Нийслэлийн Засаг даргын 2008 оны 191 тоот захирамжийн дагуу газрын хөрсний хөлдөлт, гэсэлтийн улмаас авто зам эвдрэхэд эмзэг болсон үе буюу 2014 оны аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын хооронд нийслэл хотын авто замын сүлжээгээр зорчих хүнд даацын том оврын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлана. Хязгаарлалтад хамрагдах гудамж зам нь 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо, Яармагийн товчооноос дотогш замууд юм.
Иймд хүнд даацын ачааны авто машинтай иргэн, аж ахуйн нэгж байгууллага та бүхнийг захирамжийг дагаж мөрдөхийг Нийслэлийн замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Жич: Энэхүү арга хэмжээг жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ны хооронд авч хэрэгжүүлдэг бөгөөд тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг хоёр тэнхлэгтэй авто тээврийн хэрэгсэлд 18 тн, гурван тэнхлэгтэй авто тээврийн хэрэгсэлд 24 тн-оос хэтрэхгүй байхаар хязгаарлалтыг хийдэг билээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.