдэг гэдэг яах аргагүй үнэн үг. Гэхдээ тус газартай холбоотой нэгэн осол ч өнгөрсөн долоо хоногт гарч байжээ. Тухайлбал, Өнгөрсөн долоо хоногт лаг ачдаг машин нь үерийн далан руу унасан хэрэг гарчээ. Азаар жолооч нь гэмтэж бэртээгүй ч машин нь ашиглагдах боломжгүй болсон аж.
Өмнө нь тус газрын ажилчдынх нь цалин бага, аюултай орчинд ажиллаж байгаа хэрнээ эрүүл мэндийнх нь талаас огт анхаарал тавьдаггүй зэрэг шүүмжлэл олонтаа гарч байсан.
Тэгэхээр аливаа нэгэн байгууллагыг мэргэжлийн чадварлаг боловсон хүчин удирдаж байж ажилчдынхаа эрүүл мэнд болон ахуй нөхцөлд анхаарал тавих нь туйлын үнэн.
Гэтэл мэргэжлийн бус даргатай тус газрын ажилчдын амьд явах баталгаа алга гэж хэлэхэд дэгдсэн болохгүй байх. Эцэст нь хэлэхэд хортой хийн газанд хордсон ажилчдын хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм.
Ямартай ч хордсон хүмүүсийн ар гэрийнхэн хариуцлагыг тус газрын удирдлагуудтай ярина хэмээн хэлж байгаа юм. С.Үнэн дарга хариуцлагын гадна үлдэх гээд байна уу гэсэн ойлголт ч ар гэрийнхэнд нь бий болоод байна.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (October 30, 2014 11:17:12 am )
Энэ газрын ажилчдын цалин хангамж ажиллах нөхцөл нь УБДС ХК болон УБЦШГ -тай харьцуулшгүй хэтэрхий доогуур. Яагаад ийм байдгийг ойлгохгүй юм. Дарга нар нь ажлаа сайн ойлгуулдаггүй юм уу. Хөрөнгө мөнгө шийдүүлж чаддаггүй нэг тийм орхигдсон газар байдаг. Бас л Онцгой байдлын газар шиг хүний амь нас үрэгдүүлж байж анхаарах гээд байгаа юм уу. Одоо ус сувгийн шугамыг олигтойхон анхаарахгүй бол өдөр бүр хуучирсан шугам нь хагарч байгааг дээд харьяа байгуулга нь ч анхаарах цаг болсон.
-
ТИЙМ ШҮҮ ҮНЭН (October 30, 2014 1:37:23 pm )
УСУГ ГЭДЭГ ГАЗАР ЧИНЬ ҮНЭН ГЭЖ ХҮНИЙ ХУВИЙН ӨМЧ БИЛҮҮ,
-
-
Худал хуучин ажилгүйдэл (October 30, 2014 11:32:15 am )
ҮНЭН СОНИН ХӨДӨЛМӨР гурав насаараа хурган дарга хийх хуультай хүмүүс үү
-
Anonymous (October 30, 2014 11:33:44 am )
дээр үнээн бичжээ цалин нь их бага юм байлгүй харъяа орон сууцны конторууд нь ажил хийдэггүй ямар ч хариуцлагагүй хүмүүс байдаг юм билээ цалингийн нь нэмэх дарга нарыг нь солих мэргэжлийн хүмүүсээр удирдуулах хэрэгтэй
-
hm (October 30, 2014 11:43:12 am )
ЭНЭ ах дүү хужаагийн эрлийзүүд энд тэндэхийн дулаан мэээстэнд жоом шиг шургалсан
-
baldan (October 30, 2014 12:00:29 pm )
mergejliin bus hun yaj oilgoh ve dee zailuul
-
zochin (October 30, 2014 12:34:34 pm )
Mergejliin bus,hoboonii mergejiltei Unen yaagaad iim darga hiij baigaa mehanizm yu ve?
-
Unend! (October 30, 2014 12:54:32 pm )
unen darga tseg salbaraara neg ch yavdaggui hernee sard 1-3 udaa gadaad uls ruu yavdag yu hiij yavdagii n medehguie.mergejiliin baiguullaga g mergehil n bus bolgoj bga hun munuus mun.boduul deed udirdlaga n Uul darga bdag bolhoor duraara aasgildag yum bailgui.Us suvag gedeg bol ulsiin ontsgoi gazar unende Unen darga ene salvar g taraaj bgag anhaarmaar yum da.
-
Нийслэл иргэн (October 30, 2014 10:44:18 pm )
Үнэнд гэж бичсэн хүний мэдээлэл үнэн шүү дэмжиж байна.Сүүлдээ бүүр Бат-Үүлтэнгүүдтэй нийлж У.С.У.Газар гэх Улс орны аюулгүй байдлыг хангах онцгой объектын тодорхой цэг салбар албадуудыг он гараад компани байгуулж аж ахуйн тооцоонд оруулах нэрийдлээр бие биендээ бэлэглэх сураг сонсогдсон шүү.Ингээд хотын ард түмэн ундны усныхаа талаар санал хүсэлтэй ярих эзэнгүй болох юм биш биз.Ер нь У.С.У.Газарт Үнэнгийн хэрэг байна уу даа У.С.У.Г-ын боловсон хүчний бодлого алдагдаж байгаа тухай туршлагатай боловсон хүчин, ажилчдаа дэмжихгүй Намын гишүүдийн оролцоо нөлөөлөл ихэссэн нь харагдаад байгаа юм биш биз гэж иргэн би эмзэглэж байгаа шүү.Наад У.С.У.Газар гэдэг чинь дуртай нэгэн орж ирээд ялангуяа мэрэгжлийн бус хүн орж ирээд самраад байх газар бишээ.Улсын онцгой объект гэж, Ажилтанууд нь хагас цэргийн зохион байгуулалттай гэж нэг биш нэлээн олон хүнээс сонсож байсан юм байна шүү би өөрөө нийслэлдээ ажиллаж амьдардаг жирийн иргэн байна
-
Эрлэг (October 31, 2014 9:55:27 am )
Энэ нохрийг оорийг нь тэр лаг руу нь гэр булийнх нь хамт оруул!
-
Bolor (November 01, 2014 9:45:02 am )
UNEN ta odoo idej uuj bolsoon eg l de tanai ger buliinhen nasaara alban tushaal emchlegch bhaasa ich lde Hedelmer Sonin gd l zalitai luiwarchid hujaanuud heleh muu ug oldohgui tiim l amitad sh te
-
doogii (November 02, 2014 8:37:46 am )
unen Hedemer Sonin ene 3 ali ch namiin ued darga heweere bdag ni 2 nuurtei dolidoo bolood l ter humuus ni durgui bhad darga saidad um atguulaad OK gdg gsn zawaan umnuud odoo zailuulaad zaluu mergejliin hun tavih heregtei
12 Comments