antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2014 2 comments

Улсын баатар улсын Ерөнхий сайдад “дайн зарлав”

нийтлэсэн Admin

battuullОйрын үед Ерөнхий сайдын дэглэсэн улстөрийн жүжгээс өөр дориун зүйл болсонгүй. Гэхдээ мэдээж жүжигчин бүсгүйчүүдийн шүүх хурлын хэцүүхэн шийдвэрийг эс тооцвол шүү дээ.

Харин өчигдөр үүнийг бут цохисон нэгэн хачир­халтай үйл явдал болоод өнгөрөв. Тэр нь бас л Ерөнхий сайдтай холбоотой.
Тодруулбал Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр 13:00 цагт төрийн ордноо МАХН-тай байгуулсан гэ­рээ­ний­хээ талаар мэдээлэл хийж, өөрийнхөө биеийн хэм­жээ­гээр л хамгаалах гэж оролдсон.

Тэрбээр “2012 оны УИХ-ын сонгуулиар бид олонх болж чадаагүй. Харин олуу­лаа болсон. Өнөөд­рийн мөр­дөгдөж байгаа Үндсэн хуу­лиар Засгийн газ­рыг олонх болсон нам бай­гуулдаг.

Тиймээс АН-ын Гүй­цэтгэх зөвлөл хурал­даж байгаад олонхын са­на­лаараа УИХ дахь МАХН-МҮАН-ын хам­тар­сан “Шу­дарга ёс” эвсэл, ИЗНН-тай хам­тарч ажил­лахаар бол­сон.

Ши­нэч­­­­лэлийн Засгийн га­зарт дөрвөн нам, гурван субьект хамтарсан. Засгийн газарт хамтарсан намууд өнөөдөр 2012 оны гэрээгээ шинэ­чилье, цаашдаа ч хамтран ажил­лах санал оруулъя гэж ярьсан.

МАХН-ын зүгээс УИХ-ын гишүүд хамтран ажил­лаж байгаа нөгөө намынхаа сайдыг огцруулах санал гаргаж байгаа нь зохисгүй, үүнийг гэрээндээ тодорхой зааж өгье гэсэн.

Хамтарч байгаа тохиолдолд Засгийн газарт бүтцийн өөрчлөлт орвол гэрээний заалтыг өөрчилж байх уу, бусад салбарт боловсон хүчний асуудлаар ч хамтарч ажиллах хэрэгтэй гэдэг саналуудыг гаргасан. Хамтарч ажиллах санал өнгөрсөн дөрөвдүгээр сард тавьсан. Бид тавдугаар сарын 28-нд гүйцэтгэх зөвлөлийн хурлаа хийж хэлэлцээд тодорхой санал гаргасан” гэв.

Харин үүний дараахан нь буюу 14:00 цагт хотын дарга, улсын баатар Э.Бат-Үүл мэдээлэл хийж, Ерөнхий сайдын дээрх яриаг эрс эсэргүүцэж, тун их хилэгнэв. Нийслэлийн АН-ын дарга тэрбээр намын даргынхаа МАХН-тай байгуулсан гэрээг луйврын шинжтэй гэсэн бөгөөд ҮЗХ-гоор оруулаагүй, намын дарга буюу Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ху­вийн увиагүй шийдвэр гэв.

Түүнчлэн дээрх гэрээнд зааснаар аль нэг нам нь нө­гөө­гийнхөө сонгуульд нэр дэвшүүлсэн хүнийг бүх та­лаар дэмжиж ажиллана гэж тусгасан нь ёс зүйд ний­цэхгүй хэмээхдээ буурал толгойгоо сэгсэрч харагдсан.
Тэрбээр цааш нь “Ерөн­хий сайд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өөрийн суудлаа авч үл­­дэхийн тулд танхимынхаа долоон сайдыг гаргуунд нь гаргасан. Харин одоо на­маа МАХН-д барьцаалж, золиослох гэж байна. Энэ мэт намаа бусдад барьцаалах гэж буй үйлдлийг намын гишүүд дэмжигчид хэрхэвч зөвшөөрөхгүй.

