antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 17, 2014 2 comments

Нийслэлд хог хаягдлыг ангилан ялгаж эхэллээ

нийтлэсэн Admin

p194e0nidm1mrchdlmer1gf11h3v2-600x337Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд   хог боловсруулах хоёр үйлдвэр барихаар төлөвлөж байгаа. Энэ үйлдвэрийн нэг болох   БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага KOICA –гийн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт барьсан Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн ажилтай Захирагчийн ажлын албаны ТХХУХ-ийн дарга, ажил хариуцсан мэргэжилтнүүд  танилцлаа. Солонгосчууд тус үйлдвэрийг барихдаа технологийн системийг гадна болон дотно холболтын хамт хийсэн юм. Тус үйлдвэр нь одоогоор өдөрт 8-10 машин, 80 тонн хогийг хүлээн авч нэг ээлжиндээ 17 ажилтан гялгар уут, цаас, хуванцар саваар нь ангилан ялгаж байна. Өдөрт ирсэн хогийн 40 тн буюу 50 хувийг хуванцар сав, шил, лааз эзэлж байна.
Хог тээврийн  машин ирмэгц ажилчид экскаватороор хогийг хутган дамжуулах конверээр  /ремэн/ дамжуулан бутлагч машин руу оруулна. Бутлагч машин шороо болон хогоор хаягдлаар нь ялган ангилан ялгах цех рүү хүргэдэг. Үүний дараа дамжлагаар ирсэн хогийг ажилчид ангилан ялгаж, цаасны хогийг преслэн шахаж үйлдвэрлэлд бэлтгэн, хуванцар сав, гялгар уутыг тусгай кантейнерт  байрлуулан савладаг. Хог хаягдлаас гарсан шороог конверээр дамжуулан үйлдвэрээс буцаан гаргаж ландфил технологийн дагуу дарж  устгаж байгаа. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлмэгц хатуу түлш үйлдвэрлэж эхлэх юм.
Цаашид нийслэлийн иргэд хогны уутыг хэрэглэж хэвшмэгц ангилан ялгах тогтолцоонд шилжүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь хог боловсруулах үйлдвэрүүд ангилан ялгалт хийх бус эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг  бүрдүүлэх давуу талтай гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

p194e0nidm1qvs17me3kijqr403 p194e0nidmcdf191ivdrpb316ur1 p194e0nidmjn71d87hc8jr4nnq5


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Амараа (October 17, 2014 6:41:08 pm )

    Сайхан зүйл бна.манайхан хогоо ялгаж хаявал буян болно.

  • Зочин (October 20, 2014 10:08:57 am )

    Ийм сайхан дэвшилттэй технологийг улам ихээр дэлгэрүүлээрэй амжилт хүсье

antalya rent a car