antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 17, 2014 Comments are off

Хүний амийг юман чинээ боддоггүй “Цаст”-ын эзэн!

нийтлэсэн Admin

“Чи өөртөө юу олж авав гэдэгт бус харин чи бусдад юу өгөв” гэдгээр аливаа бизнес оршин тогтнох эсэх хэмжигддэг хэмээн хэлэх эрхэм бол “Цаст” группын эзэн Н.Баярсайхан. Зөвхөн ашиг, орлогыг урьтал болгосон бизнес явуургүй бөгөөд аливаа компани оршин тогтнохуйн гол нөхцөл нь бусдын хэрэгцээ шаардлагыг хамгаас чухалчлан үзэх гэж хэлж ярьдаг тэрбээр хэрэг дээрээ тэс эсрэгээр нь хийдэг нэгэн. Цэвэр ариун бүхний төлөөлөл цагаан хийгээд шударга хөдөлмөрч үйлсийг билигдэн компаниа “Цаст” хэмээн нэрийдсэн гээд байдаг атал хэчнээн ч олон хүний эрдэнэт амийг “Цаст” авч одов доо. Ерөөс хүний аминд хүрчихээд юман чинээ тоодоггүй том компанийн том эзэд Монголд олноороо бий. Тэдний нэг бол Н.Баярсайхан. Цагтаа Монголын үндэсний телевиз, радиод ажиллаж явсан  тэрбээр бизнест хөл тавиад 20 гаруй жил болж буй. Хэт их ашгийн араас хөөдөггүй хэмээн ярьдаг хэрнээ өөрийг хийдэг түүний компани хэрхэн хариуцлага алддаг талаар хүргэе. Тэгсний араас Н.Баярсайханы намтартай уншигч та танилцаарай.

“Цаст”-ын балаг

Авто зам, барилга угсралтын чиглэлээр арван жил үйл ажиллагаа явуулж байгаа “Цаст Констракшн” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой баримтууд олон. Хаа дуртай газраа очоод хууль бусаар барилга барьчихдаг энэ компанид тендерийг гартаа оруулахад асуудал бэрхшээл гэж үгүй юм байна гэдэг нь өнгөрсөн жилүүдэд тодорхой болсон. Улайм цайм хууль зөрчсөн байтал нь өнөөх хяналт тавих учиртай төрийн байгууллагууд нь нүд чих нь боолттой юм шиг “Цаст”-ын өмнө мэхийдэг нь тун хачирхалтай. Гэхдээ тэдний өмнө бөхийлөө гэхэд дэндүү болчимгүй асуудал байгааг хэлье. Учир нь тус компанийн хариуцлагатай шууд холбогдох ослын улмаас бүхэл бүтэн эрдэнэт хүний амь үрэгдэж, шороонд булагдсан байхад хариуцлага гэж юм хаана байна вэ?  “Цаст”-ынхан үүнийг ор үндэсгүй мэдээлэл гэх тайлбар тавьдаг ч, баримт өөрийг хэлдэг.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн VII  хороо, хуучин “Номин хапермаркет”  байсан газар “Номин зэрэглээ” компанийн захиалгаар “Цаст Констракшн” 16 давхар барилга барихаар хашаа хатгасан байсныг тэр хавиар өнгөрсөн олон хүн харсан нь дамжиггүй. Тэгвэл тэр хашаан дотор барилгын ажил гүйцэтгэж байсан хоёр залуу осолд орж, 31 настай Б гэх залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Эх сурвалжийн хэлж буйгаар барилгын карказ төмөр нурж, осол гарсны улмаас хүний амь эрсэджээ. Бас албаны гэх тодотголтой мэдээллээр  зургаан метр өндөр багана төмрөөс иргэн Б унаж амиа алдсан гэх мэдээлэл ч хэвлэлээр гарсныг дурдах нь зөв биз. Тэгэхээр ослын шалтгаан нь карказ төмөр нурсантай холбоотой юу, эсвэл барилгын ажилтан өндөр баганаас унасан уу гэдгийг хуулийн байгууллагынхан эцэслэн тогтоох учиртай. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст иргэн Б-гийн амиа алдсан хэрэгт холбогдуулан, хөдөлмөр, аюулгүй байдлын нөхцлийг хангаагүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ослын шалтгааныг үнэн мөнөөр нь тогтоох болов уу гэсэн найдлага байна. Гэхдээ найдлага гэдгийг тодотгоё. Учир нь “Цаст Констракшн” ХХК-ийн хувьд хуулиас давж гишгиж ирсэн олон баримт бий гэдгийг эхэнд өгүүлсэн.