Тэр дундаа нийслэлийн АН-ын хороо энэ шийд­вэрийг хүлээн зөв­­­шөөрөх­гүй, хэрэг­жүү­лэхгүй” гэж ууртай мэдэг­дэв. Улсын баатар гаргасан мэдэг­дэлдээ АН-тай хамт­ран ажиллах гэрээнд га­рын үсэг зурсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг “ав­­­лигын загалмайлсан эцэг” гэдгийг нь ч дурьдахаа март­сангүй. Харин Ерөнхий сайдын “ҮЗХ-ны 2012 оны шийдвэрийг үндэслэн” гэдэг тайлбарын тухайд “ичсэн хүн хүн ална” гэдэг болоод байна гэсэн.

Уг нь энэ мэт томоохон асуудлыг намын дарга, ЕНБД, Нийслэлийн на­мын хорооны дарга нар зөвшил­цөөд, ҮЗХ-гоор оруулж байж шийдэх учиртай гэнэ. Гэтэл намын дарга нь тэдэнтэй зөвшилцөхгүйгээр дур мэ­дэж шийдсэн нь асуудлыг ийнхүү хурцатгав.

Харин уг асуудалд тодорхой байр суурь илэрхийлэх ёстой тус намын ЕНБД Ц.Оюундарь хотын даргын мэдэгдлийн дараахан түүнээс хэн ч, юу ч асуугаагүй байхад өөрийн твиттер хуудаснаа “Би хөдөөнөөс ирлээ. Энэ та­лаар мэдэхгүй байна. Одоо бүл­гийн хуралд сууж байна” гэж бичсэн нь хачирхалтай.

Үүнээс үзэхэд АН-ын ЕНБД хатагтай “Хадны завсарт хав­чуулагдсан халиуны зулзага” болчихоод байгаа бололтой.
Хэдийгээр асуудлыг мэ­дэхгүй байна гэж жиргэсэн боловч удалгүй түүнийгээ устгаж, “МАНАН”-г сэргээх оролдлогыг орон нутгийн намын байгууллагууд эсэр­гүүцнэ. Нэгэнт олонх биш, олуулаа байгаа үед хамтарсан намуудаа тү­шихээс өөр замгүй. Харин ҮЗХ-гоор хэлэлцээгүй нь буруу” хэмээн жиргэ­жээ. Жир­гээнээс нь үзэхэд тэрбээр намын даргынхаа үйлдлийг буруутгасан ч юм шиг, үгүй ч юм шиг хараг­даад байгаа юм.

Хэрэг явдал нэгэнт хурц­даж, хэрүүлийн хэл­бэрээс хэтрэв бололтой. Нийс­лэлийн АН-ын даргын өчигдрийн мэдэгдлээрээ намын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдад “дайн зарласан”-аа зарлан тунхаглав. “Ядахад яр” гэгчээр Н.Алтанхуяг сайд мөн ч барцадтай байна санж.

Ямартай ч нийслэлийн дугаар нэг, саарал ордны дугаар гуравтай хүчээ үзэхээр шийдэв.
Харин тэд­ний хөлд хэн, юу хэрхэн үрэгдэж, ямархан гарз га­рахыг одоогоор тааж мэдэх ид шидтэн Монголд л лав байхгүй. Тэдний энэ тэмц­лийн оч гал болж дүрэлзэх үү, эсвэл тэгсгээд намжих уу гэдгээс Монголын улс­төрийн ойрын хэдэн жилийн төлөв харагдах нь л харин яалт ч үгүй үнэн юмдаг.

М.Санчир

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин (October 21, 2014 9:37:28 am )

    Бат-Үүл зөв юм хэлсэн байна шүү дээ. Алтанхуяг бүүр дээр үеийн Чойбалсна шиг байж болохгүй байх л даа. Одоо цаг бол ардчиллын цаг биздээ. Ганцаараа шийдвэр гаргадаг тэр нөхрийг Ерөнхий сайдаас нь огцруулах хэрэгтэй. Дээр нь Улаанбаатарыгаа нугаслах гээд байгаа нь Монгол төрийн бодлого юмуу, Алтанхуягийн бодлого юмуу. Баатар хүн байна тэр жулдрайд дийлдэж болохгүй шүү. Одоо л баатар гэдгээ үзүүлэх хэрэгтэй болж дээ. Монголын хүн амын тал нь суудаг хотын дарга хүн дордолод байх юу байх вэ дээ. Бат-Үүл ингэж хэлэхгүй байхад хэн нэг нь хэлэх л байсан үг шүү дээ.

  • зочин (October 21, 2014 11:05:56 am )

    зөв зөв ёстой зөв

antalya rent a car