Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун зүгийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 24 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар 7-12 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 11-13 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 хэм хүйтэн, харьцангуй чийг 27 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2014 оны 10 дугаар сарын 28-наас 2014 оны 11 дугээр сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 28-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 29-30-нд зарим нутгаар, 31-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 28-нд баруун болон төвийн нутгаар, 29-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. 28-нд баруун болон төвийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голуудын сав газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.