Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс өчигдөр нөлөөллийн мэдүүлгийн асуудлаар мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс нийт есөн нөлөөллийн мэдүүлэг хөтөлж ирүүлсэн байна. Нийт ирсэн нөлөөллийн мэдүүлгийн 56 хувь нь дарамтлах заналхийлэх, 22 хувь нь гүтгэх доромжлох, 11 хувь нь шийдвэрийг урьдчилан хэлэлцэхийг санал болгох, 11 хувь нь нөхцөл байдлыг тайлбарлах зэргээр шүүгчийн шийдвэрт нөлөөлөхийг завджээ.
Үүнээс холбогдох хууль тогтоомжийн дагуу дээрх мэдүүлгэд ажиллагаа хийж таван хэргийг эрх бүхий байгууллагад шилжүүлснээс хоёр хэргийг нь шийдвэрлэж, торгуулийн арга хэмжээ оногдуулсан бол хоёр хэргийг нь хэрэгсэхгүй болгож, нэг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.
Харин үлдсэн дөрвөн хэрэгт ажиллагаа хийж байгаа талаар мэдээллэсэн юм. Хэрвээ шүүгчид нөлөөлөхийг завдсан нь тогтоогдвол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох аж. Мөн гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх, улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл уг байгууллагыг албадан татан буулгах, 30 хүртэлх хоног баривчлах зэргээр арга хэмжээ авах юм байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлд ирсэн дээрх есөн хэргийн олонх нь иргэний хэргүүд бөгөөд шүүгчийг гүтгэх, доромжлох, заналхийлэх байдлаар нөлөөлөхийг завджээ.
Харин шүүгч алдаатай буруу шийдвэр гаргасан тохиолдолд иргэд Шүүгчийн ёс зүйн хороонд хандах эрхтэй гэнэ. Тус хороонд шүүгчтэй холбоотой 100 гаруй өргөдөл, гомдол иржээ. Мөн олон нийтийн анхаарлын төвд байгаа жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын хэрэгт шүүгч буруу шийдвэр гаргасан мэтээр ярьж тайлбарлаад байгаа асуудлаар тайлбар өгсөн бөгөөд “Шүүгчийн буруу байхгүй. УИХ-аар баталж гаргасан хуулийн дагуу шүүгч ял оноосон асуудал” гэв.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
тунгаа (October 22, 2014 9:36:38 am )
Шинэчлэл явагдаж байгаа. Шүүгчдэд нөлөөлөх нь бага, ховор, байхгүй гэхэд болноо. Алдармаад хуулийн дагуу өөрийн хийсэн үйлдэлд нь тохирсон ял өгсөн. Иймд ард түмэн минь хуулиа дээдлэж гэмт хэрэг гэж юу байдгийг ойлгох ёстой шүү.
1 Comment