antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2014 3 comments

ОУХМ Э.Даваахүү Дэлхийн аваргын “ХОС ХҮРЭЛ” медаль хүртлээ

нийтлэсэн Admin

   Буудлагын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо энэ сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд манай улсын шилдэг тамирчид цэц мэргэнээ сорин оролцож, 10 метрийн хийн гар бууны эрэгтэйчүүдийн тэмцээний шилдгүүд нь тодорлоо.

Дэлхийн шилдэг тамирчид оролцож цэц мэргэнээ сорьсон тус төрөлд Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, Алдар спортын хороо, Апу хувьцаат компаны тамирчин ОУХМ Энхтайваны Даваахүү үндсэн буудлагдаа 573 онож, финалын буудлагдаа 176.1 онож хүрэл медалийн болзол хангаж эх орныхоо болоод элэг нэгт ахан дүүсийнхээ нэр алдарыг мандууллаа. Мөн манай эрэгтэй гар буучид маань өнөөдрийн 10 метрийн хийн гар бууны төрөлд багаараа хүрэл медалийн болзол хангаж бахдам амжилт үзүүллээ.

Ийнхүү монголын эрэгтэй гар буучдын бахархал болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, Алдар спортын хороо, Апу хувьцаат компаны тамирчин ОУХМ Энхтайваны Даваахүү болон эрэгтэй гар бууны багийн тамирчиддаа Монгол түмнийхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, амжилт бүхний дээдийг хүсье.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (October 13, 2014 10:16:49 am )

    alt awaach dee

  • Admin (October 13, 2014 10:24:43 am )

    zaluu huuhed alt avjil taaraa sh dee olimfiin avarga boloroi amjilt husie bayr hurgie

  • бүдүүн залуу (October 13, 2014 10:38:02 am )

    манайхан алтан медаль нэхээд байдаг болсон баййна шүү залуусаа. ийм л медаль авчирах хэрэгтэй байна даа амжилт

antalya rent a car