antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 1, 2014 Comments are off

Өнөөдөр УИХ намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ

нийтлэсэн Admin

11: 40 цагт лсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа болно.

УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан:

10 дугаар сарын 01-ний Лхагва гарагт намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагааны дараа:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан  “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан  “В” танхимд

УИХ-ын Байнгын хорооны хуралдаан:

14:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны хуралдаан “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Намрын ургац хураалтын явцын талаар мэдээлэл сонсох;
  • “Монгол орны ойн цэвэрлэгээний талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох;
  • Туул голын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох.

14:00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай /зөвшилцөх/;
  • Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийн тухай /зөвшилцөх/.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car