antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 1, 2014 16 comments

ОНЦГОЙ БАЙДЛЫН СОГТУУ АЛБАНЫХАН…

нийтлэсэн Admin
index2014 оны 9 дүгээр сарын 19-26-ний өдрүүдэд ОБЕГ-ын дэд дарга Бадрал Ховд аймагт баруун аймгуудын гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулж байх үеэр сургуульд оролцогчид нь архидан согтуурч Увс аймгийн ОБХ-ийн дарга Энхжаргал гэгч этгээд Баян-Өлгий аймгийн ОБХ-ийнхэнтэй зодолдсон ноцтой хэрэг гарч аймгийн хэмжээнд дуулиан тарьжээ. Зодоонд голлох үүрэг гүйцэтгэсэн Энхжаргал урьд нь архины улмаас хэрэг мандуулж байсан архаг нэгэн боловч ОБЕГ-ын дарга Дуламдорж яагаад ч юм толгойг нь илж өнгөрснөөр барахгүй түүнийг Увс аймгийн ОБХ-ийн даргаар томилсон байна.
 
Ер нь сүүлийн жилүүдэд хот хөдөөд явагдсан дадлага сургууль, цугларалт дамжаа, бусад нэгдсэн арга хэмжээний үед онцгойнхон архи ууж хоорондоо зодолдож, хүний аминд ч хүрэх явдал жирийн үзэгдэл мэт болсон гэж хэлж болно.
 
Тухайлбал, 2013 оны 10 дугаар сарын 2-9-ний өдрүүдэд Булган аймагт явагдсан гамшгаас хамгаалах сургууль, 2013 оны 9 дүгээр сарын 27-нд аймаг, нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарын Тэрэлж амралтад цуглаж архидан цэнгэх үеэр, мөн ОБА-ны удирдах ажилтны 2014 оны зөвлөгөөний үед ОБЕГ, НОБГ-ын дарга нар архидаж хоорондоо зодолдсон, түүнчлэн аврах, гал унтраах ангийн салааны захирагч Ц гэгч хамт ажилладаг гал сөнөөгчөө зодож хүнд гэмтэл учруулсан, Дорноговь аймгийн ОБХ-ийн гамшгаас хамгаалах улсын байцаагч ажлын байрандаа архи ууж согтууран УИХ-ын гишүүн асан Г-тэй нударга зөрүүлсэн зэрэг ноцтой хэргүүд урьд өмнө  гарч байсныг ард олон хэвлэл мэдээллээс олж харсан байх.
 
Зөвхөн зах зухаас нь дурьдсан дээрхи хэдэн хар хэргээс үзэхэд, улс орны хувьд онцгой үүрэг хариуцлагатай байх ёстой Онцгой байдлын энэ байгууллагын удирдлага, албан хаагчдын ухамсар, сахилга хариуцлага чухамдаа ямархуу хэцүү төвшинд хүрснийг нотлон харуулж байгаа биш үү?
Өнөөгийн Засгийн газрын нэрийг унагаж, шороотой хутгаж байгаа гол яам, албадын нэг болох “Согтуу ОБЕГ”-ыг ёс журамд нь жинхэнэ ёсоор оруулах талаар Ерөнхий сайд гуай дотроо бодолтой  байдаг л байгаа даа!!!
 
 Б.Зоригт
Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Э.БАТ-ҮҮЛ (October 01, 2014 9:33:54 am )

    БОЛЬЁ ОО

    • иргэн (October 01, 2014 7:37:12 pm )

      ажилаа хийдэгүй хотын дарга бидэнд хэрэгүй

  • ЧИМИДИЙН ЭНХЭЭД (October 01, 2014 11:13:48 am )

    БИТГИЙ ГОМД ХОХЬ ЧИНЬ

  • z (October 01, 2014 11:18:18 am )

    ЦАГДААА НАР Ч ГЭСЭН АРХИЧИНГУУДАА ЭГНЭЭНЭЭСЭЭЭ ЗАЙЛУУЛААААЧ ЭЭЭЭЭЭЭЭЭЭ, ТЭР САЙД НЬ

    • Зочин (October 01, 2014 4:20:10 pm )

      Битгий солиор.Онцгой чинь цагдаа юмуу. Нүдэндээ шил хийлгээд дахин унш.

