antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2014 5 comments

“Жи Энд Юу гоульд”-ын балаг Гурванбулаг сумыг тараах нь

нийтлэсэн Admin

d252e9a0ae54def7originalХууль бусаар алт олборлогчдын хэрүүл тэмцэл, тэдний хийсэн балаг хэзээ ч дуусашгүй. Нэг их олон лиценз цуцалж, хууль бусаар алт олборлогчдыг журамлалаа гэсэн мэдээлэл цацахаас хэтэрсэнгүй. Тухайлбал, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт “Жи Энд Юу гоульд” компани хууль бусаар алт олборлож байна. Тэдний балгаар тус сумын нутагт жигүүртэн шувуу, мал амьтан үхэж үрэгдэж, маш их тоосжилт үүссэн тухай нутгийн иргэд гомдоллож байна.

“Жи Энд Юу гоульд” нь тус сумын нутагт байх Шар усан голын эхээс 2-3 километрт үйл ажиллагаа явуулдаг байна. Тиймээс тэр хавьд 50 орчим хэрээ шувуу, 15 нохой үхээд байгаа аж. Түүнчлэн сумын төвийнхөн Шар усан голоос ус авч хэрэглэхээр биед нь тууралт үүссэн гээд энэ компанийн балгийг дурдаад барахгүй. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл жигүүртэн шувуу, нохой үхээд зогсохгүй хонь мал ч үхэж эхэлсэн байна. Тиймээс нутгийн иргэд өсч төрсөн нутагтаа мал сүргээ адуулах аргагүй болж, тэднээс дайжин нүүж байгаа гэнэ.

Ийнхүү гамшиг тариад байгаа “Жи Энд Юу гоульд” компанийн үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоосон ч тэд дур мэдэн ажлаа үргэлжүүлсэн гэх мэдээллийг бидэнд ирүүлсэн юм. Ийнхүү хууль зөрчиж ажиллаж байх үед нь тус нутгийн иргэн Б аюулгүй ажиллагааны нөхцөл бүрдээгүй орчинд ажиллаж байгаад хүнд бэртэл авчээ. Хүнд бэртсэн иргэн Б-г Улаанбаатарт Гэмтлийн эмнэлэгт авчирсан ч бие нь төдийлөн сайжраагүй дуулдана лээ. Хуулийн дээгүүр гишгиж, том толгойлж байгаа “Жи Энд Юу гоульд” компаниас болж, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумынхан төрөлх нутагтаа ч амьдрах аргагүй болоод байна. Тиймээс энэхүү том толгойтой компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж нутгийн иргэдийн эрүүл байдал, амьдрах орчинг хангаж өгнө үү хэмээн нутгийн иргэд хүссэн юм.

Тэр ч бүү хэл “Босоо Хөх Монгол Бүлгэм”-ийн залуучууд газар шороогоо хамгаалан тэмцэхээр “Жи Энд Юу”-гийн хууль бусаар олборлолт явуулж байгаа газар дээр нь очиж хууль бус үйл ажиллагааг зогсоохыг шаардсан ч бараг амиа алдах дөхсөн сурагтай. Эх нутаг, газар шороогоо гэж очсон залууст халдахаар завдсан “Жи Энд Юу” бараг вант улс болчихсон юм биш үү. Хүний нутагт ирж суучихаад эзэн нь шаардлага тавихаар эзнийх нь амь насанд заналхийлж байна гэдэг манай үндэсний аюулгүй байдал хэдийнээ алдагдсан мэт. Энэ тал дээр манай төр засаг ч анхаармаар.

Хамгийн гол нь өнөөдөр тус сумын нутаг дэвсгэрт мал, ан амьтан, жигүүртэн шувуу хүртэл олноор үхэх боллоо. Магадгүй энэ байдал даамжирвал хүний амь насанд ч аюултай гэдгийг хаа хаанаа анхаарах цаг болжээ.

 

 

 

Н.Дөл

– See more at: http://www.unen.mn/content/40789.shtml#sthash.FxRNeRM0.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • njutynjutynjut; (October 10, 2014 1:52:29 pm )

    Улаанбарамнуудаа газраа ухахгүй хорлон сүйтгэхгүй өөр арга ажилаар амьдралаа залгуулаж болохгүй байна уу,гадна дотныхонд олгосон зөвшөөрлүүдээ хураан аваачээ,эх дэлхийгээ сүйтгэхгүй бол үхлээ хатлаа гэсэн юмуудыг зүгээр л орхи,үхвэл үхэж л байг,цагаа болохоор цаадуул чинь амь амьдралаа аваад л явна,ингэж зөвшөөрөл өгдгүй байхад болоод л байсан шүүдээ,алт хөтөлбөр гэж нэг аюултай юмыг анх нэг ландрам санаачласанаас болж эх орон газар шороо сүйдэж байгаа шүүдээ,энэ асуудлыг хүчээр таслан зогсоож дарах цаг болжээ.

  • mongol hun (October 12, 2014 2:57:04 pm )

    bitgii solior naadah uurhain buh ajil n huulin daguu yavagdaj bga erguu yum bitgi yariad bai zugeer ajila higed amidarch bga ulsuudada bitgi gai bolood eldev busin hudala hudulguud zailj uz hudala eh oron gej hutsaad

  • mongol hun (October 12, 2014 3:03:12 pm )

    bosoo huh mongol buleglel chn zuvhun mungni tuluu yavj bga heden tsaas avahgaad hudala ard tumni ner barij bga novshnuud chadadgin bol oyutolgoi deer ochood ajilig n shalga ta narin sachi dytah blgui mongolchuda ajil hilge yunas bolj heree uhsen gedegig togtoogogui bjij bitgi amidargaj yadaj bga ulsuudru hamag yum a jihed bai erguunuud mini

  • mongol hun (October 12, 2014 3:16:53 pm )

    sumin ard olon ch gesen naad tolgoi tarhia sergeej uz yu yuni tuhand hurelgui ovolzood bai buh yum shinjilgee sudalgaa barimttai baij bj buruu zuv n togtooddog huulitai olnig dagaj ovolzoh yahav dor doroo sain bodotsgoo nutag ornoo bodolguil yahav bas sum oron nutagin hugjiluu bodoh heregte muu er daina huurnu gegcheer unen hudalig n medeegui togtoogogui bjij heseg buleg amidarlaa zalguulj yavaa mongolchuudruga dairaad bj bolguilde zolignuud mini 100 hunii tsaana 200 hunii amidral dor hayaj yavj bga gedegig bodoltsoh heregte gol n huulia sain unshtsgaa arduud mini zuv buruug n togtoohin hajuugaar heden tsaas shantaachilj bgad avchih sanaatai ulsuud ard tumni neriig barij tarhi n ugaaj bgaad uursduu sain ner zuuj bga olon humsaa nuusan muurnuud bga shuu

  • mongol hun (October 12, 2014 3:23:21 pm )

    golin hajuud uurhain uil ajilgaa yavagdsanaas bolj heree nohoi uhsen gej hen yamar notolgoo shinjileh uhaani undesleltei shinjilgee hiigeed gargaad irsii setguulch n hajuugar n yugaach medeegui bj het neg talig barisan medeelel bn setguulch hun iim bj taarahgui bh shu zolig mini zaaval battai notolgoo shinjilgee bj baij yarih asuudal bh shu

antalya rent a car