antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 1, 2014 26 comments

Аав хүү хоёр ”БААТАР” зэрэгцээд суувал ч…

нийтлэсэн Admin
b9ba63c828c5ecd3bigЯпоны мэргэжлийн сумод талын монголын хүү хөл тавьсан цагаас хойш даруй хорь гаруй жил өнгөрч, монголчууд арлын орноо лавтай 20 жил босоо байна. Мэргэжлийн сумогийн аваргууд шил даран төрж, зөвхөн үүгээр ч зогсохгүй башег 31 удаа тэргүүлсэн бөх монголоос тодорлоо. Тодруулбал, японы мэргэжлийн сумогийн дээд амжилт 32 түрүүг авахад ганцхан баше, энэ рекорд амжилтыг эвдэхэд хоёрхон баше үлджээ. Энэ бол монгол түмний бахархал яах аргагүй мөн.

Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбатын хүү М.Даваажаргал энэ намрын башед түрүүлснээр их аварга Чиёонофүжитэй зэрэгцэн, мэргэжлийн сүмогийн түүхэнд хоёрдугаарт бичигдэж эхэллээ. Одоо түүний өмнө Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилт л үлдээд байна.

Ид бяр ухаан нь жагсаж яваа Хакуход ахиад хоёр бүү хэл түрүү авах нас байна. Японы мэргэжлийн сумогийн ертөнцөд ахин давтагдашгүй мэхнүүд, хэн ч эвдэж байгаагүй рекордуудыг зөвхөн монголчууд л үлдээдэг. Баше болгоны сонин хачин сенсаацийг монголчууд л дэгдээдэг. Тэгэхээр одоо японы мэргэжлийн сумод хэн ч ахиад эвдэхгүй рекордыг талын монголын хүү эзэгнэхээр зогсож байна. Ийм цаг үед идэр залуу аваргад урмын ташуур болгож, Хөдөлмөрийн баатар цол өгчих хэрэгтэй гэдгийг олон хүн хэлж буй.

Арлын орон төдийгүй ази тив, дэлхийд Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж яваа М.Даваажаргалын урсгасан хөлс хүч, нөр их хөдөлмөр бол яах аргагүй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол авч болохоор. Тамирчин хүний хатуу тэвчээр, тэр тусмаа сумогийн хатуу чанга дэг жаяг дор арван хэдтэйгээсээ нухлуулж, өнөөдөр дэлхийд данстай бөх болсныг харахад хэний ч бахархал төрөхийн зэрэгцээ аргагүй л Хөдөлмөрийн баатар гэж хэн ч хэлнэ. Хэнд ч хэрэггүй Улсын баатар цолтон ч улстөр хийгээд явж л байна. Гэтэл яагаад улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж байгаа хүнд Хөдөлмөрийн баатар цол байж болохгүй гэж.

М.Даваажаргалын аав Ж.Мөнхбат ч Хөдөлмөрийн баатар хүн. Тэгэхээр аав хүү хоёр Хөдөлмөрийн баатар зэрэгцээд сууж байх нь ч манай улсын нэгэн рекордыг тогтооно буй заа. Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж, Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, О.Гүндэгмаа гээд манай улсын дэлхийд данстай, Хөдөлмөрийн баатар тамирчдын эгнээнд элсэх хүн бол яах аргагүй Мөнхбатын Даваажаргал мөн.

Эх сурвалж: Unen.mn – See more at: http://www.wikimon.mn/content/57100.shtml#sthash.hxNNuLe3.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • туг (October 01, 2014 10:26:43 pm )

    тийм хөдөлмөрийн баатар удахгүй болно

  • Tuul (October 02, 2014 2:42:36 am )

    Маш зов санал бна утэр тургэн хэрэгжуулэхийг хусье!

  • Anonymous (October 02, 2014 8:54:17 am )

    Davaa maani Hudolmoriin baatar boloh yah ve, ireh 15 on garanguut bolchihno, Guyadaad l avchihna. Harin 3 – 4 jiliin daraagaas Japan sumo – giin deed zindaad Japan hyn barildaj l baih baigaa daa, sanaa zovoh bolloo shyy.

    • Anonymous (October 02, 2014 11:16:20 am )

      чи ч их юманд санаа зовжээ кк

  • Товуу (October 02, 2014 9:09:48 am )

    Монголчууд Даваажаргалдаа маш их баярлаж байна.Эрхэм дүү хүүг баатар болно гэдэгт итгэлтэй байна.

  • 35 ДАВНА (October 02, 2014 9:10:18 am )

    35 -Н УДАА ДАВНА ТҮҮНИЙ ДАРАА ӨГЧ БОЛНО ТҮҮНЭЭС ӨМНӨ ХЭРЭГГҮЙ . ОНГИРООД УНААД БАЙЖ МАГАДГҮЙ .

  • Zochin (October 02, 2014 9:23:23 am )

    Zuw sh dee uguh heregtei. Hajuud ni harin Bat-vvl ichej amidraasai

  • Zochin (October 02, 2014 9:24:25 am )

    Elbegdorj uguhgvi yagaad gvriigeed bn. Bantaad bnuu odoo uguu. Hajuud ni Bat-vvliig neg haritsuulaad uzeerei hehe

  • энэрэл (October 02, 2014 10:15:56 am )

    сайхан л юм, аваргыг гадаад хүнтэй гэр бүл болсонд үнэхээр харамсдаг, яагаад тэгсэн юм бол?/

  • зочин (October 02, 2014 10:24:13 am )

    Тэр баатар цолыг чинь гадны иргэнд өгдөггүй биздээ.Тэгэхээр Япон улс, японы соёлыг хэгжүүлэхийн төлөө хөдөлмөрлөсөн хүнд өгөх нь зөвүү.Сансрын нисэгч Горбатко,Жанибеков, ЗХУКН-ын ТХ-ны 1-р НБД Брежнев нарт Многол улсын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж улсын баатар цол олгосон санагдана.

