Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо “Жамдамбын уурхайн арын хуучин аманд нас барсан хүн байна” гэсэн мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хүнд онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хэргийн газрын үзлэгийг хийхэд цогцос гадны нөлөөтэй /боомилж/ амь насаа алдсан болох нь тогтоогдож Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажилласан.
Хохирогчийг эрэн сурвалжлах ажлыг явуулахад 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс “Хьюндай грейс” маркийн автомашинтай сураггүй алга болсон “А” болох нь тогтоогдож Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажилыг явуулж богино хугацаанд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тогтоон шалгаж байна.
ХЭН ҮЙЛДСЭН БЭ?
Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах хүнсний дэлгүүрийн эзэн “П” гэгч үйлдсэн болохыг тогтоож холбогдогчийн төрсөн дүүгийн гэрээс хохирогчийн тээвэрлэж явсан архинуудыг эд мөрийн баримтаар хураан авч “П” Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид хорьж шалгаж байна.
Дээрх гэмт хэргийг илрүүлэхэд Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хүнд онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган богино хугацаанд гэмт этгээдийн гэмт үйлдлийг бүрэн нотлосон болно.
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
Холбоотой мэдээ
-
нэмэх (October 09, 2014 10:13:55 am )
Гэмт хэрэг гарсанд харамсаж байна . Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье. Манай цагдаа сайн ажиллажээ . Энэ нийгэмд хүний үг даагаад , ямар ч хүнд хэцүүг даваад хүндрэл бэрхшээл ярихгүй шалтаг шалтгаан хэлэхгүй ,гомдож тунихгүй ажилдаа зүтгэж байгаа хүмүүс бол цагдаа нар юм шүү дээ .Та бүхэндээ амжилт хүсье
-
Зочин (October 09, 2014 2:58:03 pm )
Сайн байна. Цагдаагийнхан хэргийг илрүүлсэнд баярллаа. Муухай алуурчин юм даа.
-
Дорж (October 09, 2014 4:49:48 pm )
Энэ алуурчны эхнэр энэ хорооны засаг дарга Дуламханд шүүдээ маш нарийн шалга
-
zochin (October 09, 2014 10:59:52 pm )
Tsagdaa ilrvvleegvi ard irged olj medee hvrgesen. Harin hevleliinhend bayarlalaa
-
zochin (October 09, 2014 11:01:41 pm )
Temvvjin boos naad ajilaa hiigee ch tomilson darga nar chine uy ch hiij chadahgvi
-
гаваа (October 13, 2014 12:13:37 am )
Энэ алуурчны эхнэр нь айлын газар дээрэмдэж авсан дээрэмчин шүү дээ авгайг нь бас хорих хэрэгтэй
6 Comments