Улаан буудайн үнийн маргаанаас үүдэлтэй дуулиан үргэлжилсээр байна. Өнгөрсөн онд 370 мянган тонн буудай хураан авсан бол энэ жил 439 мянган тонныг авна гэж байгаа. Гэвч тариаланчдын урам хугарах янзтай. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас улаан буудайн үнийг нэлээд хатуу тогтоов. Тонн тутмыг нь 500 мянгаас дээш гаргахгүй гэв. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй 100 мянгын урамшуулал нь нийт ургацын дөнгөж 30 орчим хувийг хамарч байгаа аж. Өөрөөр хэлбэл, тариаланчид махаа зулгаах нь холгүй зүтгэн байж ургуулсан улаан буудайнхаа хэмжээгээр урамшуулал авч чадахгүй тул алдагдалд орох ажээ. Дээр нь саяхан, есдүгээр сарын 30-нд Үйлдвэр хөдөө аж ахуйн яам нь Оросоос импортын улаан буудай 50 орчим мянган тонныг оруулж ирэхээр болжээ. Гайхалтай юм. Ид ургац хураалт өрнөх үеэр үндэсний тариаланчдынхаа тарьж ургуулсан улаан буудайг авахгүй, Оросоос л авна гээд байгаа нь бүр аймаар. Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын дундуур газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэд очиж тариаланчидтай уулзахдаа “Оросоос импортын улаан буудай авч болохгүй. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, ойлголцлын бичиг баримттай болох нь зөв. Төрд нэгэнт хүч нь байгаа учраас аль болох хийж байгаа хүмүүсээ сонс. Болж өгвөл удаан хугацааны бодлого гаргаад, 10-20 жилийн бодлогоо тодорхойлох хэрэгтэй” гэж Үйлдвэр хөдөө аж ахуйн яамныханд хэлж байлаа. Гэтэл маргаашаас нь энэ бүгдийг яамны нөхөд мартаж орхив.
Манай тариаланчид улаан буудайн тариалалтаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахуйц өсч өндийсөн. Харамсалтай нь цөөн хэдэн хүний явцуу сонирхол, хорлонтой явдлаас болоод тариалсан улаан буудай нь ийнхүү хог дээр хаягдахад хүрч байна. Ийм хөгийн ажлыг голлон зохион байгуулагчид нь “Улаанбаатар гурил” компанийн эзэн Ц.Баатарсайхан, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал мэтийн хүмүүс гэж эх сурвалжууд хэлж байна. Есдүгээр сарын 30-нд Оросоос улаан буудай авах шийдвэр гаргасных нь бараг маргааш нь долоон вагон улаан буудай хойд хөршөөс Монгол руу ачигдан ороод иржээ. Ингэхдээ гаалийн бүрдүүлэлт огт хийгдээгүй, хорио цээрийн дэглэмийнхэн мэдээгүй гэж байгаа юм. Энэ юу вэ. Хулгайн аргаар яаран сандран чанарын баталгаагүй Орос будаа тээх нь хэнд ашигтай вэ. Төрийн буюу татвар төлөгчдийнхөө мөнгөөр ингээд Оросын тариаланчдыг дэмжээд байх уу. “Улаанбаатар гурил” компани зэрэг хэд хэдэн томоохон үйлдвэрүүд ийм хогийн гэрээгээ Оросуудтай аль эртнээс хийчихээд яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга мэтийн нөхдийг “шордож” байсан юм байна л даа, хууль журмаа зөрчин байж улайрсныг харахад. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нарын бүлэглэл Монголынхоо тариаланчдыг дэндүү дорд үзэж буй нь энэ. Тариалан эрхлэгч шударга иргэд тэдэнд дургүйцэж байна. Хулгайн замаар импортын будаа оруулж ирснийг нь цагдаагийн байгууллагаар шалгуулахаа мэдэгдлээ. Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалыг огцруулахыг шаардаж буй ажээ.
О.Баяр
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Zochin (October 03, 2014 1:25:57 pm )
Erunhiilugchuus Tom tolgoitoi humuus baih nee Oilgomjtoi shuu dee mungunii. Ashig. Sonirhol. Nuugdaj. Baigaa. Ni ilt shuu dee 1 Angiin huuhedtei yrihad shuud oilgono Iim. Huhdudig nugu A.t.gazar ni. Utgaaraa shalgavL taArna shuu!!!
-
Зочин (October 03, 2014 9:29:59 pm )
Авигачид бур цагаандаа гарчээ. Еронхийлогч ч гэсэн халаасанд нь байгаа юм байлгуй дээ. Эх орноо гэх сэтгэл тэдэнд огт алгаа?!
-
Anonymous (October 23, 2014 11:43:20 pm )
юугаа ч мэдэхгүй байж олон юм битгий хуц
-
-
-
doej (October 03, 2014 1:39:47 pm )
Tom tolgoitnuudiig zohih jurmiin daguu shiitgl nogduulah heregtei. Boon hahuul shuu
-
Zochin (October 03, 2014 2:38:06 pm )
Ерөнхийлөгчийг та нар мэдэхгүй гэж үү. Наанаа сайхан худлаа ярина. Ажил ам 2 нь алд зөрүүтэй шт. Алтанхуяг ч адилхан даа
-
зочин:зочин (October 03, 2014 4:34:27 pm )
Энэ одоо ерөнхийлөгчөөс том хэн юм бэ энэ нөхрийг тэр Золжаргалтай цуг АТГ-д шалгуулах хэрэгтэй.Тариаланчдаа дэмжих хэрэгтэй шүү дээ энэ бол шууд ашиг сонирхолын зөрчил байна шүү АТГ-хэнээ хурдан шалгах хэрэгтэй.Тэр будаа бас МХЕГ-р шалгуулах хэрэгтэй шүү.
