Газар тариалан эрхлэгчдийн холбооны тэргүүн Л.Цандэлэг ҮХААЯ-ны энэ оны есдүгээр сарын 30-ны зөвшөөрөлтэйгээр “Улаанбаатар” гурил компани ОХУ-аас 20 вагон улаанбуудай оруулж ирлээ хэмээн мэдэгдлээ. Нэг вагоныг 60 тонноор тооцдог бөгөөд нийт 200 вагон улаанбуудай орж ирэх төлөвтэй байна хэмээн тэрбээр хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Уг нь Ерөнхийлөгч өнгөрсөн сарын сүүлчээр ҮХААЯ, тариаланчдын хоорондын маргааныг зохицуулаад ирсэн. Гэхдээ эцсийн шийдээ гурван талт хэлэлцээрээр шийд гэсэн боловч ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал “Тариаланчид гарч бай. Эхлээд бид гурил үйлдвэрлэгчдтэй ярилцъя” гэсэн аж. Гэвч гурилын үнийг тогтворжуулах нэрийдлээр 400 орчим тэрбум төгрөгийг ҮХААЯ маш бага хүүтэйгээр гурил үйлдвэрлэдэг компаниудад тараасан гэнэ. Мөн тариаланчидтай тохиролцохдоо нэг килограмм гурил 730 төгрөг байх ёстой гэж тохирч, гэрээ хийсэн боловч гурил үйлдвэрлэгчид 850 төгрөг болгох санал өгчээ. Өөрөөр хэлбэл тариаланчдад 50 төгрөг нэмж, гурил үйлдвэрлэгч нарт 150 төгрөг нэмсэнд тариалан эрхлэгчид гомдолтой байгаа аж.
Стратегийн бүтээгдэхүүнийг Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж, зөвлөмж гарсны дараа оруулж ирэх ёстой. Өнөөдрийн байдлаар энэ зөвлөмж гараагүй байгаа боловч энэ сарын 1-нд улаанбуудай ачсан вагон нь Дархан хотод “Улаанбаатар” гурил компанийн хашаанд буудай буулгасан. Ийм зүйл байх ёсгүй. Манайхаас Хятад улс малын тэжээлийн хивэг авахдаа баг ирж шалгаж авдаг. Гэтэл манай улс хүн амын өргөн хэрэглээний удаанбуудайг импортоор оруулж ирэхдээ ийм байдлаар хандаж байна. Хууль зөрчиж, квот олгосон эрх мэдэлтнүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна хэмээн Газар тариалан эрхлэгчдийн холбооны тэргүүн Л.Цандэлэг ярилаа.
Дашрамд сануулахад тариаланчид Монгол Улсын дотоодын улаанбуудайн хэрэгцээг тогтоож өгөхийг ҮХААЯ-наас удаа дараа шаардсан ч 400-450 мянган тонн улаанбуудай байхад дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой гэсэн там тум тоо л яриад байдаг. Өнгөрсөн жил350 тонн улаанбуудай хурааж авч дутаж буй 100 мянган тонн улаанбуудайг импортоор оруулж ирэхээр болсон нь ч зөвшөөрлийн хугацаа нь өнгөрсөн зургадугаар сарын 1-нд дууссан. Гэтэл ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, “Улаанбаатар” гурил компанийнхан хуйвалдаж, хууль бусаар улаанбуудай оруулж ирээд байгаад тариаланчид үгээ барж явна.
Хамгийн гол нь тариаланчид дотоодынхоо хэрэгцээг хангах хэмжээний улаанбуудай тариалж, хураах ажил ид өрнөж байх үеэр ийм зүйл хийж байгаа нь улаанбуудайн үнийг санаатай унагаж байгаа төдийгүй “Импортоор улаанбуудай оруулж ирэхийг зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол үндэсний үйлдвэрлэгч, тариаланчдаа унагаах болно” гэж анхааруулсанЕрөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захиасыг үл тоомсорлож буйд тариаланчид ихээхэн бухимдалтай байна. Энэ бүхэн үндэсний хэмжээний амин чухал салбарыг мэргэжлийн бус хүмүүс удирдаж, ашиг хонжоо хайсан бүлэглэлийн олзны голомт болгох гэж буй нь тариаланчдад төдийгүй талх иддэг, гурилыг хүнсэндээ хэрэглэдэг хүн бүрт хохирол авчрах болно.
