antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2014 Comments are off

Улаанбаатарт 12 хэм дулаан

нийтлэсэн Admin

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл баруун зүгийн нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн  салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм,  говийн  бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм,  бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
3 хэм хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 863  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 10 дугаар сарын 22-ноос 2014 оны 10 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 22-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 23-24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 22-нд Алтайн салбар уулсаар 23-24-нд зарим газраар секундэд 12-14 метр, 25-нд баруун аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car