antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2014 Comments are off

Хүнсний гол нэрийн барааны үнэ өсчээ

нийтлэсэн Admin

hunsАравдугаар сарын 8-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 0.6 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.4 хувиар өссөн байна.

    Махны дундаж үнэ: Аравдугаар сарын 8-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.0 хувь, үхрийн ястай махны үнэ 1.2 хувь, адууны махны үнэ 0.8 хувь, ямааны махны үнэ 5.1  хувиар буурч, үхрийн цул махны үнэ 3.2 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 5.3 хувиар өсч, үхрийн цул махны үнэ 1.3 хувь, ямааны махны үнэ 0.5 хувиар буурч, адууны махны үнэ, үхрийн ястай махны үнэ  өөрчлөлтгүй байна

  Аравдугаар сарын 8-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6205 төгрөг, үхрийн /ястай/ мах 7545 төгрөг, үхрийн цул мах 9710 төгрөг, адууны мах 5620 төгрөг, ямааны мах 5340 төгрөгийн үнэтэй байв.

   Гурилын үнэ: Аравдугаар сарын 8-ны байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.5 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх 7 хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.6 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

   Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Аравдугаар сарын 8-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 3.6 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

   Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Аравдугаар сарын 8-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.9 хувь, манжингийн үнэ 7.9 хувь, луувангийн үнэ 3.5 хувь, сонгины үнэ 2.6 хувь, байцааны үнэ 2.0 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхоос ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

    Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Аравдугаар сарын 8-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.0 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 2.8 хувь, задгай сүүний үнэ 4.8 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос сүүний үнэ өөрчлөлтгүй байлаа. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 1.5 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car