Учир нь “Манай тариаланчдын тарьсан улаанбуудай цавуулаг сайтай. Монголын хөр сөнд ургасан хамгийн сайн улаанбуудайгаар хийсэн гурилыг идэхдээ хэрэглэгчид ч сэтгэл хангалуун байдаг.Гэтэл ОХУ-ынIV, V сортын улаанбуудайг оруулж ирж байна. Үүгээр гахай, нохой, шувуу, малын тэжээл хийдэг буудайг оруулж ирээд гурил хийх гээд байгаагийн нууц нь дэлхийн зах зээлээс хамаагүй хямд үнээр оруулж ирж байгаа нь ойлгомжтой. Ойролцоогоор нэг тонн нь 300-400 мянга орчим төгрөг байдаг аж. Гурил килограмм нь 850 төгрөг байдаг. Ингээд бодохоор гурав нугалж байгаа юм. Ийм ашгийн төлөө тэд улайрч байна” гэж тэрбээр ярилаа.
С.Чулуун
Холбоотой мэдээ
-
nиргэнjuty (October 08, 2014 11:56:32 am )
гадаадаас импортоор оруулж ирж байгаа цавуулаг сайтай будаа 400000 мянгаар оруулж байхад дотоодоо тарьсан будаа яагаад 500000 мянга болж байгаа юм дээр нь нэмээд урамшуулал100000 нэмэхээр 600000 болж нөгөө ядарсан ард иргэдын амин зуулга болсон гурлын үнэ 900гсаас дээш үнэтэй болно биз дээ. Яагаад дотоодоо тарьсан будаа үнэ байдаг байнаа.. Аль хямд цавуулаг сайтай ард түмэнд хор болчихооргүй сайн будаа байх нь зөв байхаа. Ашигаа бодох нь зөв боловч импортын будаанаас ,дотоодын будаа хямд л байх учиртай
-
Төрд дарамт ирлээ (October 08, 2014 1:19:00 pm )
Үндэсний аюулгүй байдлаа хамгаамлах нь үнээс хямд байхаас хамаагүй чухал. Яаж сэтгэхээрэй ид тариа хураалтын үеэр импортын улаан буудай оруулж ирээд эдийн засагт дарамт, хүн амд аюултай байдал үүсгээд байдаг тэр нөхөрт шууд арга хэмжээ ав. Үндсэний аюулгүй байдлаа хамгаалах нь иргэн бүрийн үүрэг. тиймээс иргэд үгээ хэлэх хэрэгтэй. Монгол тариаланчдаа дэмжих хэрэгтэй.
-
-
nиргэнjuty (October 08, 2014 12:00:06 pm )
Гадаадаас оруулж ирж байгаа бдаа, Дотоодын будаанд комисс томилоод аль нь хүн адэж брорх цавуулаг будаа,аль нь гахай малд өнөхыг нь Яам тодорхойлж , маргааныг нэг тийш болгож ард түмэндээ мэдээлэх хэрэгтэй
-
hyatad (October 08, 2014 3:26:49 pm )
uhseniih ni undesnii ayulgui baidal baihawdee..tiim l sain saihan budaa yum bol hun awah bailgui dee…oros budaa oros guril ch saihan shuu…bi l law tsarwantai guril bish oros budaanii guriliig songono…ta nar ter 600.0 raa oor hund zaraarai…kkkkk
-
zochin (October 08, 2014 7:08:10 pm )
dotood budaaa hedeer avaad hedeer guriliin une garch ireh geed bgaa yum bee,
-
Anonymous (October 08, 2014 9:06:36 pm )
Манай Монголд үйлдвэрлэсэн юм бүхэн яахаараа үнэтэй байдаг юм бэ? Гадаадаас оруулж ирэхэд тээврийн зардалаас эхлээд бусад зардал ордог л байлгүй хар ухаанаар бодоход….
-
BTS (October 09, 2014 10:31:25 am )
Гадаадаас буудай оруулж ирж байгаа хүмүүс, тийм шийдвэр гаргасан удирдлагуудыг бүгд эх орноосоо уравсан гэжж үзэж байна. Эх орныхоо улаан буудай байсаар байтал түүнийг авахгүй заавал гадаадаас авна гэдэг өөрийнхөө амийг хорлож байгаагаас ялгаа юу байна. Кино хийсний төлөө эх орноосоо урваж, төрийн эргэлт хийхийг оролдсон гэж нэг сэтгүүлчийг яллаж байсанаас хамаагүй их ноцтой асуудал байгааг тэр сүрхий шалгадаг улсууд нүдээ аниад, чихээ бөглөөд сууж байдаг юм байхдаа. Үүнийг анхааралдаа аваасай.
7 Comments