MCS группын “Шангри Ла” цогцолборын барилга өнгөрсөн 9 сарын 30-нд шатсан хэрэг гарсан билээ. Гал гарах үеэр тус барилга дээр ажиллаж байсан 11 хятад иргэн гарч зугтсан гэх бөгөөд өчигдөр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэргэжилтнүүд эдгээр хятад иргэдийг авч явж зохих газар нь саатуулсан байна. Энэ талаар тус газрын хэвлэлийн төлөөлөгч Т.Сэлэнгэ хэлэхдээ “Эдгээр хятад иргэн барилгад ажиллахаар гал түймэр гарсан өдрийн өглөө нь ирсэн юм билээ. Гэхдээ үйл ажиллагаагаа эхлээгүй байсан учраас тэднийг ажилласан гэх үндэслэл байхгүй. Тэдгээр хятад иргэн Бизнес ангиллаар орж ирсэн атлаа өөр чиглэлээр ажиллах гэж байсан нь асуудал үүсгэсэн болохоор бид тэр 11 хүнийг саатуулан шалгасан. Шалгаж дууссан тул өнөөдрөөс тэдгээр иргэнийг Монгол Улсаас албадан гаргах арга хэмжээ авч байна” хэмээсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
анхбаяр (October 02, 2014 9:01:14 pm )
арай ч дээ өмхий хужаанууд
-
нямбаяр (October 03, 2014 5:37:08 pm )
хурдан зайлуул
2 Comments