antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 16, 2014 Comments are off

Огцрох сайд нарын талаар өнөөдөр хэлэлцэнэ

нийтлэсэн Admin

huralУИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

Нэг: Байнгын хорооны хуралдаан:
1.Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
·         Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдыг үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай асуудал /Төсвийн байнгын хороо дангаараа/;
·         Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдыг томилох тухай асуудал /хамтарна/
2.Аюулгүй байдал гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны  хамтарсан хуралдаан 10.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
·         Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга хот байгуулалтын, Зам тээврийн, Уул уурхайн, Эдийн засгийн хөгжлийн, Эрчим хүчний сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал /ЭЗБХороо дангаараа/;
·         Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал /АБГББХороо дангаараа/;
·         Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдыг томилох тухай асуудал /хамтарна/.
·         Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд /санал өргөн мэдүүлсэн тохиолдолд/; Уул уурхай, эрчим хүчний сайд нарыг томилох тухай асуудал /ЭЗБХороо дангаараа/.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
·         Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/.
 
Хоёр. Чуулганы нэгдсэн хуралдаан:
1.      Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал.
2.      Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/.
3.      Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.
          -Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН  танилцуулна;
          -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
5.      Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
          – Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН  танилцуулна;
    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН  танилцуулна.
6.      Номын сангийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
    – Хууль санаачлагчийн илтгэлийг Соёлын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна;
– Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүнД.САРАНГЭРЭЛ танилцуулна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car