  • зочин (October 02, 2014 10:43:40 am )

    энэ чинь Японы иргэн шүү дээ. Монгол лусын баатар цолыг монголынхоо иргэнд олгодог юм

  • zochin (October 02, 2014 12:29:48 pm )

    uguh yum bol hurdan id uyed ni uguusei bilee…

  • Anonymous (October 02, 2014 5:56:01 pm )

    hari orni huntei suusanch gele sudasaar ni mongol hunii tsus, zurh mongoliinhoo toloo tsohildog ymaa.

  • zochin (October 02, 2014 11:17:42 pm )

    Mongol boh.n udamtai iim saihan tsus.g negmuu yapond ogoh gejdee haramsaj bn. Davaajargal.n udam gej tsaashdaa tsever yapon bolood duusna da.

  • Kk (October 03, 2014 2:46:02 am )

    Zaaa bitgii hutsaad bai!
    Mongold bsan bol ta nar bas neg yum hutsaal suuh blgui.
    Enger sultai mongol huuhneer yadag yum

    • baatar (October 03, 2014 8:49:23 am )

      chi bas haanahiin gar ve

  • Anonymous (October 03, 2014 8:46:59 am )

    sayhan l halhiingolin daind japanchudad aluulsan mongol zovloltiin daichdiig dursaad bais odoo ovortoo orooltsood ur huhdee gargaltsaad baij bhiin hun ch tuuhee amarxan martax yum daa za ter ch yaxav naadax chine mongol ulsiin hodolmoriin baatargui amidarchih bhaa japanii undesnii bohoor barildsan hun baatar yu l bol aav ni harin oor shuu mongoliin neriig tiv delhiin devjeen tsuuraituulj yavsan hun shuuu dee bodox l asuudal

  • Gaadan (October 03, 2014 9:41:58 am )

    Hend ch hereggyi ULSIIN BAATAR tsolton uls tur hiigeed yavj b.a gej heniig helevee ta… Harin ch Ulaanbaatarchuudiin tuluu ene bogino hugatsaand ihiig hiij baigaa neg l / Ulsiin Baatar / odoogoor biden dund bagaa bizdee.Ta sanaa bodloo zuv gargasan ni deer baihaa hu

  • Gaadan (October 03, 2014 9:45:01 am )

    Naad erhiilugch gedeg hynii derged hed heden zuvluh gej hymyys baidag baihoo.Ted heniig hezee eu hiisnii ni tuluu shagnahaa meddeg baigyi dee

  • Jambayar (October 03, 2014 9:48:51 am )

    Yostoi zuv.Erunhiilugch medeed ULSIIN BAATAR tsol hyrteesen hyniig ni hend ch hereggyi hynd ugluu barilaa gej ilyy eum dongosood harin ch byr durgyig ni hyrgeed Hakuho avargad byr gai boloh hyn b.a daa.

  • bayar (October 03, 2014 9:50:01 am )

    Yalihgyi zusar bayajihad sadaa boldog gej ynen yg shyy

  • Zochin (October 03, 2014 9:57:07 am )

    Dagvaa ,Davaajargal geh met Sumo-n avarguud Mongolchuudiin buyan zaya ,hishigt zalbirch yavah heregtei shyy.Yynii buyand aldar ner,ed bayalagtai bolloo shyy dee.Ene chini Mongoliin l zaya shyy dee.Hudulmuriin Baatar ene ter yah ve tsag ni bolohoot tur uguh baihaa uuruu medne shyy dee.Tegeed ch 2-n dund iljig byy joroo l gedeg baihaa

  • Zochin (October 03, 2014 10:09:37 am )

    Mongol ulsiin hugild yamar huvi nemer oruulsan be geed neg ergeed hardaa. Hakuho bol sain buh, sain ch zaluu bas sain buhiin udam gedeg ni ynen gehdee ene ni MGL ulsiin Hudulmuriin Baatar gedeg shagnal olgoh yzyylelt /shaltgaan / -mun yy bish yy gedgiig l sain bodoh heregtei baih manaihaan

  • МонголЗочин (October 03, 2014 11:11:40 am )

    Элбэгээ Тов аймгийнхны толоо хуруугаа ходолгохгуй ээ! Гэхдээ унэнд гуйцэгдэлгуй яахав дээ. Гуйж бус гуядаж авна гэдгийг нэг харуулах байхаа. 2016 оны сонгуульд МАН-аа дэмжээд л ороорой!

  • tumbaash (October 03, 2014 11:33:36 am )

    улсын баатар цол өгөх хэрэгтэй. монгол улсаа дэлхийд дуурсгаж байгаа гавьяаг нь үнэлэхэд л улсын баатар шүү дээ.

  • zochin (October 03, 2014 12:28:15 pm )

    Gadaad huuhen avhad yuadag yum be.Horongond shunasan hodoonii biee unelegchiig teneguud l avch suuh baih.

antalya rent a car