antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2014 Comments are off

Шар луу өдөр

нийтлэсэн Admin

Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 24. Баасан гараг.  Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 1. Сугар гараг.  Салхины эх одтой, 9 улаан мэнгэтэй шар луу өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 7 цаг 48 минутад мандан, 18 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар, шороо малтахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car