АН, МАХН-ын удирдлагууд 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбогдуулан МоАХ-ны Удирдах зөвлөл өчигдөр хуралдлаа. Удирдах зөвлөлд МоАХ-ны удирдлагуудаас орон нутгийн салбар холбооны дарга нар нь багтдаг ажээ. Орон нутгийн МоАХ-ны дарга нар дээрх гэрээтэй холбоотойгоор АН-ын хороо, гишүүд дэмжигчид нь үймж байгаа тухай дуулгав. Өчигдрийн байдлаар МоАХ-ны нийслэл, орон нутгийн салбар зөвлөл, нэгдлүүдээс МАХН-тай байгуулсан гэрээг эсэргүүцсэн 20 орчим мэдэгдэл иржээ.
МоАХ-ны гишүүдийн санал бодлыг сонсох зорилгатой энэхүү хуралд нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл оролцож байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Н.Алтанхуяг АН-ыг мэдэлдээ байгаа хувийн байгууллага шиг үзэж байна. Ийм санаа сэтгэлтэй хүнийг намын даргаар байлгах шаардлагагүй. 1990 оны ардчилсан хувьсгалын ололтууд эрсдэлд орж, унтрах аюул нүүрлэлээ. МоАХ-ноос АН үүсч байгуулагдсан тул алдахад нь залруулж, ялагдахад нь урам өгч ирсэн. Энэ удаа ардчилал аюулд орсон учраас нийслэлийн АН МоАХ-тай хамтран ажиллах санал гаргаж байна” гэв. МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд түүнийг саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, удахгүй нийслэлийн АН-ын Зөвлөлдөх хороогоор хамтран ажиллах гэрээний төслийг бэлдсэний дараа МоАХ-ны Удирдах зөвлөл дахин хуралдахаар тохиролцжээ. Ингэснээр АН-ын “толгой” болсон дээд шатны байгууллага, намын дарга нь МАХН-тай, “хөл” нь болсон орон нутгийн салбар нь МоАХ-той гэрээ байгуулахаар болж байна.
С.Шийлэгтөмөр /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Холбоотой мэдээ
-
ok (October 23, 2014 1:08:38 pm )
МАХН удахгүй МАН-тай гэрээ байгуулна даа харж байхаас…………….
-
Өөрөөр хараач ээ (October 23, 2014 1:25:36 pm )
Ардчилсан нам ингэж ч шалдаа буух гэж дээ. Энхбаярыг АН-ын фракцууд нь булаалдаад л…. Ийм сул улс төрийн хүчин байсан юм уу… Энхбаярын хувьд хүч хаана байна тэнд л байна шүү дээ. Ямар ч үед хожоотой хувилбараар тоглож байна. Ардчиллын үхэрнүүд хоорондоо мөргөлдөөд л байх юм. Дүрэм журмаа уландаа гишгэж байгаа нөхцөлд чөтгөр шуламсын амьд авс, хорогдох оромж болох нь тодорхой. … Алтанхуяг ҮЗХ-ний хурлаа хийж нам доторхи зөвшилцөлд анхаарлаа хандуулаач ээ.
Зөвхөн албан тушаалаа л бодоод алиагаа алдаад байна. Намаа журмын нөхдөө бодох цаг. Албан тушаал, найз нөхөд ирээд буцаж л байдаг. Харин дайснууд хуримтлагддаг зүйл. Дотроо байлдахаа зогсоо.
2 Comments