  • зочин (October 01, 2014 12:01:30 pm )

    харин ч Энхжаргал Баян-Өлгий аймагт их тэссэн шүү байнга согтуу явна, сэхээн амьдруулах тасагт 3 удаа гүн согтолттой ирсэн хүн дээ

    • Anonymous (October 07, 2014 9:33:18 pm )

      naizuudaa hudlaa yum bichhee boliochee

  • Эли (October 01, 2014 12:27:40 pm )

    тангараг өргөсөн төрийн албан хаагчдын нэгнийх нь дүр зураг цаана нь өчнөөн байгаа. Ер нь архидалт төрийн албанд л түлхүү харагдаж байна.Иргэд харьцангуй гайгүй болсон ш дээ.

  • Зочин. (October 01, 2014 3:27:53 pm )

    Энхжаргал дарга Ховд аймагт сургуульд очоогүй шүү дээ. Худал мэдээлэл байна. Ямар ч зодоон болоогүй

  • Зочин (October 01, 2014 4:18:51 pm )

    Худал мэдээлэл. Нэгдүгээрт Энхжаргал нь Ховд аймгийн сургалтад очоогүй, 2 дугаарт Энхжаргал дарга огтоосоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй юм шүү дээ.Тэгтэл сэхээнд 3 удаа очсон ч гэх шиг болимоор юм.

  • Зочин. (October 01, 2014 5:34:38 pm )

    Онцгой байдлын албаны нэр хүндийг битгий унагаад байгаач. Дээрх мэдээлэл бүгд худал мэдээлэл байна. Больцгоо… худал мэдээлэл бичихээс ичээч…

  • зочин (October 01, 2014 6:10:39 pm )

    Хариуцлагагүй ажлаа хийж чаддаггүй хүмүүсээ онцгой байдлаас зайлуулаачээ албаны нэр гутааж дууслаа. Сэлэнгийн онцгойгийн дарга ууганбаяр вагонтой автомашин мөргөлдүүлж албаны машин техник эвдэж хохирол учруулж хүний амь нас хохироох шахчихаад дээд байгууллагдаа мэдэгдэхгүй нуун дарагдуулж байгааг юу гэж ойлгох вэ.

  • hovdchuud (October 01, 2014 6:47:09 pm )

    hool ni ihdeed bn ene humuusiin

  • Anonymous (October 01, 2014 8:57:23 pm )

    Enkhjargaliig arhi uudgui gej l bitgii heleerei dee.

  • njuty (October 01, 2014 9:05:56 pm )

    ОБЕГ-ын талаар сүүлийн үед бичигдсэн материалуудаас ажиглаад байхад энэ байгууллагыг л муулах гэсэн явуургүй санаа харагдаж байна,Тэрбишдавга,Дуламдорж хоёртой муудалцсан хүн байж болох,тэгвэл тэр асуудлаа журамын дагуу зохих газар нь тавилдаа,амь насаараа дэнчин тавьж,өргөсөн тангарагтаа үнэнч яваа өчнөөн хүнийг нийтэд нь ингэж харглуулах хэрэг юу байна,олон жил энэ байгууллагатай хамт,бас цөөнгүй жил анги салбарыг нь удирдаж явсаны хувьд энэ байгууллагыг ингэж оролдсон хүмүүст үнэхээр дургуй хүрэх юм.

  • Зочин (October 02, 2014 12:30:35 pm )

    Эх орон, ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг авран хамгаалдаг ариун үйлстэй олон арван эрэлхэг хүүхдүүдийн хийсэн бүтээснийг хэн нэг хүний өш хонзонгийн сэдэлтэй зүйлсээр битгий гутааж бай л даа, сэтгүүлчид та нарт эргэцүүлэх ухаан байдаггүй хэрэг үү. Олсоноо биш сонссоноо бичээд, ард түмнийг доромжлоод байх чинь тийм ч сайхан үйлс биш биздээ. Авах гээхийн ухаантай ард түмэн маань бүгдийг мэддэг юм шүү

antalya rent a car