Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь цахим шинэтгэлийн хүрээнд шилжилт хөдөлгөөний бүртгэл, хяналтын мэдээллийн нэгдсэн систем байгуулах зорилгоор “Э-иммигрэйшн” төслийг эхлүүлжээ. Энэхүү төслийн хүрээнд олон улсын түвшинд хүрсэн техник технологи ашиглаж улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, улмаар гадаадын иргэд цахимаар визийн хүсэлт гаргаж, хариуг онлайнаар авах боломж бүрдүүлэх юм байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлж эхэлсэн. Тус программ ашиглалтад орсноор тухайн жолооч машинаасаа буухгүйгээр 20-30 секундын дотор хурууны хээгээ таниулан хил нэвтрэх болсон билээ. Тэгвэл өнөөдрийн 12 цагаас эхлэн зөвхөн нүүрс тээврийн жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлээд зогсохгүй Буянт-Ухаа, Замын-Үүд зэрэг томоохон боомтоор үйлчлүүлж буй Монгол Улсын иргэдийг хурууны хээгээр хил нэвтрүүлж эхэллээ
Холбоотой мэдээ
-
Зочин (October 10, 2014 9:36:02 pm )
Энэ маш зөв шийдэл байна. Манай улсын иргэн өөр хүний бичиг баримтаар бүүр цаашаа дамжиж Амерк явдаг хүн байдаг гэсэн шүү
1 Comment