ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн гэгч 30 орчим насны этгээд албан тушаалаа ашиглан өөрийн эхнэр буюу хамтран амьдрагч Уянгын нэр дээрх 1 сая төгрөгийн дүрмийн сантай “Говь Повер” хэмээх компанид 17 тэрбум төгрөгийн тендер өгч дуулиан тарьж байсан цаг саяхан. Түүх сөхвөл Г.Дэнзэн нь ЗГХЭГ-ын дэд даргаас гадна бүх ард түмний хувьцаа эзэмшиж байгаа төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ТУЗ-ын дарга болсон юм. Ингээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ТУЗ-ийн дарга болсныхоо дараа албан тушаалаа ашиглан 17 тэрбумын тендерт хамтран амьдрагчийн нэр дээрх “Говь Повер”-ийг ялалт байгуулсныг МАН-ын зарим гишүүд илчилж орхиосон. Ингээд Г.Дэнзэнгийн 17 тэрбумын тендерийг хүчингүй болгосон юм. Нэгэнт хууль бус гэрээ байгуулсан учир Г.Дэнзэн түүний хамтран амьдрагч Уянга нарыг хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж ард түмэн харж байсан. Тийм шинжгүй болонгуут нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шахаж байж Г.Дэнзэнг ажлаас нь халуулсан билээ. Гэтэл Г.Дэнзэн, Уянга нар шүүхэд хандаж улсаас ихэхээн хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна. Тэдний энэ үйлдлийг ард түмэн одоо болтол мэдсэнгүй.
“Говь Повер” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгох шийдвэрийг зөвшөөрч чадахгүй, заавал гэрээ байгуулах ёстой байсан гэж Чингэлтэй дүүргийн шүүхэд 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдөр нэхэмжлэл гаргажээ. Тэд сайтар тооцсоны үндсэн дээр ард түмнийг амарч, наадам ойртсон үеийг сонгожээ. Ингээд тэд төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг ажлаар тоглосон, тендерт шалгаруулаад ажил хийлгэлгүй гэрээ цуцалсан учир хохирол учруулсан гэж 7 тэрбум 413 сая төгрөгийг нэхэмжилжээ. Бас “Говь Повер” ХХК-ийн өмчлөлийн гаалийн хяналтын бүсийн талбай, тус талбай дээрх тоног төхөөрөмж, техник хэрэгсэл болон бусад бүх хөрөнгийг “Эрдэнэс таван толгой” ХК-ийг шилжүүлэн ав гэж тулган шүүхэд хандсан байна.
Ингээд 2013 оны 10 сарын 16-ны өдөр “Эрдэнэс таван толгой” ХК-иас 4 тэрбум 835 сая төгрөгийг “Говь Повер” ХХК-д олгуулах шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргажээ. Үүний дагуу 1 сая төгрөгийн дүрмийн сантай ч гэсэн 17 тэрбум төгрөгийн тендерт гайхамшигтай ялалт байгуулсан “Говь Повер” компанид дараах үечлэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК мөнгө шилжүүлжээ.

2013.11.28-нд 1 тэрбум 200 сая,
2013.12.13-нд 100,0. сая,
2013.12.27-нд 600.0 сая,
2014.01.03-нд 2 тэрбум,
2014.01.16-нд 788.5 сая төгрөг,
Нийт 4 тэрбум 688.5 сая төгрөгийг төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой” компаниас гаргуулан авч чаджээ. Хамгийн сонирхолтой нь энэ их мөнгийг шилжүүлэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК ямар нэг хэл ам хийгээгүй байна. Тэр ч бүү хэл энэ бүх мөнгийг бусад газруудаас зээлэн авч өгсөн гэж эх сурвалж мэдээлэв. Одоо зээлж авсан эдгээр мөнгө, түүний хүүг төлж чадахгүй баларч байгаа гэнэ. Ер нь энэ компанийн өр зээл нэмэгдээд л байдаг.Тэгсэн мөртлөө мөнгө зээлж бусдад өгөөд байдаг. Удирдлагуудад нь ямар ч сэтгэл алга. Тэгээд яагаад ийм их мөнгө зээлж өгсөн юм бэ гэж асуухаар дээрээс дарга нар утасдаад, дарамтлаад байсан гэж ярих болжээ. Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг дээрээс дарамтлагч нь хэн бэ? гэдэг асуудал анхаарал татаж байна.
Ерөнхийлөгчийн шахалтаар ажлаас халагдсан их гарын этгээд Г.Дэнзэн гэгч төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа ихээхэн тансаглаж байжээ. 17 тэрбумын тендерт ялаад эцэстээ 5 орчим тэрбум төгрөг авч арилсан түүний балаг үүгээр дуусахгүй. Тэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа жилийн 16.000 ам.долларын цалинтай байжээ. Гэтэл жирийн төрийн албан хаагч сардаа 600.000 төгрөг буюу жилдээ 7 орчим сая төгрөгийн цалин авдаг. Гэтэл Г.Дэнзэн тэдний авдаг цалинг гурав дахин нугласан мөнгийг ажлынхаа гадуур аваад сууж байж.
Ард түмний 1072 ширхэг хувьцаатай ч гэсэн ард түмнээс ихээхэн хаагдмал дарга нарын мөнгийг угаадаг компани бол “Эрдэнэс Тавантолгой” юм. Төрийн өмчит энэ компанийн үйл ажиллагаа эхлээд тун дажгүй байлаа. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд л ард түмний энэ компаний голомтыг самарчээ. Учир нь нэг тонн нүүрсийг 70 орчим ам доллараар зарж байсныг сайжруулна гэж удаан хугацаанд зогсоосон юм. Үр дүнд нь гэрээгээ сайжруулж чадсангүй нэг тонн нүүрсийг 30-50 орчим ам.доллараар зарах болсон гэж эх сурвалж мэдээлж байна. Энэхүү түр зогсолтын хугацаанд Монголын тал гэрээгээ цуцалсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж 8.2 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Тэгээд бүр гэрээгээ сайжруулаагүй шүү. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Ийм олон юм энэ компанид болж байна. Гэтэл ард түмний хөрөнгө оруулалттай энэ аж ахуйн нэгж ард түмэндээ мэдээлэл, тайлангаа тавихгүй хав дарж байна. Нөгөө компанийн засаглал гэдэг юм үлгэр болж. Ийм байдалд хүргэж, хаагдмал байдлаараа дамжуулан луйвар булхай хийж байгаа одоогийн удирдлагуудад, тэдэнтэй холбоотой этгээдүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэсэн асуулт урган гарч ирлээ. Хариуцлага нэхэх асуудал хэзээ ч оройтохгүй гэж асуудлыг сөхөх хүмүүс тайлбарлаж байна.
Холбоотой мэдээ
-
Pees da (October 27, 2014 9:36:16 am )
Энэ гүлдийсэн лалар чинь АЛТАНХУЯГТАЙГАА хөтлөлцөөд зайлаасай билээ.
-
zochin (October 27, 2014 11:42:05 am )
zuunii shildeg luivarchin
2 Comments