Түүнчлэн энэ осолтой холбоотойгоор ч “Цаст Констракшн” ХХК-ийн тухайд уснаас хуурай гарчих санаархал байгаа нь ажиглагдаж буй. Учир нь ийм осол гарсны дараа “Цаст констракшн” барилгын ажил гүйцэтгэгдэж байсан газрын хашаан дээрх өөрсдийн танилцуулга самбараа буулгаад зогсохгүй,  “манай ямар ч ажилтан осолд өртөж, амь насаа алдаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэх мэдэгдлийг хэвлэл мэдээлэлтэй харилцах албанаас нь хийсэн зэргээс үзэхэд тэд энэ ослыг өөрсдөөсөө зайлуулах гэж ихээхэн зүтгэл гаргасан. Уг нь өөрсдийнхөө үйл ажиллагааг өөрсдөө өндрөөр үнэлдэг, “Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй, олон улсын чанар стандартад нийцсэн тоног төхөөрөмж, материал, технологийг бүтээн босголтын ажилдаа цаг алдалгүй нэвтрүүлэн  ажиллаж богино хугацаанд салбартаа  бүрэн танигдсан” гэж өөрсдийгөө магтдаг энэ компани ийм луйварчин хандлагаар ийм асуудалд хандах нь дэндүү зохисгүй баймаар.

Ер нь “Цаст Констракшн” ХХК-тай холбоотой хуулиас гадуурх үйлдлүүдийнх нь талаарх баримтуудыг харж байхад, тэдний хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотойгоор дахин эрдэнэт хүний амь нас сүйдэхгүйн баталгаа алга байна. Учир нь,  “Цаст констракшн” компани Баянгол дүүргийн 22 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчийн тендерийг авчихаад барилга угсралтын гүйцэтгэлийн ажлыг нь өөрсдөө биш тусгай зөвшөөрлийн хугацаа нь  дууссан компаниар хийлгүүлсэн байдаг. Мөн барилга угсралтын тусгай зөвшөөрөл нь дууссан “Хасу цамхаг” компаниар ч бусад барилгуудын өрлөгийн ажлыг гүйцэтгүүлж байжээ.

Гол нь “Цаст Констракшн” ХХК-ийн энэ үйлдэл нь Барилгын тухай хуулийн 16.8 дахь “Сонгон шалгаруулалтад орж барилгын ажлын гүйцэтгэгчийн эрх авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барилга байгууламжийн үндсэн ажлыг бие даан гүйцэтгэнэ” гэсэн, 16.9 дэх “Үндсэн хийцийн ажилд суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, ханын өрлөг орно” заалтуудыг тус тус зөрчсөн байгаа ч, “Цаст Констракшн” ХХК-д хууль үйлчилдэггүй жишгээр өнөөдрийг хүрчээ. Өнгөрсөн жилүүдэд ус компани олон арван тендерийг гартаа оруулчихаад, ийм маягаар хууль зөрчсөн байгаа юм. Гэтэл өөрсдийнхөө талаар албан мэдээлэл өгөхдөө “Бүтээн босголтын ажилдаа Монгол Улсын зөвлөх инженерүүдийг тогтмол ажиллуулж, инженерүүдийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн, хамтын ажиллагааны хүрээндээ гадаад, дотоодын их дээд сургуулиудыг амжилттай төгсөгчдийг оюутны шэрээнээс нь ажлын талбар дээр хүлээн авч, мэргэшсэн боловсон хүчнийг бэлдэж байна.Компанийхаа менежментийг дэлхийн жишигт нийцүүлэхээр ЕСБХБанктай хамтран “ТАМ”, “BAS” зэрэг шат дараалласан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.” гэхчлэн дандаа магтаалын үгс урсгаж байдаг нь харамсалтай. Барилгын салбарт луйвраар тодорсон “Цаст Констракшн” ХХК-д холбогдох олон хэргийг, тэрдундаа хүн амины хэрэгтэй холбоотой асуудлыг хуулийнхан үнэн мөнөөр нь тогтоох учиртай ч өнөөдрийн өдрийг хүртэл таг чиг л байна.

Тэгвэл ийм том байж чадаж байгаа “Цаст”-ын босс Н.Баярсайханы намтраас хүргэе.

 

Н.Баярсайхан гэж хэн бэ?

Тэр 24-р дунд сургуулийг дүүргэж, Политехникийн Дээд Сургуулийн Машин үйлдвэрлэлийн технологич, инженерийн ангид суралцсан. Дараа нь  ОХУ-ын Москва хотын Менежментийн төвд  Үнэт цаасны брокер, диллерээр суралцсан нэгэн юм.

За харин хийж ирсэн ажлуудыг нь харвал,  • 1987-1989 онд МҮЭ-ийн Төв зөвлөлд мэргэжилтэн,

• 1989-1991 онд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны зааварлагч, Савхин эдлэлийн үйлдвэрийн ХЗЭ-ийн хорооны дарга

• 1996-1998 онд МРТХЭГ-ын Тамгын Газрын дарга

• 1998 оноос “Цаст Импекс” ХХК-ийн Ерөнхий захирал

• МҮХАҮТ-ийн Зөвлөлийн гишүүн,

• Монголын Импортлогчдын Холбооны гишүүн,

• Монголын Барилгын Зөвлөлийн гишүүн,

• Хотын соёлыг дэмжих холбооны зөвлөх гэхчлэн жагсаалт гарч байна. Тэгэхээр хувьсгалаас хувийн ажлаа урд нь эрэмбэлж, тодорч гарч ирсэн тэрбээр хэлдэг шигээ хийдэг бол юу гэж ингэж бичихэд хүрэх вэ дээ…

М.Мөнхжин

Эх сурвалж: Grandnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car