-
зочин (October 03, 2014 6:38:18 pm )
маш их баян байж яасан хуншгүй хог вэ? муу будаагаар маныгаа хордуулаад алчихвал хэндээ юмаа зарж амьдрах вэ ? чи ??? шунал ихэдвэл шулам болноо гэж үнэн юм даа мянга түм наслах болтугай
-
Мөрөөдөгч (October 03, 2014 6:51:55 pm )
Оюутолгойн 51 хувийг МОНГОЛ-ынх болгож чадахгүй янкуудын доодхыг долоож САЯ ДОЛЛАРАА гадаадад мартддаг хэнийх мэдэгдэхгүй гөлөгнүүд,,,,,,,,,,,,,,,,,
лидергүй биз дээ тариаланч луйварчид ????????????????? -
ахмад настан (October 04, 2014 1:26:01 pm )
Ер нь энэ тарайланчид жил бүр тарайныхаа үнийг хамаа намаагүй нэмж улсаас их хэмжээний мөнгө авч сурсан нөхдүүд одоо нэг тонн будаагаа одоо бүр 550 мянган төгрөгөөр шахаж байна Гурилын үйлдвэрүүд хямд цавуулаг сайтай оросын будаа оруулж ирэх нь тэдний эрх шүү дээ.Ард түмэнд хямд гурил хэрэгтэй байхад заавал үнэ ихтэй будаагаар гурил үйлдвэлэх шаардлага байгаа гэж үү.Тарайланчид нэг машин будаагаа хэдэн арван саяар зарж байна,машинаар зөөгөөд барахааргүй ин будаа үтрэм дээр нь байхад арай л дэндүү үнэ хэлэх юм даа.
-
тарайланч (October 04, 2014 1:31:03 pm )
Тэгж л их тарай хаягдах гээд байгаа юм бол зах зээлийн аясаар боломжийн үнээр ард түмнээ бодоод зарчихвал яасан юм бол доо.Үнээ өсгөөд хог болгож байдаг яасан шунаг улс вэ
-
иргэн (October 04, 2014 1:36:39 pm )
үйлдвэрийн эзэд юу боллоо гэж муу буудай оруулж ирэх вэ дээ та нарын шунахай зангаас болж ард түмэн үнэ ихтэй талх гурил идэх болж байна уу.Та нехед харин яасан хүний мууд дуртай бас жудаггүй хар амиа бодсон ноход вэ
-
odgii (October 04, 2014 2:24:40 pm )
ter ulaan buudaig vagontoi n baatarsaihantai n shataaj urgul baric uguh heregtei. yamar neg genetiin osol zolgui yavdal zaaval garah yum bna
-
шүүмж (October 04, 2014 4:21:00 pm )
Тариаланч будааны үнээ үнэдэслгүй нэмэх юм бол үйлдвэрүүд хямд будаа оруулж байгаа нь түмэн зөв. Тариаланчдаа!!! бид үнэтэй гурил идтээргүй байна. Бид эх орныхоо үйлдвэрүүдийг дэмжие гэж боддог. Гэтэл та нөхөд бидний сайхан сэтгэлийн хариуд үнэ нэмэдэг нь буруу. Малчид ч ялгаагүй 60 сая малтай байж хамгийн үнэтэй мах идэж байгаа шүү дээ. Зуд болход бид хэцүүдлээ тусал гэж малчид гонгигдог. Бид ч тусалдаг. Хариуд нь цаг сайхан болход үнэтэй мах бидэнд тулгаад ав бол байвал бай гэдэг хуншгүй улс шүү дээ малчид!!!!
-
иргэн (October 04, 2014 4:33:26 pm )
Үнэхээр манай малчид арай дэндүү монголоор дүүрэн мал сүрэг байхад махны үнээ тэнгэрт гартал өсөгчихөөд төв суурингийн хүмүүсээ доромжлоод суудаг ухаан муу мулгуй хүмүүс.
-
Баяраа.Ж (October 04, 2014 8:14:59 pm )
болье эх орон ард тумнээ дэмжиж ажиллахгуй ийм хумууст хариуцлага тооцох хэрэгтэй тариаланчид еерийн цэвэр ариун хлелмереер зтгэж яваа хмуусээ тер нь дэмжиж ажиллах хэрэгтэй
-
Mongol hun (October 05, 2014 11:07:29 am )
Ard tumend unetei guril hereggui ee. Tarialanchid geh nuhduud yaj buudaini urtguu bagasgah talaar tolgoigoo sain ajilluul, ulsaas tataas avdag businesstei humuust ataarhaj bna; unee nemeed l, zasag turduu erheleed, huni businesst hoshuu dureed l, urtguu buuruulj chadahgui bol taria tarihaa boliod uur chaddag businessee hiitsgee. Ta nar uursdiiguu l bodood bga bolohoos ard bidnee bodohgui bna sh de. Uursduu bie daaj businessee hiideg bolmoor yum. Buh yumaa ulsaar daalgah sanaatai. Tur zasag ch ene tal deer yum bodoh tsag bolson shuu. Uur business hiij bga humuus hoid etseg, ehiin dagavar huuhduud yum uu
-
Chinbat -d (October 05, 2014 11:21:55 pm )
Hudlaa ulger zohiohoo boli
-
Anonymous (October 05, 2014 11:46:47 pm )
Baatardaihan ugaasaa avilga ugch l heden businessee bosgoson terend heden tarialanchdyg bodoh setgel baihgui adhiin shaar
-
Suren (October 06, 2014 5:33:54 am )
Manai tarialanchid bas amandaa orson too helehee bolih heregtei, ta nariin helsneer avbal talhniiune usuh bno, ali ali talaa bodoh heregtei, shunalaa gej,,!
19 Comments