antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 1, 2014 Comments are off

Фэйсбүүкийн өрсөлдөгч “Ello”

нийтлэсэн Admin

elloСошиал сүлжээний хамгийн том цахим хуудас болох Фэйсбүүкийг ардаа орхиж чадах өрсөлдөгч гарч ирлээ.

Олон нийтийн харилцаанд чиглэсэн “Ello” хэмээх цахим хуудас сүүлийн үед цахиур хагалж байгаа талаар БиБиСи мэдээлэв. Фэйсбүүкийн хэрэглэгч тэрбум гаруй бол уг сайт нь цагт 31000 хүний хүсэлт хүлээн авч байгаа гэнэ. Эл сүлжээний хэрэглэгч болохыг хүсвэл заавал урилгаар дамжих шаардлагатай бөгөөд саяхныг хүртэл үүсгэн байгуулагч Пол Будниц ороод ердөө 90 хүн ашигладаг байсан байна.
Цоо шинэ Элло сайтыг АНУ-ын Вермонт хотын унадаг дугуйны дэлгүүрийн эзэн Пол Будниц сэдэж, өнгөрсөн наймдугаар сарын 07-ны өдөр ажиллагаанд оруулсан юм. Эрэлт ихтэй байгаа учир Эллог “Анти-Фэйсбүүк” хэмээн нэрийдээд байна. Уг сайт нь бусдыгаа бодвол зар сурталчилгаа огт нэвтрүүлэхгүй гэх амлалтыг хэрэглэгчдэдээ өгснөөр олны сэтгэлийг татсан гэж онлайн ертөнцийн ажиглагчид тайлбарлав. Одоогоор баталгаатай биш ч Элло цахим хуудас нь хэрэглэгчдээсээ багахан хэмжээний мөнгөн татаас татдаг болох сурагтай байна.
d42a22ea0708bab9big 4006c8b440ad7ab9bigЭх сурвалж: Ugluu.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car